| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/03192/И |
| Дугаар | 181/ШШ2024/02518 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2024/02518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Тера анлимитед ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Нэхэмжлэгч Тера анлимитед ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Тера анлимитед ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-тай 23/115 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу хариуцагч ******* нь Galaxy A54 5G загварын гар утсыг худалдан авах зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчтэй Зээлийн гэрээ байгуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь Зээлийн гэрээний 4.2.3 дахь хэсэгт Зээлийн төлбөрийг Зээлийн эргэн төлөлтийн хүваарь-ийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зуйлд заасны дагуу төлөх гэж заасан үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Ийнхүү Зээлийн гэрээний 3.1.3 дах хэсэгт Зээлийн жилийн хүү 42 хувь, 3.1.4 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа 12 сар, 3.1.5 дахь хэсэгт Нэмэгдүүлсэн хүү: Төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20 /хорин/ хувь байна гэж тус тус заасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 128 хоногт үндсэн зээл 1,398,842.23 төгрөг, зээлийн хүү 205,809.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 28,058.83 төгрөг, нийт 1,632,710.70 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан 23/115 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу Сайн интернэшнл ХХК нь гэрээний хавсралтад заасны дагуу хариуцагч руу удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч нь зээлийг удахгүй төлнө гэсээр өдийг хүрсэн бөгөөд зээлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлэхгүй байна. Иймд Зээлийн гэрээг дуусгавар болгон цуцалж, үндсэн зээл 1,398,842.23 төгрөг, зээлийн хүү 205,809.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 28,058.83 төгрөг, нийт 1,632,710.70 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 184/Ш32024/07285 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч ******* /*******,,,/ эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх3/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх4/, итгэмжлэл /Хх5/, хамтран ажиллах гэрээ /Хх6-8/, бараа хүлээлгэн өгсөн акт /Хх9-11/, нэхэмжлэх /Хх12/, зээлийн гэрээ /Хх13-15/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /Хх16/, барьцааны гэрээ /Хх17/, зээл хүсэгчийн анкет /Хх18-19/, зөвшөөрлийн хуудас /Хх20/, иргэний мэдээлэл бүртгэлийн лавлагаа /Хх21/, зээлийн хүсэлт /Хх22/, иргэний мэдээлэл бүртгэлийн лавлагаа /Хх23/, нэхэмжлэх /Хх24/, зээлийн эргэн төлөлтийн график /Хх25/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх26/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Тера анлимитед ХХК нь зээлийн гэрээний үүргийг шаардахаар *******д холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох *******,,, хаягаар хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, *******г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч , нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжилсугай.
2. *******-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Тера анлимитед ХХК /утас:,/-д мэдэгдсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ