Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/02516

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 21

 

 

 

 

 

 

 

 

 

181/ШШ2024/02516

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 702 тоот хаягт байрлах Омни капитал ББСБ ХХК-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баттулга овогтой Мөнхтулга/РД:ЧП88040899/ нь Омни капитал ББСБ ХХК нь 2020 оны 06-р сарын 15-ны өдөр ЗГ02-2006127 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 2,949,800 төгрөгийг сарын 3.3%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-иас Samsung А71 загварын гар утас, samsung 290 мийр RB229EER хөргөгч худалдан авсан. Гэтэл зээлийн төлбөрт 1,963,000 төгрөг төлснөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөлт хийгээгүй тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 03-р сарын 28-ны өдрийн 184/Ш32023/05699 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир хариуцагчийг шүүхийн журмаар эрэн сурвалжлаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх2/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх3/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /Хх4/, итгэмжлэл /Хх5/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх6/, зээлийн гэрээ /Хх7-9/, хүсэлт /Хх11/, түрээслэгчийн мэдээллийн хуудас /Хх12/, иргэний үнэмлэхийн лавлагаа /Хх13/, гэрээ /Хх14/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь 3,981,917 төгрөгийг гаргуулахаар *******д холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох *******,*******,, хаягаар хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, Б.Мөнхтулгыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч ,, нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжилсугай.

 

2. *******-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Омни капитал ББСБ ХХК /утас:,/-д мэдэгдсүгэй.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ