| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/02758/И |
| Дугаар | 181/ШШ2024/02517 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2024/02517
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******,******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ТРАНСКАПИТАЛ ББСБ нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* тоот Зээлийн гэрээгээр *******д 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг сарын 3,0% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр *******той гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасны дагуу биелүүлэхгүй байгаа бөгөөд гэрээний үүргийг шаардаж Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нгүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч *******, ******* нарыг Зээлийн гэрээнд заасан хаягаар буюу Улаанбаатар хот хаягаар гаргасан. Гэвч шүүхээс хариуцагчийн дуудан ирүүлэх ажиллагааг хийсэн боловч хариуцагч уг хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул СХДИХАШШ-ийн шүүгчийн 2024.01.03-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 184/Ш32024/00746 дугаар захирамж гарсан. Хариуцагч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 4Транскапитал ББСБ ХХК нь ямар хаягаар шүүхэд мэдэгдэж, гэрээний үүрпгйг хариуцагч *******, ******* нараае нэхэмжлэх нь тодорхойгүй болоод байна. Иймд Очир овогт Өлзийтогтохын Билгүүн /Рд:УП94102054/, Очирт овогт Пүрэвдоржийн Өлзийтогтох /РД: ЧД68021520/ нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх2/, итгэмжлэл /Хх3/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх4/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх5/, зээлийн гэрээ /Хх6-7/, зээл эргэн төлөх хуваарь /Хх8/, барьцааны гэрээ /Хх9-10/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК нь 6,284,210 төгрөгийг гаргуулахаар *******, ******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох хаягаар хүргүүлсэн боловч дээрх хаягт тус хороонд байдаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, *******, ******* нарыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******,******* нарыг эрэн сурвалжилсугай.
2. *******,******* нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******,******* нарын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч "Транскапитал ББСБ ХХК /утас:/-д мэдэгдсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ