Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/02513

 

 

 

 

 

 

 

 

2024 06 21

 

 

 

 

 

 

 

 

181/ШШ2024/02513

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******, 901-2 тоот хаягт байрлах Бичил глобус финанс ББСБ ХХК-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Бичил глобус финанс ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн ******* нь тус компанитай 2022 оны 10-р сарын 07-ны өдрийн №2100130110006906 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 14,800,000 төгрөгийг 1 сарын 2,99%-ийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай зээлсэн. Зээлийг үндсэн зээлдэгч М. Мөнхтөгсийн өөрийн хүсэлтийн дагуу машин худалдсан Хаан банк дахь Даваадоржийн Шагдарсүрэнгийн ******* тоот данс руу шилжүүлсэн байдаг. Зээлийн барьцаанд иргэн ******* нь автомашин худалдан авах нөхцлөөр 73-89 УБД улсын дугаартай Тоуота aqua маркын автошашиныг Бичил глобус финанс ББСБ ХХК-ийн өөрийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ байгуулсан болно. Зээлдэгч зээлээ төлөхгүй алга болсон тул 2024 оны 02-р сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс 2024 оны 04-р сарын 05-ны өдрийн 102/Ш32024/07096 тоот захирамжаар Хариуцагч ******* уг хаяг дээр бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, хорооны Засаг даргын тодорхойлолт болон бусад баримтаар тус тус тогтоогдсон гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Бичил глобус финанс ББСБ ХХК-ийн зүгээс шүүхэд хандаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч *******ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх2/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх3/, итгэмжлэл /Хх4/, зээлийн гэрээ /Хх5-7/, эргэн төлөлтийн хуваарь /Хх8/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх9-10/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Бичил глобус финанс ББСБ ХХК нь 20,290,671.49 төгрөгийг гаргуулахаар *******өд холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох ,,,,, тоот хаягаар хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, *******ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч , нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжилсугай.

 

2. *******-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Бичил глобус финанс ББСБ ХХК /утас:,/-д мэдэгдсүгэй.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ