Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/02526

 

 

 

 

 

 

 

 

 

2024     06     24

181/ШШ2024/02526

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг би,

 

  Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,,,,-д холбогдох

 

1,020,628.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцаа холбооны зохицуулах хороо Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар/ нь Монгол Улсад аж ахуйн нэгж, иргэд харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргаж Харилцаа холбооны тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилладаг байгууллага юм. Харилцаа холбооны зохицуулах хороо болон Торгон-Үйлс ХХК-ийн хооронд 11800203 тоот Харилцаа холбооны сүлжээ байгуулах түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай байгуулсан. Энэ тусгай зөвшөөрлийн төлбөрт жилд 800,000 төгрөг төлөх ёстой бөгөөд 2018-2020 оны төлбөр болох 1,600,000 төгрөгөөс хариуцагч 579,301.73 төгрөгийг төлсөн бөгөөд 1,020,628.27 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Торгон-Үйлс ХХК-иас харилцаа холбооны сүлжээ байгуулах түүний ашиглапт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдэл болох 1,020,628.27 /нэг сая хорин мянга зургаан зуун хорин найман төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлд хавсаргасан баримтыг нотлохын баримтын шаардлага хангаж нотариатаар батлуулж хавсаргасан болно.

Жич: Харилцаа холбооны зохицуулах хороо нь төрийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны нэхэмжлэлтэй, Торгон-Үйлс ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс дараах хүсэлтийг хүргүүлж байна. Харилцаа хорооны зохицуулах хороо нь Торгон-Үйлс ХХК-д холбогдуулан 1,020,628 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дээрх мөнгийг төлсөн болно. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Торгон-Үйлс ХХК-д холбогдуулан гаргасан 1,020,628 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч******* нь хариуцагч Торгон-Үйлс ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,020,628.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байх тул шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. ,*******-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Торгон-Үйлс ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ