| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/03061/И |
| Дугаар | 181/ШШ2024/02525 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/02525
| 2024 06 24 | 181/ШШ2024/02525 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******д холбогдох,
Сургалтын төлбөрийн үлдэгдэл 17,125,120 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Олула Томё ХХК нь Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт Боловсролын яамны №0004259 тоот тусгай зөвшөөрлийн дагуу ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуульд 1-12 дугаар ангийн нийт 400 сурагчид сурч боловсорч байна. 2023-2024 хичээлийн жилд тус сургуулийн 1сар ангид , 4 нар нь тус тус суралцдаг бөгөөд тэдгээрийг төлөөлж эцэг, эх, асран хамгаалагч болох нь 2023 оны 08 сарын 31-нд СГ/23/0831384 тоот, СГ/23/0831383 тоот болон СГ/23/0831382 тоот Олула Томё сургуулийн суралцах гэрээ гэрээг тус тус байгуулсан. Мөн тэдгээрийн сургалтын төлбөрийг хуваан төлөх Х0231016304 тоот хүсэлтийг бичиж өгсөн бөгөөд тодруулбал Хүсэлт гаргах нть, 1-р ангийн Наранжаргал, 4-р анги Цолмон, 7-р анги Нарангоо нарын төлбөрийн урьдчилгаа 50 хувь нь 12,400,000 болно. Үүнээс хүүхэд тус бүр 3 сая төгрөг буюу нийт 9 сая төгрөгийг /2023/08/31-нд төлөөд үлдэгдэл урьдчилгаа төлбөр болох 3 сая 400 мянган төгрөгийг 9 сарын 30-ны дотор багтаан төлнө. Нийт төлбөрийн үлдэгдэл болох 12,400,000 төгрөгийг 10 сарын 30-ны дотор багтаан төлнө гэж 2023 оны 08 сарын 31-нд бичиж өгсөн. Бид тэдгээр суралцах гэрээнүүдийн 2.2.3 дугаар заалт болон хүсэлтийнх нь дагуу төлбөр төлөхийг сануулсан мэдээллүүдийг доорх байдлаар хүргэв.
2024 оны 01 сарын 26-нд [email protected], [email protected] хаягууд руу сургалтын төлбөрийн үлдэгдлээ төлөх цахим шуудан явуулсан боловч хариу ирээгүй.
2024 оны 02 сарын 16-нд 94111340 дугаар луу залгаж сургалтын төлбөрийн үлдэгдэл нэхэмжилж, алданги тооцохыг сануулсан.
2024 оны 03 сарын 06-нд 94111340 дугаар луу залгаж сургалтын төлбөрийн үлдэгдэл нэхэмжилж, алданги нэхэмжилсэн.
2024 оны 04 сарын 04-нд 94111340 дугаар луу залгасан боловч утсаа аваагүй.
2024 оны 04 сарын 17-нд 94111340 дугаар луу залгаж сургалтын төлбөрийн үлдэгдэл болон алданги нэхэмжилсэн.
2024 оны 04 сарын 22-нд 94111340 дугаар луу залгасан боловч утсаа аваагүй.
2024 оны 04 сарын 22-нд 94111340 дугаар луу залгасан боловч утсаа аваагүй.
Тиймээс бид дээрх гэрээнүүдийн 3.1.4 дүгээр заалт болон 5.7 дугаар заалтын дагуу 2024 оны 04 сарын 25-нд [email protected], [email protected], [email protected] хаягууд руу шүүхэд хандах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл сургалтын төлбөрийн үлдэгдэл болон алданги төлөөгүй байна.
Иймд манай байгууллага дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
1. СГ/23/0831384 тоот суралцах гэрээний 3.1.4 болон 5.7 дугаар заалтын дагуу сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 6,200,000 төгрөг болон алданги болох 390,600 төгрөг буюу нийт 6,590,600 төгрөгийг нөхөн төлүүлэх,
2. СГ/23/0831383 тоот суралцах гэрээний 3.1.4 болон 5.7 дугаар заалтын дагуу сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 4,920,000 төгрөг, алданги болох 309,960 төгрөг буюу нийт 5,299,960 төгрөгийг нөхөн төлүүлэх,
3. СГ/23/0831382 тоот суралцах гэрээний үлдэгдэл болох 4,920,000 төгрөг, алданги болох 309,960 төгрөг буюу нийт 5,299,960 төгрөгийг нөхөн төлүүлэх.
4. Шүүхийн үйл ажиллагаатай холбогдох зардлыг /75,200/ хариуцагчаас гаргуулах гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Ванчигмаа миний бие Олула томё ХХК-иас нэхэмжилж буй 17,128,020 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Олула томё ХХК нь хариуцагч Ш.Ванчигмаад холбогдуулан сургалтын төлбөрийн үлдэгдэл 17,125,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Ванчигмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,128,020 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Олула томё ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Ванчигмаад холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ш.Ванчигмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,128,020 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 243,590 төгрөгөөс 121,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 121,795 төгрөгийг, хариуцагч Ш.Ванчигмаагаас 121,795 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ