| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/03042/И |
| Дугаар | 181/ШШ2024/02524 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/02524
| 2024 06 24 | 181/ШШ2024/02524 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,810,108.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Сэнгээбаатар овогтой Нарантуяа нь манай байгууллагатай 2021 оны 07-р сарын 24-ний өдөр С-21/250 тоот Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулан 1,299,900 (Нэг сая хоёр зуун ерэн есөн мянга есөн зуун) төгрөгийн лизингийн зээлийг сарын 2,9 %-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр ХХК-иас Realme 8 рго загварын гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн интернэшнл ХХК-ийн Хаан банкин дахь 5111513488 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн. Зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлдэгч нь 2022 оны 05-р сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 250,000 төгрөгийн эргэн төлөлт хийх үүрэгтэй боловч эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2023 оны 02-р сарын 27-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй 570 хоногийн зөрчилтэйгээр гэрээний үүргийг ноцтой зөрчиж байна. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид зээл, хүүгийн эргэн төлөлтийг хийхийг удаа дараа сануулан утсаар холбогдож, шаардах мэдэгдэл хүргүүлж, төлөлт хийх хангалттай хугацаа өгч, хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч зээлдэгч С.Нарантуяа нь эргэн төлөлтийн асуудалд хайхрамжгүй хандаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй Зээлийн гэрээний 2.13 заалт (Ноцтой зөрчил гэдэгт зээлдэгч зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг төлөх хугацааг 90 хоногоос хэтрүүлсэн болон зээлийн төлбөрийн хуваарийг 3 ба түүнээс удаа зөрчсөнийг), 7.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир Зээлийн гэрээний 7.3-т заасны дагуу ББСБ С-21/250 тоот гэрээг дангаар цуцлаж, зээл, хүүгийн төлбөр, холбогдох зардлыг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Гэрээний хугацаанд зээлдэгчээс нийт 682,600 төгрөгийн төлөлт хийгдсэн бөгөөд 2024 оны 05-р сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 976,038.19 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 51,645.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 96,224.04 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөр, эрэн сурвалжлах зардал болон нотариатын зардал йийт 1,810,108.07 (Нэг сая найман зуун арван мянга нэг зуун найман төгрөг долоон мөнгө) төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн зардлын хамт хариуцагч С.Нарантуяагаас гаргуулж өгнө үү. Үүнд:
1. Үндсэн зээлийн үлдэгдэл 976,038.19 (Есөн зуун далан зургаан мянга гучин найман төгрөг арван есөн мөнгө) төгрөг
2. Зээлийн хүүгийн үлдэгдэл 651,645.84 (Зургаан зуун тавин нэгэн мянга зургаан зуун дөчин таван төгрөг наян дарвөн мөнгө) төгрөг
3. Зээлийн нэмэгдүүлэсэн хүүгийн үлдэгдэл 96,224.04 (Ерөн зургаан мянга хоёр зуун хорин дөрвөн төгрөг дөрвөн мөнгө) төгрөг
4. Эрэн сурвалжлах зардал 70,200 (Далан мянга хоёр зуу) төгрөг,
5. Нотариатын зардал: 16,000 (Арван зургаан мянга) төгрөг гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 1,810,108.7 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд: 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 452,527.175 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 452,527.175 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 452,527.175 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 452,527.175 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөгжил финанс ББСБ ХХК нь хариуцагч С.Нарантуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,810,108.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Нарантуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,810,108.07 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 452,527.175 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 452,527.175 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 452,527.175 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 452,527.175 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хөгжил финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Нарантуяад холбогдох иргэний хэрэгт хариуцагч С.Нарантуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,810,108.07 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 452,527.175 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 452,527.175 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 452,527.175 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 452,527.175 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 43,912 төгрөгөөс 21,956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 21,956 төгрөгийг, хариуцагч С.Нарантуяагаас 21,956 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ