Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0149

 

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0149

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Га******гийн дүгнэлттэй, Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Ур******гт холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Ур******г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Га******гийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0029013 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т ...Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна, 28.2.2-т ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэжээ.

Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Ур******г нь холбогдогч С.М******тад шийтгэл ногдуулсан 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0029013 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлж байх бөгөөд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж,  хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Ур******г нь тухайн зөрчилд дахин акт ногдуулахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан  Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Га******гээс Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Ур******гт холбогдуулан гаргасан  ...Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Ур******г нь С.М******тад шийтгэл ногдуулсан 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0029013 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Ур******г нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОДМАА