| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00471/И |
| Дугаар | 131/ШШ2024/00512 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2024/00512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, 2-9 тоотод оршин суух хаягтай, ********************* регистрийн дугаартай, *******
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Удвалцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
О.Лувсан нь Баянхонгор аймгийн Шүүхэд 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл жижүүрээр, 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Шүүхэд нарийн бичгийн даргаар, 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянговь сумын сургуульд сантехникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 556 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Шүүхийн даргын 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 36, мөн 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 болон 1986 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай тушаалуудын хуулбар, 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримтгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч*******гийн 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Шүүхэд жижүүрээр, 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн шүүхэд тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн даргаар, 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Баянговь сумын сургуульд сантехникчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь:******* нь 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Шүүхэд жижүүрээр, 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн шүүхэд тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан болох нь*******г ажилд томилж, ажлаас чөлөөлсөн тушаалуудыг бичиж тэмдэглэсэн 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, дежурээр түр томилох тухай Баянхонгор аймгийн Шүүхийн даргын 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаартай тушаал, түүнийг Жаргалант суманд төвлөрөн суух, 2 дугаар хэсгийн шүүхийн тогтоол гүйцэтгэгч бөгөөд нарийн бичгийн даргаар томилсон Баянхонгор аймгийн Шүүхийн даргын 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар тушаал, ажлаас чөлөөлж, ээлжийн амралт олгох тухай Баянхонгор аймгийн Шүүхийн даргын 1986 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар тушаал зэргээр тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.
4. Харин түүний 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Баянговь сумын сургуульд сантехникчээр ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч******* нь тус газарт ажиллаж байснаа нотлох бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй тул шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Иймд хүсэлт гаргагч*******гийн 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн шүүхэд жижүүрээр, 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн шүүхэд тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Баянговь сумын сургуульд сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******гийн 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн шүүхэд жижүүрээр, 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн шүүхэд тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Баянговь сумын сургуульд сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА