| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00495/И |
| Дугаар | 131/ШШ2024/00523 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 131/ШШ2024/00523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 5 дугаар баг, 6 дугаар гудамж, 675 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай,*******т
Хүсэлтийг шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон ажиллаж байсан байдал тус тус тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие******* би 1962 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд айлын 2 дахь хүү болон мэндэлсэн, 1 ах, 4 дүүтэй, одоо 61 настай, өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Улаанбаатар хотын ХХҮЯамны Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Сүлжмэлийн үйлдвэрийн Сантехникчээр 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, мөн 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаануудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Эцгийн нэр өөрчилсөн шалтгаан нь төрсөн дүү 1968 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Д.Ганбаяр, 1974 оны 10 дугаар сарын 04-нд төрсөн Д.Балжмаа, 1976 онд төрсөн Д.Буяндэлгэр нартай ургийн овог, эцгийн нэр адил болсон. Иймд Мандал овогт******* нэрээр овог нэрийн зөрүүг гаргаж өгнө үү гэжээ.
1.1. Хүсэлт гаргагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Улаанбаатар хотын ХХҮЯамны Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Сүлжмэлийн үйлдвэрийн Сантехникчээр 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, мөн 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаануудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ХХҮЯ Ноосны үйлдвэрийн нэгдлийн харъяа Сүлжмэлийн үйлдвэрийн даргын 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 65, 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 156, 1986 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 44 дүгээр тушаалууд, хавсралт, Шагналт цалин хэлэлцсэн үйлдвэрийн ИТА-уудын хурлын 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар протокол, хавсралт, ХХҮЯ Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэрийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 172 дугаар тушаал, хавсралт, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаартай протокол, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэрийн даргын 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 97, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр тушаал, хавсралт, Монголын Худалдаа үйлдвэрийн Ноос Импэкс нэгтгэл сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221 дүгээр тушаал, хавсралт, Сүлжмэл ХК-ийн 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 26, 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр тушаал, хавсралт, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаар албан бичиг, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 08/3704 дүгээр албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч******* нь 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, мөн 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл тус тус хугацаанд Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Сүлжмэлийн үйлдвэрт сантехникчээр ажиллаж байсан байдал тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
2. Хүсэлт гаргагч*******ын 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг болон 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, мөн 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Сүлжмэлийн үйлдвэрт сантехникчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Хүсэлт гаргагч******* нь 1962 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрж, Дансрангийн Зоригт гэж бүртгэгдэн төрсний гэрчилгээ авч, уг овог, нэрээрээ 1980 онд хөдөлмөрийн дэвтрээ нээлгэж ажиллаж байсан. Гэвч******* нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр овог буюу эцгийн нэрээ өөрчлүүлж, Даансүрэн болгосон болох нь төрсний гэрчилгээний хуулбар, иргэний улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч******* нь овгоо өөрчлүүлснээр түүний 1980-1994 онуудад суралцаж, ажиллаж байсан талаарх тушаал, шийдвэрүүдийг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийнх нь овог, нэр зөрүүтэй болсон байх тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ зэмшигчээр тогтоох нь зүйтэй.
5. Иймд 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн өөрийн нэр болон төрсөн он, боловсрол, гэрэл зураг нь*******ын иргэний үнэмлэхэд бичигдсэн өөрийн нэр, төрсөн он болон гэрэл зурагтай тохирч байх тул 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь******* мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
6. Мөн******* нь 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, мөн 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Сүлжмэлийн үйлдвэрт сантехникчээр ажиллаж байсан болох нь ажилд орсон байдлыг бичиж тэмдэглэсэн 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилд авах тухай, үйлдвэр хүлээлгэж өгөх комисс хариуцлагатай дежур эргүүл томилох тухай, шагналт цалин олгох тухай, ХХҮЯ Ноосны үйлдвэрийн нэгдлийн харъяа Сүлжмэлийн үйлдвэрийн даргын 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 65, 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 156, 1986 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 44 дүгээр тушаалууд, хавсралт, Шагналт цалин хэлэлцсэн үйлдвэрийн ИТА-уудын хурлын 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар протокол, хавсралт, өндөр бүтээлийн уралдаан дүгнэх тухай ХХҮЯ Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэрийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 172 дугаар тушаал, хавсралт, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаартай протокол, усны үер, гал түймрээс урьчилан сэргийлэх тухай, ээлжийн амралт олгох тухай Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэрийн даргын 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 97, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр тушаал, хавсралт, хөдөлмөрийн гэрээ байгуулж батлах тухай Монголын Худалдаа үйлдвэрийн Ноос Импэкс нэгтгэл сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221 дүгээр тушаал, хавсралт, ажилтнуудын 1994 оны ээлжийн амралтын хуваарь, ээлжийн амралт олгох тухай Сүлжмэл ХК-ийн 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 26, 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр тушаал, хавсралт зэргээр тогтоогдож байна.
7. Хүсэлт гаргагч******* нь 1980 оны 7 сараас хойш тэтгэвэрт гартлаа Сүлжмэлийн үйлдвэрт тасралтгүй ажилласан, 1982-1985 онуудад цэргийн алба хаасан талаар тайлбарладаг бөгөөд түүний бүрдүүлсэн баримтаас үзэхэд 1994, 1995 онуудад ээлжийн амралт олгосон тушаалууд авагдсан нь түүнийг 1994 оныг дуустал ажиллаж байсныг нотолж байх тул*******ыг 1994 оныг дуустал ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
8. Иймд хүсэлт гаргагч 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, мөн 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Сүлжмэлийн үйлдвэрт сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь*******т мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан*******тын 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Сүлжмэлийн үйлдвэрт сантехникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА