Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/02510

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 21

 

 

 

 

 

 

 

 

 

181/ШШ2024/02510

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Зөгий санхүүгийн групп ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн ******* нь 2021 оны 12 сарын 18-ны өдөр сарын 2,5%-ийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувийн хүүтэйгээр ЗГ/22/0101130108000288 тоот Зээлийн гэрээ байгуулж 4,900,000 төгрөгийг зээлж Iphone 13 pro гар утсыг Ант молл дэлгүүрээс худалдан авсан байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч гэрээ байгуулсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлөлт огт хийгээгүй байна. Чингэлтэй аймгийн ИХАШШ-д нэхэмжлэл гаргасан ч хаяг тодорхойгүй тул хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг буцаасан байна. Бид түүнтэй удаа дараа холбоо барих гэж хичээсэн ч чадаагүй ба бүртгэлтэй хаяган дээр нь удаа дараа очсон ч тийм хүн байдаггүй гэсэн болно. Иймд түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх3-4/, итгэмжлэл /Хх5/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх6/, зээлийн гэрээ /Хх7-11/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх12-13/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Зөгий санхүүгийн групп ББСБ ХХК нь 5,400,626.94 төгрөгийг гаргуулахаар *******өд холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох *******,*******,, тоот хаягаар хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, *******ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч , нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжилсугай.

 

2. *******-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Зөгий санхүүгийн групп ББСБ ХХК /утас:,/-д мэдэгдсүгэй.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ