Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 335

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.Г-г бусдыг хуурч мэхлэн хамтран ажиллах гэрээ байгуулж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар Ч.Г-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ч.Г-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Ч.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ч.Г-ээс 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Дүгэрт олгосугай.             

6. Хохирогч Д.Дүгэр гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 55.000.000 /тавин таван сая/ төгрөгөө хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдсугай.                                           

7. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Ч.Г-г оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.                                         

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ч.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.          

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.               

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Г-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ү.ТҮМЭНЖАРГАЛ