Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/02507

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 21

 

 

 

 

 

 

 

 

 

181/ШШ2024/02507

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* нь Б.Мөнххүслэнд холбогдуулан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд, Миний бие ******* нь 2024 оны 02 сарын 08-ны үеэр буюу цагаан сарын битүүний өдөр Б.Мөнххүслэнгийн хүсэлтээр, зээлийн гэрээг амаар байгуулж, 1,000,000 төгрөгийг, 10 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Гэтэл 1 сарын хугацаа дууссан боловч, өнөөг хүртэл хариуцагч Б.Мөнххүслэн нь зээлийн төлбөр, зээлийн хүүг төлөхгүй өнөөг хүрлээ. Тухайн үед Б.Мөнххүслэн надаас мөнгө авахдаа, найдвартай, удаахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлээд авсан. Одоо зээлийн үндсэн төлбөр 1,000,000 төгрөг, зээлийн хүү 100,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг болж байна. Нэхэмжлэгч ******* би, хариуцагчид 1,000,000 төгрөгийг зээлэхдээ, түүнийг бодож, найдвартай өгнө гэсэнд нь итгэж, өөрийн утаснаас Роскет аплейкишн зээлээс 400,000 төгрөг зээлж, нөхрийн данснаас 400,000 төгрөг, хүүхдийн мөнгө орж ирсэн байсан тул хүүхдийн мөнгө 200,000 төгрөгөө, ингээд бүгдийг хамж нийлүүлээд, 1,000,000 төгрөгийг, хариуцагчид гаргаж өгсөн учиртай. Нэхэмжпэгч би, хариуцагч Б.Мөнххүслэнгийн өмнөөс, өөрийн гар утаснаас авсан аплекейшны зээлийн хүүг өнөөг хүртэл төлж, зээлийн хүүгээр давхар хохирч байна. Мөн нөхөр маань найдваргүй хүнд мөнгө зээллээ, мөнгөө авч чадахгүй дарамт болж байна гэж, гэр бүлийн хүрээнд хүртэл маргаан гараад хэцүү байна. Иймд хариуцагч Б.Мөнххүслэнгээс үндсэн зээлийн төлбөр 1,000,000 төгрөг, зээлийн хүү 100,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* надад олгожөгнө үү гэх нэхэмжлэл гаргасан.

Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 01-ний өдрийн 101 /Ш32024/12287 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүгчийн захирамжинд "... Гэвч шүүхээс тухайн нэхэмжлэлд дурдсан Улаанбаатар хот, *******,*******,******* тоот хаягаар хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлж, түүнд нэхэмжлэлийг хувийг гардуулах ажиллааг хуульд заасан зохих ёсоор явуулсан боловч уг хаяг бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй тухай харъяа хорооны засаг даргын тодорхойлолт, ирсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ. гэжээ.

Иймд хариуцагч Бат-Очир овогтой Мөнххүслэн нь хаана байгаа нь мэдэгдэхгүй (хаана амьдран суудаг эсэх нь тодорхойгүй ) байгаа тул Б.Мөнххүслэнг эрэн сурвалжилж өгнө үү.

 

2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх2/, иргэний үнэмлэхийн хуулбар /Хх3/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх4-5/, дансны хуулга /Хх6/, Б.Мөнххүслэнгийн өргөдөл /Хх7/, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /Хх8/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Б.Мөнххүслэнгээс 1,100,000 төгрөгийг гаргуулах гэсэн боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох *******,*******,******* тоот хаягаар хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, шуудангийн буцаалт зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, Б.Мөнххүслэнг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г эрэн сурвалжилсугай.

 

2. *******г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* /утас: /-д мэдэгдсүгэй.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ