Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/02505

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 24

 

 

 

 

 

 

 

 

 

181/ШШ2024/02505

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Стор пэй ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Стор пэй ХХК нь 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд МУ-д нэвтрүүлсэн. Тус үйлчилгээ нь stогерау аппликейшныг ухаалаг утсандаа татан авч бүртгэлийн үе шатуудыг амжилттай баталгаажуулж, төрийн мэдээлэл солилцооны хур системийг ашиглан мэдээллээ дамжуулж давхар өөрийн баталгаажуулалтыг хийж үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болдог. Хэрэглэгч болсноор тодорхой үнийн дүнгээр илэрхийлэгдэх худалдан авалт хийх эрхтэй болох бөгөөд тухайн эрхийг нэмэгдүүлэх боломжтой байдаг. Стор пэй ХХК нь Дагвын Гантулгад /РД: ЛМ75081411/ холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Д.Гантулга нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт болон Монгол шуудан ХК-ийн шууданчийн хаягт газар ийм хүн байхгүй гэх лавлагаагаар тус тус тогтоогдсон. Иймд Хариуцагч Д.Гантулгыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх2/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх3/, итгэмжлэл /Хх4/, стор пэй үйлчилгээний нөхцөл /Хх5-7/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх8-9/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Стор пэй ХХК нь 11,847,750 төгрөгийг гаргуулахаар Д.Гантулгад холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох Баянзүрх дүүрэг, 11-р хороо, булгачин 7 гудамж, 106 тоот хаягаар хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, Д.Гантулгыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******,******* нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжилсугай.

 

2. *******-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Стор пэй ХХК /утас:,/-д мэдэгдсүгэй.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ