| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/03331/И |
| Дугаар | 181/ШШ2024/02500 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2024/02500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Авуурьд ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Авуурьд ББСБ ХХК нь *******д 2022 оны 08 дугаар сарын 22-ний өдөр ******* тоот Зээлийн гэрээ-ээр 1,390,000 (нэг сая гурван зуун ерэн мянга) -н төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Зээлдэгчтэй байгуулсан ******* тоот Зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 22-ний өдөр дуусгавар болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээиий 4 дүгээр зүйлийн 4.1.1 -т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөн тул түүнд холбогдуулж ******* иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 184/Ш32024/07079 тоот захирамжаар Бадамдорж овогтой Баяраа (РД:ЧГ79020678) -г *******,*******,, тоот хаягт оршин суудаггүй болохыг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь нэхэмжлэгчид зөвхөн нэг хувь байгаа бөгөөд нотариатууд гэрээнд хуулбар үнэн дарж өгөхгүй байгаагаас шалтгаалж эрэн сурвалжлах нэхэмжлэлдээ гэрээний эх хувийг хавсаргаагүй болохыг эрхэм шүүгч харгалзан үзнэ гэдэгт итгэж, найдаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх3/, итгэмжлэл /Хх4/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх5/, ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх6/ , зээлийн гэрээ /Хх11-12/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Авуурьд ББСБ ХХК нь 1,390,000 төгрөгийг гаргуулахаар *******д холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох *******,*******,, тоот хаягаар хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ******* Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, *******г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч , нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******/-г эрэн сурвалжилсугай.
2. *******/-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг ******* Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******/-г оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Авуурьд ББСБ ХХК /утас:,/-д мэдэгдсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ