| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2023/03241/И |
| Дугаар | 181/ШШ2024/02458 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2024/02458
2024 06 14 181/ШШ2024/02458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 16-р хороо,*******,*******,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 16-р хороо,,/ нарт холбогдох
Контейнарын үнэ болон бусад холбогдон гарсан зардлууд болох нийт 59,869,417 төгрөгийг хариуцагч 12,925,000 төгрөг, 46,944,417 төгрөгөөр тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Бямбабаяр нь хариуцагч , Н.Самбуу нарт холбогдуулан 59,869,417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Бямбабаяр нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хад гэх газарт том оврын автомашин жолоодож нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг. Тус газар ажиллаж байх үедээ тэй танилцаж 2020 оноос хойш найз нөхдийн холбоотой болсон. 2023 оны эхэнд нүүрс тээврийн үйл ажиллагаандаа хэрэглэгдэх бокс буюу контейнер авахаар судалж байтал 2023 оны 01 сарын 20-ны үед над руу залгаад Бокс захиалах гэж байгаа юм уу, би захиалж байгаа хамт захиалах уу үнэ нь 44,245,000 төгрөг болно тэгээд захиалга өгснөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор орж ирнэ. Төлбөрийн хувьд захиалга өгөхдөө урьдчилгаа өгч, үлдэгдэл төлбөрийг үйлдвэрлэлтээс гарсны дараа авна гэж хэлсэн. Тэгээд тухайн тавьсан саналыг нь би хүлээн зөвшөөрч, захиалга өгөхөөр болж 2023 оны 01 сарын 25-ны өдөр урьдчилгаа төлбөрийн зориулалтаар 7,925,000 төгрөгийг өөрийн хаан банкны 5893218899 тоот данснаас, 5,000,000 төгрөгийг Э.Мөнхчимэгийн хаан банкны 5168208060 тоот данснаас нийт 12,925,000 төгрөгийг гийн аав болох Н. Самбуугийн хаан банкны 5007422146 тоот данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш 2023 оны 02 сарын 13-ны өдөр утсаар холбогдож захиалсан бокс чинь үйлдвэрлэлээс гарсан, үлдэгдэл мөнгөө хийгээрэй гэсний дагуу найз нэр дээр орон сууц барьцаалсан зээл авхуулж 50,000,000 /Тавин сая/ төгрөгийг хаан банкны тоот данснаас С.Пүрэвсүрэнгийн хаан банкны 5016243677 тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед анх тохиролцсоноос илүү төлөлт хийсэн байсан учир 2023 оны 02 сарын 14-ний өдөр өөрийн нэр дээрх 5893218899 тоот данснаас Бямбабаяр миний дансанд буцаан шилжүүлсэн. Ингээд би бокс захиалгын мөнгийг бүрэн төлж дууссан. Тэгээд 2023 оны 2 сарын 25-ны өдөр надруу утсаар холбогдож бокс чинь Замын-Үүдийн гаалиар орж ирж байгаа миний бокс бас хамт ирсэн. Хоёулаа хоёр машинтай хамт яваад ачаад ирье гэсэн. Тэгэхээр нь би өөрийн зардлаар 4,562,000 төгрөгийн түлш хийж очоод, гаалийн мэдүүлгийн зардал болох 6,252,200 төгрөгийг мөн өөрөөсөө төлсөн. Гааль дээрээс боксоо авахад чанарын шаардлага хангахгүй буюу нүүрс тээвэрлэх боломжгүй бокс ирсэн байсан. Тодруулбал, нүүрс тээвэрт ашигладаг бокс 4мм зузаантай төмөр шал, таславч нь 7мм зузаантай төмрөөр хийгдсэн байдаг. Тухайн үед ирсэн бокс нь 1мм зузаантай байсан. Тиймээс уг бокс нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй мөн чанарын шаардлага хангахгүй байгаа учир гааль дээрээс авахгүй буцлаа гэхэд надад хандаж Чи боксоо авчих, би Таван толгойн хажууд байдаг аавынхаа дүүгийн засвар дээр аваачаад засаад өгье гэсэн. Тэгээд би боксыг Өмнөговь аймгийн Цогтцэций суман дээр авч ирээд 5 хоног засаж өгөхийг хүлээсэн ч засварлаж өгөхгүй болохоор нь тэй холбогдоход 1 удаа нүүрс ачаад үзье гайгүй байх гэхээр нь ачихад төмөрнүүд нь ханзарч ачаа ачих боломжгүй байсан. Би бокс байхгүйн улмаас ажил хийх боломжгүй болж боксыг засварлахыг хүлээх зуур машинаа боксын хамт д орхиод *******т байдаг гэрлүүгээ явсан. Намайг явсны дараа миний машиныг өдрийн 15,000 төгрөгийн төлбөртэй хашаанд тавьсан байсан бөгөөд миний зүгээс машинаа авахын тулд зогсоолын төлбөрт 750,000 төгрөгийг төлсөн.
боксыг чинь засаад өгнө гэж хоног хугацаа хэлсээр байгаад нийт 50 хоносон бөгөөд би сүүлдээ ажил орлогогүй болж буцаад Өмнөговь аймагт ирж д машин дээр байсан боксыг нь буулгаж өгөөд машинаа авч явсан. Гэвч өнөөдрийг хүртэл тус боксоо засварлаж өгөөгүй учир бокс захиалсан төлбөр болон түүнтэй холбогдон гарсан бусад зардлуудаа болон түүний аав Н.Самбуу нараас гаргуулж авах хүсэлтэй байна.
Миний хувьд д бокс захиалснаас үүдэн дараах зардлуудыг гаргасан байна.
1. Бокс захиалгын нийт төлбөрт- 44,245,000 төгрөг
2. Боксыг Замын-Үүд сумаас Цогтцэций сум хүртэл зөөвөрлөхөд зарцуулсан түлшний зардал- 4,562,500 төгрөг
3. Гаалийн бүрдүүлэлтийн зардал- 6,252,200 төгрөг,
4. Төлбөртэй зогсоолд 50 хонуулсны төлбөрт- 750,000 төгрөг
5. Орон сууцны барьцаат зээлийн хүүгийн төлбөрт 4,059,717 төгрөг, нийт 59,869,417 төгрөг болж байна. Иймд дээрх төлбөрүүд болох нийт 59,869,417 төгрөгийг хариуцагч нараас / 12,925,000 төгрөг, 46,944,417 төгрөг/ гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч намайг бокс захиалах гэж байгааг мэдээд надад бас захиалаад өгөөч гэж хүссэн бөгөөд миний бие гийн хамтаар зарын дагуу Хятад улсаас бокс захиалсан. Уг бокстой холбоотой Пүрэвцэрэнд ямар нэгэн амлалт үүрэг хүлээгээгүй, худалдах худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний ямар нэг харилцаа үүсээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх4/, итгэмжлэл /Хх5/, дансны дэлгэрэнгүй хуулга /Хх6-16/, зээлийн гэрээ /Хх17-18/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /Хх19/, барьцааны гэрээ /Хх20-22/, иргэний үнэмлэхийн хуулбар /Хх5/, орлогын мэдүүлэг /Хх4/, гэрээ цуцалсан протокол /Хх5/, шилжүүлгийн мэдээлэл /Хх6-19/, итгэмжлэл /Хх41-42/, фэйсбүүк мессенжер чатны зураг /Хх46-66/, дансны дэлгэрэнгүй хуулга /Хх67-69/, тайлбар /Хх72/, үзлэгийн тэмдэглэлийг монгол, крилл үсгийн хэлбэрт буулгасан тэмдэглэл /хх143-156/-г гаргасан.
Хариуцагч тал нотлох баримтаар: хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /Хх36-37/-г гаргасан.
Шүүхийн журмаар: Батхүү Бямбабаяр Puujee Sambuu нарын фэйсбүүк чатад үзлэг /Хх78-116/ хийж бэхжүүлсэн болно.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2023 оны эхэнд нүүрс тээврийн үйл ажиллагаандаа хэрэглэх бокс буюу контейнер авахаар судалж байтал над руу залгаж, өөрөө мөн адил захиалж авч байгаагаа хэлж, үнэ хөлсийг хэлээд хамт захиалах уу гэсэн санал тавьсан. Тус саналыг би хүлээн зөвшөөрч, бокс захиалгын мөнгийг бүрэн төлж дууссан. Гааль дээрээс боксоо авахад чанарын шаардлага хангахгүй буюу нүүрс тээвэрлэх боломжгүй бокс ирсэн байсан. Гэтэл боксоо авчих, засварлаад өгье гээд гаалиас авахуулсан боловч өнөөдрийг хүртэл тус боксоо засварлаж өгөөгүй. Миний хувьд д бокс захиалснаас үүдэн нийт 59,869,417 төгрөгийн зардлыг гаргасан. Иймд 12,925,000 төгрөг, 46,944,417 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч намайг бокс захиалах гэж байгааг мэдээд надад бас захиалаад өгөөч гэж хүссэн бөгөөд миний бие гийн хамтаар зарын дагуу Хятад улсаас бокс захиалсан. Уг бокстой холбоотой д ямар нэгэн амлалт үүрэг хүлээгээгүй, худалдах худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний ямар нэг харилцаа үүсээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Талууд тухайн захиалсан бокс нь захиалсан зорилгынхоо дагуу хэрэглэх боломжгүй байсан гэдэгт, нэхэмжлэгч нь боксын үнийг бүрэн төлж, барагдуулсан гэдэгт маргадаггүй боловч тухайн боксыг хариуцагч нь нэхэмжлэгчид худалдсан эсэх, нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр боксыг захиалж өгсөн эсэх, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө ямар нэг гэрээгээр үүрэг хүлээсэн эсэхэд маргаж байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Нэхэмжлэгч Б.Бямбабаяр болон нар нь хоорондоо тохиролцон, нэхэмжлэгч нь хариуцагч д боксны үнийг шилжүүлж, хэн аль нь Хятад улсаас бокс захиалсан болох нь талуудын тайлбар, дансны хуулгаар тогтоогдож байна.
- Нэхэмжлэгчээс бокс захиалгын төлбөрт 44,245,000 төгрөг, боксыг Замын-Үүд сумаас Цогтцэций сум хүртэл зөөвөрлөхөд зарцуулсан түлшний зардал 4,562,500 төгрөг, гаалийн бүрдүүлэлтийн зардал 6,252,200 төгрөг, төлбөртэй зогсоолд 50 хонуулсны төлбөрт 750,000 төгрөг, орон сууцны барьцаат зээлийн хүүгийн төлбөрт 4,059,717 төгрөг нийт 59,869,417 төгрөгийг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Бямбабаярын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Буянбадрахын 2023 оны 02 дугар сарын 10-ны өдрийн Хаан банкны дансны хуулга болон 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/202350320931 дугаартай зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа болон боксны үлдэгдэл төлөлтийг хийсэн цаг хугацаа хоорондоо таарч байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
- Талуудын 2023 оны 02 дугаар сард фэйсбүүк чатаар хоорондоо харилцсан харилцан ярианд шүүхийн журмаар хийсэн үзлэгээр хариуцагч нь нэхэмжлэгч Б.Бямбабаярт Хятад улсаас ачаа, нүүрс тээвэрлэх зориулалтаар бокс захиж өгч, ачааг захихаас эхлэн хилээр орж ирэх хүртэлх бүхий л үйл ажиллагааг хийж гүйцэтгэхээр тохиролцож, нэхэмжлэгч талаас ачааны үнэ хөлсийг төлж, холбогдон гарах бусад зардлыг төлж байгаа үйл баримт нь тогтоогдож байна.
6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна. Талууд тус даалгаврын гэрээг гүйцэтгэснээр хариуцагч нь ямар нэгэн ажлын хөлс авахаар тохироогүй тул талууд хариу төлбөргүй даалгаврын гэрээг байгуулжээ.
7. Хариуцагч нь тухайн боксыг нэхэмжлэгч Б.Бямбабаярт худалдан борлуулах санаа зорилго хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй, мөн хариуцагч нь барааг өөртөө бэлтгэн нийлүүлээгүй, нэхэмжлэгчтэй хамтарч адилхан бокс захиж авсан зэргээс талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй байна. Мөн талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй байна. Учир нь зуучлалын гэрээ нь зуучлуулагч болон гуравдагч этгээдийн хоорондын зорилго амжилттай хэрэгжсэн үед зуучлагчид хөлс төлөхөөр тохирсон гэрээг ойлгоно. Иймээс талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдаагүй байна. Нэхэмжлэгч Б.Бямбабаярын бокс авах даалгаврыг хариуцагч нь үнэ төлбөргүйгээр гүйцэтгэсэн харилцаа талуудын хооронд үүссэн байна гэж шүүх дүгнэв.
8. Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1-т Даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан. Даалгавар гүйцэтгэгч үүргээ огт биелүүлээгүй эсвэл хангалтгүй биелүүлсэн тохиолдолд даалгавар өгөгчийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд харин даалгавар өгөгч өөрөө буруу зааварчилгаа өгсөн бол даалгавар өгөгч хохирлоо шаардах эрхгүй байна. Гэтэл хэргийн нөхцөл байдлаар нэхэмжлэгч Б.Бямбабаяр болон хариуцагч нар нь хэн аль нь нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, тухайн боксоор нүүрс тээвэрлэлт хийх гэж захих болсон, нүүрс тээвэрт хэдэн мм-ийн зузаантай боксоор тээвэрлэлт хийдэг талаар хэн аль нь мэдэж байсан гэдэгтэй талууд маргаагүй тул хариуцагч буюу даадгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгч Б.Бямбабаярын зааврын дагуу хийж гүйцэтгээгүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй бүтээгдэхүүн захиалсан буруутай ажиллагаа байна гэж дүгнэлээ.
9. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч Б.Бямбабаярын боксны үнэ болон холбогдох бусад зардал нийт 59,869,417 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй байна.
10. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, боксны үнэ болон бусад холбогдон гарсан зардлууд болох нийт 59,869,417 төгрөгийг хариуцагч 12,925,000 төгрөг, 46,944,417 төгрөгийн хэмжээтэйгээр тус тус гаргуулж шийдвэрлэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дүгээр зүйлийн 400.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч 46,944,417 төгрөг, хариуцагч 12,925,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Бямбабаярт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , Н.Самбуу нараас улсын тэмдэгтийн хураамжид 457,298 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бямбабаярт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ