Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2022/0655/З |
Дугаар | 128/ШШ2022/0946 |
Огноо | 2022-12-13 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2022/0946
2022 12 13 128/ШШ2022/0946
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х**х Ү*****р” ХХК
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Цэ*******а
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Жа********н, Б.Со*****о
Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Жа*****т, Г.Мө*******г
Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Эн*******
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Цэ*******а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Жа********н, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эн*******, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х**х-Ү****р ХХК-аас Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатаа: “Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2951 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сангийн яамны 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 03/2964 тоот Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгийг хүчингүй болгуулах, Улсын орлого болгож нэхэмжлэгчийг хохироосон, тендерийн баталгааны 16,000,000 /арван зургаан сая төгрөг/-ийг буцаан гаргуулахаар маргаж байна.
2. 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр А/60 дугаар Төрийн худалдан авах ажиллагааны даргын тушаалаар ХIX.1.54 Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга. Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо/-ын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ЭМЯ/202212009 дугаартай “ХIX.1.54 Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга. Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо” тендерийг хэвлэс Тус тендерт Н***ю Эр**** ХХК, Х**х-Ү****р ХХК, Ск*****р ХХК, Та*****г ХХК, И****В ХХК, Б** р**ч т***д ХХК, И******р ХХК, Ча********й ХХК, Эм ********* ХХК, Д***н п*****ро НС ХХК, М***н ф****ү ко******г ХХК зэрэг нийт 11 компани оролцож, саналаа хүргүүлсэн байна.
3. “...“Х**х Ү*****р” ХХК /цаашид тендерт оролцогч гэх/ тендер шалгаруулалтад оролцож тендер /цаашид тендер гэх/ хүргүүлэхтэй холбогдуулан баталгаа хүлээн авагчийн өмнө нийт 16.000.000 төгрөгийг төлбөрийн үүрэг хүлээх баталгаа гаргаж байна[1][1]...” гэжээ.
4. 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А-1/979 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр “ХIX.1.54 Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга. Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо/ төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлыг “Н**ю-Э***м” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 1,577,284,902.00 төгрөгөөр “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгож байна.” гэжээ.
5. Тендерийн үнэлгээний хорооноос “Төрийн худалдан авах ажиллагааны даргын тушаалаар ХIX.1.54 Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга. Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо/”төсөл, арга хэмжээг гүйцтэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны тайлан, дүгнэлтэд “...Х**х-Ү****р ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа 17.6.3-д заасан шаардлагыг хангаагүй буюу Тухайн төсөл арга хэмжээнд ашиглах ачааны машин экскаватор, ковшийг санал болгож ирүүлээгүй бөгөөд машин механизмыг ажил гүйцэтгэхэд ашиглах үндсэн техник хэрэгслийн маягтын дагуу авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээг ирүүлээгүй тул “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг цахим мэдээллийн сангаас шалгах боломжгүй байгаа нь шаардлагад нийцэхгүй байна.” Мөн төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн А-1/985 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “...Гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай машин механизм нь хүснэгт, маягтын дагуу санал болгож улсын бүртгэлийн дугаарыг тодорхой бичиж ирүүлээгүй тул “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын цахим мэдээллийн сангаас шалгах боломжгүй байгаа нь шаардлагад нийцээгүй байна.” гэж үзэж Х**х-Ү****р ХХК-г тендерт шалгаруулахаас татгалзсан байна.
6. Х**х-Ү****р ХХК нь тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд “...Уг мэдэгдэлд манай тендерийг шаардлагад нийцээгүй гэсэн нь үндэслэлгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан нь: Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн техник хэрэгсэл: “Шаардана”
№ | Машин механизм, тоног Тендерийн өгөгдлийн хүснэгт төхөөрөмжийн нэр, зориулалт | Хүчин чадал | Тоо ширхэг | Улсын дугаар | Эзэмшигчийн мэдээлэл |
1 | Авто кран | 5тн | 1 |
|
|
2 | Ачааны машин | 5тн | 2 |
|
|
3 | Ковш /Авто ачигч/ | - | 1 |
|
|
4 | Экскаватор | - | 1 |
|
|
- Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн машин механизмуудыг дээрх жагсаалтын дагуу санал болгоно.
- Түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, улсын дугаарыг харуулсан фото зургийг хамт ирүүлнэ Түрээсийн гэрээг тендер зарласан өдрөөс хойш зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байх шаардлагатай бөгөөд гэрээний хугацаа, үнийг дүн болон бусад асуудлыг тодорхой тусгасан байх
- Дээрх хүснэгтэд заасан, гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн машин механизмуудын 50-аас доошгүй хувьд тендерт оролцогчийн өөрийн эзэмшлийнх байх шаардлагатай.
Тухайн ажилд санал болгож буй тээврийн хэрэгсэл, машин механизмын гэрчилгээ, лавлагааг ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан шаардлагатай мэдээллийг шалгана.
- Мэдэгдэлд заасан нь гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай машин, механизм нь хүснэгт, маягтын дагуу санал болгож улсын бүртгэлийн дугаарыг тодорхой бичиж ирүүлээгүй тул Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын цахим мэдээллийн сангаас шалгах боломжгүй байгаа нь шаардлагад нийцээгүй байна.
- "Х**х-Ү****р" ХХК-ний тендерт хүргүүлсэн материал:
Манайх Тендер шалгаруулалтын зааварчилгаа 17.6.3-д заалтыг бүрэн хангаж байгаа тул нотлох баримтуудаа захиалагчийн боловсруулсан Тендерийн баримт бичгийн V дугаар бүлгийн Маягт 5 дагуу бэлтгэж, өөрийн тендерийн материалын 132-148 дугаар хуудсанд хавсаргаж илгээсэн болно. Тухайлбал тендерт санал болгож байгаа үндсэн тоног Тендерийн өгөгдлийн хүснэгт төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийг маягт-5 дагуу 132 дугаар хуудсанд, түрээсээр ашиглах автокраны гэрээ 139 дугаар хуудсанд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 141 дугаар хуудсанд, улсын дугаарыг харуулсан фото зураг 142 дугаар хуудсанд, ачааны машины гэрээ 143 дугаар хуудсанд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 147 дугаар хуудсанд, улсын дугаарыг харуулсан фото зургийг 148 дугаар хуудсанд тус тус хавсаргасан болно.
Хамгийн сайн үнэлэгдсэн гэх "Н*******” ХХК-ны тендерт дараах ноцтой алдаанууд байна. Үүнд:
- Тендерийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа 17.6.1-д заасан тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөѳрлийн БА-2.1, БА-7.1 заалтууд байхгүй,
- Тендер шалгаруулалтын зааварчилгаа 17.6-д заасан Ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээ, комисс хүлээж авсан дүгнэлтийн эхээс хийсэн хуулбарыг ирүүлээгүй, жишиг маягтын дагуу ирүүлээгүй,
- Тендер шалгаруулалтын зааварчилгаа 17.6.3-т заасан машин механизмууд нь хүчин чадалдаа хүрэхгүй /4,5 тн даацтай/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь зориулалтын бус / зүтгүүр. техник хяналтын үзлэгт тэнцээгүй, өрөмдлөгийн машины фото зураг хавсаргасан, жишиг маягтын дагуу ирүүлээгүй, улсын дугаарыг харуулсан фото зургийг ирүүлээгүй,
- Дотоодын давуу эрх олгохоор тендерийн баримт бичигт заагаагүй төртлөө дотоодын давуу эрх тооцсон зэрэг ноцтой зөрчлүүд байна.
Ийнхүү тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэн шалгаруулсан нь үнэлгээний хороо холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж, хууль бус тендер шалгаруулалт явуулсан гэж үзэж байна...” гэж гомдол гаргажээ.
7. “...“Х**х-Ү****р” ХХК-ийн ирүүлсэн гомдолд тус компанийн тендерээс машин механизмын улсын бүртгэлийн дугаарыг тодорхой бичиж ирүүлээгүй тул Авто тээврийн үндэсний төвийн цахим мэдээллийн сангаас шалгах боломжгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "Н**ю-Э***м" ХХК БА-2.1, БА-7.1 тусгай зөвшөөрөлгүй, ижил, төстэй ажил гүйцэтгэсэн гэрээ, комисс хүлээж авсан дүгнэлтийн эхээс хийсэн хуулбарыг ирүүлээгүй, жишиг маягтын дагуу ирүүлээгүй, машин механизмууд нь хүчин чадалдаа хүрэхгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь зориулалтын бус, техник хяналтын үзлэгт тэнцээгүй, өрөмдлөгийн машины фото зураг хавсаргасан, жишиг маягтын дагуу ирүүлээгүй, улсын дугаарыг харуулсан фото зураг ирүүлээгүй, мен дотоодын давуу эрхийн зөрүү тооцох тухай тендерийн баримт бичигт заагаагүй байхад давуу эрхийн зөрүү тооцсон зэрэг ноцтой зөрчил гаргасан байх тул захиалагчийн шийдвэрийг хянан үзэхийг хүссэн байна. Гомдолд дурдсаны дагуу "Х**х-Ү****р" ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзлээ. Захиалагч тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа 17.6.3-т "Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн машин механизмуудыг дээрх жагсаалтын дагуу санал болгоно. Дээрх хүснэгтэд заасан, гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн машин механизмуудын 50-аас доошгүй хувь нь тендерт оролцогчийн өөрийн эзэмшлийнх байх шаардлагатай.
Тухайн ажилд санал болгож буй тээврийн хэрэгсэл, машин механизмын гэрчилгээ, лавлагааг ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан шаардлагатай мэдээллийг шалгана" гэж заасан байна.
Үнэлгээний хороо Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.7-д заасны дагуу “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮК-ийн цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тухайн төсөл, арга хэмжээнд санал болгосон тээврийн хэрэгслийн мэдээллийг улсын бүртгэлийн дугаарыг үндэслэн шалгасан байна. Үнэлгээний хороо “Х**х-Ү****р” ХХК-аас санал болгосон түрээсийн гэрээ ашиглах 4877 УБЭ, 7108 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн мэдээлэл шалган тендерийн үнэлгээнд харгалзан үзсэн байна.
Харин тус компаниас тендерт санал болгосон ачааны машин, ковш /авто ачигч экскаватор нийт 3 тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын мэдээллийг ирүүлээгүй нь цахим мэдээллийн сангаас шалгах боломжгүй байх тул шаардлагад нийцээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
"Х**х-Ү****р" ХХК-ийн гомдолд дурдсаны дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "Н**ю-Э***м" ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзлээ.
1. Үнэлгээний хороо Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 3.7-д заасны дагуу "Н**ю-Э***м" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цахим системээр хянан үзээд тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа 17.6.1-д заасан шаардлагад нийцсэн гэж үнэлсэн нь үндэслэлтэй байна.
2. Захиалагч тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа 17.6-д "Ижил, төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэгдсэн байвал зохих жилийн тоо: 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх. /Ажил гүйцэтгэсэн гэрээ, комисс хүлээж авсан дүгнэлтийн эхээс хийсэн хуулбар (Комиссын дүгнэлт нь Засгийн газрын 2021 оны "Дүрэм шинэчлэн батлах тухай" 212 дугаар тогтоолын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан баталгаажуулсан байна), Тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ." гэж заасан байна.
"Н**ю-Э***м" ХХК-ийн тендерт хавсаргаж ирүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай 2019 онд байгуулсан "ХІІ.1.1.260 Сургуулийн өргөтгөлийн барилга, 120 суудал /С*******, Зүүнбүрэн сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн БУ-98/2020 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг шаардлагад нийцсэн гэх үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
3. "Н**ю-Э***м" ХХК тендерт 3664УБХ улсын дугаартай автокран, 5604УАК улсын дугаартай ачааны машин санал болгосон бөгөөд үнэлгээний хороо "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 3.7-д заасны дагуу цахим системээс хянан үзэхэд 3664УБХ улсын дугаартай автокраны даац 5,000 кг, 5604УАК улсын дугаартай автокраны даац 5,000 кг гэж заасан байгаа нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа 17.6.3-т заасантай нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
4. "Н**ю-Э***м" ХХК 3848 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түрээслэхээр Ю.С*******тэй 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн гэр байгуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, улсын дугаарыг харуулсан
Фото зургийн хамт ирүүлснийг тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа 17.6.3-т заасан "Түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, улсын дугаарыг харуулсан фото зургийн хамт ирүүлнэ. Түрээсийн гадаад арай хойш зөвхөн тухайн төсөл, арга хүрээнд зориулан байгуулсан байх шаардлагатай бөгөөд гэрээний хугацаа, үнийн хом болон бусад асуудлын тодорхой тусгасан байх" гэсэн шаардлагад нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
5. Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт "Захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараах этгээдэд давуу эрх олгоно" гэж, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 33.1-д "Хуулийн 10 дугаар зүйлийн дагуу тендерт оролцогч давуу эрх тооцуулах нотлох баримт бичгийг тендерт ирүүлнэ. Давуу эрх олгох бол санал болгож буй үнийг хууль болон холбогдох аргачлал, зааврын дагуу хийсвэрээр бууруулж тооцно." гэж заасан тул дотоодын давуу эрх олгохоор тендерийн баримт бичиг заагаагүй байж дотоодын давуу эрх тооцсон тухай "Х**х-Ү****р" ХХК- ийн гомдол үндэслэлгүй байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн хариу тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.
1. Төрийн худалдан авах ажиллагааны даргын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/60 дугаар тушаалаар ХIX.1.54 Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга. Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо/-ын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ЭМЯ/202212009 дугаартай “ХIX.1.54 Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга. Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо” тендерийг зарласан байна.
2. Тус тендерт Н***ю Эр**** ХХК, Х**х-Ү****р ХХК, Ск*****р ХХК, Та*****г ХХК, И****В ХХК, Б** р**ч т***д ХХК, И******р ХХК, Ча********й ХХК, Эм ********* ХХК, Д***н п*****ро НС ХХК, М***н ф****ү ко******г ХХК зэрэг нийт 11 компани оролцож саналаа хүргүүлсэн байна.
3. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А-1/985 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “...танай ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзаж байна.” хэмээн гэрээ байгуулахаас татгалзсан байна.
4. Дээрх албан бичгийг эс зөвшөөрч 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22/25 дугаар албан бичгээр “...Хамгийн сайн үнэлэгдсэн гэх "Н*******” ХХК-ны тендерт дараах алдаанууд байна. Үүнд:
- Тендерийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа 17.6.1-д заасан тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн БА-2.1, БА-7.1 заалтууд байхгүй,
- Тендер шалгаруулалтын зааварчилгаа 17.6-д заасан Ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээ, комисс хүлээж авсан дүгнэлтийн эхээс хийсэн хуулбарыг ирүүлээгүй, жишиг маягтын дагуу ирүүлээгүй,
- Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.3-т заасан машин механизмууд нь хүчин чадалдаа хүрэхгүй /4,5 тн даацтай/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь зориулалтын бус зүтгүүр техник хяналтын үзлэгт тэнцээгүй, өрөмдлөгийн машины фото зураг хавсаргасан, жишиг маягтын дагуу ирүүлээгүй, улсын дугаарыг харуулсан фото зургийг ирүүлээгүй,
- Дотоодын давуу эрх олгохоор тендерийн баримт бичигт заагаагүй төртлөө дотоодын давуу эрх тооцсон зэрэг ноцтой зөрчлүүд байна.
Ийнхүү тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэн шалгаруулсан нь үнэлгээний хороо холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж, хууль бус тендер шалгаруулалт явуулсан гэж үзэж байна” гэх гомдлыг гаргажээ.
5. Монгол Улсын Сангийн яамнаас 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 03/2951 дугаартай “Гомдол хянасан тухай албан бичиг", 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/2964 дугаартай “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” маргаан бүхий 2 актыг гаргасан байна.
6. Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 03/2951 дугаартай “Гомдол хянасан тухай албан бичиг" албан бичгийн тухайд:
6.1. Тендерийн баримт бичгийн II бүлэг, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6.3-т ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн техник хэрэгслийн мэдээллийг ирүүлэхээр заасан байна.
6.2. Мөн Тендерийн баримт бичгийн V бүлэг Тендерийн жишиг маягтууд, маягт-5 дагуу тендерт санал болгож байгаа үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл ирүүлэхээр заажээ.
6.3. Х**х-Ү****р ХХК нь Тендер шалгаруулалтын зааварчилгаа 17.6.3-д заасан заалтыг бүрэн хангасан байгаа нь Тендерийн баримт бичгийн V дугаар бүлгийн маягт-5 дагуу бэлтгэж, өөрийн тендерийн материалын 132-148 дугаар хуудсанд хавсаргасан, байх бөгөөд тендерт санал болгож байгаа үндсэн тоног Тендерийн өгөгдлийн хүснэгт төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийг маягт-5 дагуу 132 дугаар хуудсанд, түрээсээр ашиглах автокраны гэрээ 139 дугаар хуудсанд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 141 дугаар хуудсанд, улсын дугаарыг харуулсан фото зураг 142 дугаар хуудсанд, ачааны машины гэрээ 143 дугаар хуудсанд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 147 дугаар хуудсанд, улсын дугаарыг харуулсан фото зургийг 148 дугаар хуудсанд тус тус хавсаргасан байна.
Төрийн худалдах авах ажиллагааны газраас Тендерийн баримт бичгийг зөрүүтэй боловсруулсан байхад V дугаар бүлгийн маягт-5 дагуу бөглөсөн ч Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.3-д заасан шаардлагыг тендерт хавсаргасан баримтуудаар бүрэн хангасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Мөн Н***ю Эр**** ХХК-ийн тендерт ирүүлсэн баримтаас үзэхэд Тендерийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.3-д заасан Н***ю Эр**** ХХК-ийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг autobox.mn сайтаас тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээллийг шалгахад тус машин, механизм нь тендерийн шалгуурт заасан хүчин чадалдаа хүрэхгүй буюу 4.5 тн даацтай байгаа шүүх хуралдааны явцад хийсэн үзлэгээр тогтоогдсон.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь зориулалтын бус, техник хяналтын үзлэгт тэнцээгүй, өрөмдлөгийн машины фото зураг хавсаргасан, жишиг маягтын дагуу ирүүлээгүй, тендерт хавсаргаж ирүүлсэн баримтаас үзэхэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тодорхойгүй баримт бичиг ирүүлсэн байна.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй болох нь талуудын тайлбар, баримтаар тогтоогдож байх тул Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 03/2951 дугаартай “Гомдол хянасан тухай албан бичиг" хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Гэсэн хэдий нэхэмжлэгч тендерийн ажиллагааг хүчингүй болгуулахаар маргаагүй, зөвхөн өөрт учирсан хохирлоо арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлагатаа тодорхойлсон.
9. Х**х Ү*****р ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22/25 дугаар гомдол үндэслэлтэй байхад нягтлан шалгалгүй хариу өгсөн хариуцагчийн акт үндэслэлгүй байна.
10. Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/2964 дугаартай “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгийн тухайд:
Нэгэнт Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 03/2951 дугаартай Гомдол хянасан тухай албан бичиг хууль бус байсан болох нь тогтоогдож байх тул түүнд үндэслэж гарсан тус яамны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/2951 дугаартай “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
11. Нэхэмжлэгчээс тендерийг дахин үнэлэхтэй холбоотой маргаагүй зөвхөн Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 03/2951 дугаартай “Гомдол хянасан тухай албан бичиг" хууль бус болохыг тогтоолгох, тус яамны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/2951 дугаартай “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгийг хүчингүй болгох, улсын орлого болгосон 16.000.00 /арван зургаан сая/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан гаргуулахаар маргаж байгаа тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж тендерийн баталгааг улсын орлого болгосон 16.000.00 /арван зургаан сая/ төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.3, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3, 55 дугаар зүйлийн 55.9-д заасныг баримтлан Х**х-Ү****р ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2951 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоож, 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 03/2964 тоот Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 16,000,000 /арван зургаан сая төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч Х**х-Ү****р ХХК-д олгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА