Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2021/0554/З |
Дугаар | 128/ШШ2022/0228 |
Огноо | 2022-03-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2022/0228
2022 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 128/ШШ2022/0228 | Улаанбаатар хот
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Э.Лх*******нгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлтийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Лх*******нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дө*****р нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Э.Лх*******нгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаартай захирамжийн Э.Лх*******нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хэрэг маргаан тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа болно. Хариуцагч нь 2022 оны 3 дугаар сарын 14-ны өдөр А/128 дугаартай захирамж гарган тус дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаартай захирамжийн Э.Лх*******нд холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Э.Лх*******нгээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Э.Лх*******нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Хариуцагч нь 2022 оны 3 дугаар сарын 14-ны өдөр А/128 дугаартай захирамж гарган тус дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаартай захирамжийн Э.Лх*******нд холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дө*****р нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.
Нэхэмжлэгч Э.Лх*******нгээс 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлөөлөгч Э.Дө*****рт олгосон итгэмжлэлээр ....нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах... бүрэн эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгосныг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Э.Лх*******нгээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Э.Лх*******нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Лх*******нгээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Э.Лх*******нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Э.Лх*******нгээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгон, үлдсэн 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА