Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/02523

 

 

 

 

 

 

 

 

 

2024     06     24

181/ШШ2024/02523

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг би

  Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 93,047,704 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2020 оны 05 сарын 01 -ны өдөр Голомт банктай дугаар Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж 87,000,000.00 (Наян долоон сая) төгрөгийг жилийн 20.4% (Хорь аравны дөрвөн) хувийн хүүтэйгээр 96 (Эрэн зургаан) сарын хугацаатай зээлж авсан. Талууд дугаар Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах Барьцааны гэрээг байгуулсан. Үүнд:

дугаар Барьцааны гэрээг /Авто тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж/-ээр Голомт банк ХК-н өмчлөлийн хөдлөх хөрөнгийн улсын дугаартай, арлын дугаар бүхий хар өнгийн Mercedes Benz С400 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, суудалын зориулалттай богиносгосон бүхээгтэй төрлийн автомашиныг барьцаалсан.

2. Гэрээний үүргийн зөрчил:

Зээлдэгч нь дугаар Зээлийн гэрээний Хавсралт I №1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, Банкны үгээс тус үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардаж, мэдагдэл хүргүүлсэн хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2024 оны 02 сарын 15-ны өдрийн байдлаар:

                      Үндсэн зээлийн төлбөр 71,548,569.49 төгрөг,

                      Зээлийн хүү 19,682,076.38 төгрөг,

                      Нэмэгдүүлсэн хүү 257,058.66 төгрөг,

                      Даатгал 1,560,000 төгрөг,

                      Хугацаа хэтэрсэн хоног 461 хоног

                      Нийт 93,047,704.52 төгрөг төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 2.4, 4.4-т тус тус заасныг үндаслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.

Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг Банк, зээлийн үйл ажилпагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажшлагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ шь мөнгөн хөрөнгийг заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө/гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нъ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол баръцаалагч барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гуйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа тгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг болон талуулын хооронд байгуулагдсан дугаар Зээлийн гэрээ, дугаар Барьцааны гэрээг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Хариуцагч Ньюс-Аженси ХХК-аас 93,047,704.52 (Ерэн гурван сая дөчин долоон мянга долоон зуун дөрвөн төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү.

2. дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дугаар Барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Талууд харилцан тохиролцож тоот зээлийн гэрээний төлбөрт нийт 93,047,704.52 (Ерэн гурван сая дөчин долоон мянга долоон зуун дөрвөн төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов Үүнд:

2024 оны 11 сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэлийн нийт дүн болох 93,047,704.52 төгрөгийг нэхэмжлэгчийн Голомт банк дахь 9145100003 /дансны нэр: Голомт банк ЭМ/ тоот дансанд дараахь байдлаар төлнө. Үүнд:

2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 12,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 12,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 12,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 15,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 15,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 27,047,704.52 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Талууд харилцан тохиролцож нэхэмжлэлийн төлбөрийг төлөөгүй нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагад тусгасан доорх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

Үүнд: барьцааны гэрээгээр барьцаалсан Голомт банк ХК-н өмчлөлийн улсын дугаартай, арлын дугаар бүхий хар өнгийн маркын 2017 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай богиносгосон бүхээгтэй төрлийн автомашин гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Ньюс-Аженси ХХК-д холбогдуулан Гэрээний үүрэгт 93,047,704 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж 93,047,704 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 12,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 12,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 12,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 15,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 15,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 27,047,704.52 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг байгуулжээ.

 

Талууд харилцан тохиролцож нэхэмжлэлийн төлбөрийг төлөөгүй нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагад тусгасан доорх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

Үүнд: барьцааны гэрээгээр барьцаалсан Голомт банк ХК-н өмчлөлийн улсын дугаартай, арлын дугаар бүхий хар өнгийн маркын 2017 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай богиносгосон бүхээгтэй төрлийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.

 

Талууд дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Ньюс-Аженси ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ньюс-Аженси нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүрэгт 93,047,704 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 12,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 12,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 12,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 15,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 15,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 27,047,704.52 төгрөг тус тус төлж барагдуулахаар, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохирсон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 693,389 төгрөгөөс 346,694.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 346,694.5 төгрөгийг, хариуцагч Ньюс-Аженси ХХК-иас 346,694.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ