| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/02460/И |
| Дугаар | 181/ШШ2024/02527 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/02527
| 2024 06 24 | 181/ШШ2024/02527
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,,,,,-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,123,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Омни капитал ББСБ ХХК нь Оюунбаяр овогтой Болдбаяр-тэй 2021-11-29-ний өдөр 8503 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2023 оны 5 сарын 13-ний өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.15 хувийн хүүтэй 212995585 тоот зээлийг Хас банк дахь тоот дансанд,
2. 2023 оны 5 сарын 17-ний өдөр 60,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай 4.15 хувийн хүүтэй 213011191 тоот зээлийг Хас банк дахь тоот дансанд,
3. 2023 оны 5 сарын 17-ний өдөр 157,999 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.15 хувийн хүүтэй 213012428 тоот зээлийг Хас банк дахь тоот дансанд,
4. 2023 оны 5 сарын 26-ний өдөр 60,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.15 хувийн хүүтэй 213052283 тоот зээлийг Хас банк дахь тоот дансанд,
5. 2023 оны 5 сарын 27-ний өдөр 222,001 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.15 хувийн хүүтэй 213054153 тоот зээлийг Хас банк дахь тоот дансанд,
6. 2023 оны 6 сарын 10-ний өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.15 хувийн хүүтэй 213084574 тоот зээлийг Хас банк дахь тоот дансанд,
7. 2023 оны 6 сарын 11 -ний өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.15 хувийн хүүтэй 213087152 тоот зээлийг Хас банк дахь тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч нь шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-03-26-ний өдрийн байдлаар:
1. z12995585 тоот зээл 2023 оны 7 сарын 12-ний өдөр дуусч үндсэн зээлээс 10,001 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 89,999 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 318 хоног/зээлийн гэрээний 30+хугацаа хэтэрсэн 258+1 удаагийн сунгалтаар 30 хоног/-ийн хүү 43,326 төгрөг+шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 3,735 төгрөгийг хасаж нийт хүү 39,591, Нийт дүн 129,590 төгрөг,
2. z13011191 тоот зээл 2023 оны 7 сарын 1 -ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 60,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 314 хоног/зээлийн гэрээний 45 + хугацаа хэтэрсэн 269 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 26,062 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 26,062, Нийт дүн 86,062 төгрөг,
3.z13012428 тоот зээл 2023 оны 6 сарын 16-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 157,999 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 314 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 284 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 68,629 төгрөг, хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 68,629, Нийт дүн 226,628 төгрөг
4. z13052283 тоот зээл 2023 оны 6 сарын 25-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 60,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 305 хоног/зээлийн гэрээний 30+9 хугацаа хэтэрсэн 275 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 25,315 төгрөг, хүүнд төлсөш 0 төгрөгийг хасаж нийт хүү 25,315, Нийт дүн 85,315 төгрөг
5. z13054153 тоот зээл 2023 оны 6 сарын 26-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 222,001 төгрөг, нийг идэвхтэй ашигласан 304 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 274 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 93,359 төгрөг, хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 93,359, Нийт дүн 315,360 төгрөг
6. z13084574 тоот зээл 2023 оны 7 сарын 10-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийг идэвхтэй ашигласан 290 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 260 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 40,117 төгрөг, хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 40,117, Нийт дүн 140,117 төгрөг
7. z13087152 тоот зээл 2023 оны 7 сарын 11-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 289 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 259 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 39,978 төгрөг, хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 39,978, Нийт дүн 139,978 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 789,999 төгрөг, нийт хүү 333,051 төгрөг, нийт 1,123,050 /нэг сая нэг зуун хорин гурван мянга тавин/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Омни Капитал ББСБ ХХК-иас зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй удаасан билээ.*******-тай тохиролцож, 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 280,762.5 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 280,762.5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 280,762.5 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 280,762.5 төгрөг төлөхөөр тохиролцсон. Сар бүрийн 29-ний өдөр 4 сарын турш хувааж төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК нь хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,123,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн 1,123,050 төгрөгийг хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 280,762.5 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 280,762.5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 280,762.5 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 280,762.5 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Талууд дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Омни Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,123,050 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 280,762.5 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 280,762.5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 280,762.5 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 280,762.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 31,504 төгрөгөөс 15,752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 15,752 төгрөгийг, хариуцагч аас 15,752 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ