Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/02511

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 21

 

 

 

 

 

 

 

 

 

181/ШШ2024/02511

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Юнител ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Юнител ХХК нь Довууч овогтой Жадамбаа РД:/ЗЮ94010818/-тай харилцан тохиролцож, Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулан ******* дугаарт нь Samsung A7 маркын гар утсыг олгосон болно. Гэвч хариуцагч нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул / *******,*******,*******,-4 тоот/ хаягаар харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь тус хаягг бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тогтоосон ******* дахь сум дундын Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын1-ний өдрийн №136/11132023/00960 тоот захирамж гарсан.

Иймд Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжыг үндэслэн уг этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү.

 

2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх2-3/, итгэмжлэл /Хх4-5/, гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээ /Хх6/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх7/, ******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх8-9/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Юнител" ХХК нь гаас 979,999 төгрөгийг гаргуулах гэсэн боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох *******,*******,*******,-4 тоот хаягаар хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, шуудангийн буцаалт зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн00 дугаар зүйлийн00.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн00 дугаар зүйлийн00.1,15 дугаар зүйлийн15.1,15.2.1,16,18,33 дугаар зүйлийн33.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн55 дугаар зүйлийн55.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжилсугай.

 

2. *******-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг ******* дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч "Юнител ХХК /утас: /-д мэдэгдсүгэй.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ