Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/02531

 

 

 

 

 

 

 

 

 

2024     06     24

181/ШШ2024/02531

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг би,

 

  Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,,/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,450,092.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүгэр овогтой Батзориг нь 2019.04.19-ний өдөр Төрийн банкнаас № дугаар бүхий Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг зээлийн сарын 2.2 хувь, жилийн 26.4 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлийг авсан. Төрийн банк нь зээлийн гэрээний дагуу 2019 оны 04 дүгээр сарын09-ний өдөр зээлдэгч Дүгэр овогтой Батзоригийн төрийн банк дахь 103500493367 тоот харилцах дансанд 30,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Иргэн Дүгэр овогтой Батзориг нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан № тоот барьцаат зээлийн гэрээний хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр бүрэн төлөх үүрэгтэй боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 500 хоног хугацаа хэтэрсэн байна. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төдөхийг зээлдэгчид мэдэгдэж, мөн удаа дараа утсаар холбогдон зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д хохирол учруулаад байна. 2024.04.04-ний өдрийн байдлаар Дүгэр овогтой Батзориг нарын № тоот барьцаат зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 16,375,714.68 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,723,555.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 341,822.23 төгрөг, нийт 19,450,092.53 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд Дүгэр овогтой Батзориг нарын № гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 16,375,714.68 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,723,555.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 341,822.23 төгрөг, нийт 19,450,092.53 төгрөгийг Дүгэр овогтой Батзоригоос гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжилсний тэмдэгтийн хураамжийн төлбөр 255,200.5 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөгийг Дүгэр овогтой Батзоригоос төлбөрийг гаргуулж Төрийн банкинд олгуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Төрийн банк нь 2024.04.04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагч гоос 19,450,092.53 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч г нь 2024.05.31-ний өдөр нэхэмжлэлийн үнийн дүнг бүрэн төлж барагдуулсан. Иймээс хариуцагч гт холбогдох нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,450,092.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байх тул шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч гт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,200.05 төгрөгөөс 127,600.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 127,600.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ