Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2024/02229

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024     06     03

181/ШШ2024/02229

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, шүүгч С.Хишигбат, шүүгч Д.Батхуяг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,,-д холбогдох,

 

Засвар үйлчилгээний төлбөр 1,362,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ц.Онон нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цагаан мөрөн ХХК нь нутаг дэвсгэрт зочид буудал, зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манай Өвөрмонгол буудлын 2 давхрын 223 тоот өрөөнд сүүлийн хоёр жил гарангийн хугацаанд 33 тоотын бохирын шугам цоорсноос болоод таазны ус гойжиж, өрөөний тааз усанд норсноос болж дүүжин тааз, паркетин шал норж, обой авах юмгүй болсон ба бид өөрсдөө 3 хоног тутамд 1 удаа тэр баас шээстэй бохирыг цэвэрлэдэг байсан. Энэхүү хугацаанд бид удаа дараа -д, орон сууц нийтийн аж ахуйд, 33 тоотын оршин суугчид мэдэгдсэн боловч ямар ч дорвитой арга хэмжээ авч өгсөнгүй.

2022 оны 11-р сарын 10-ны өдөр 33 тоотын оршин суугч болох Ц.Онон гэдэг хүнтэй удаа дараа утсаар ярьж бодит байдлыг уламжлахад ерөөсөө дорвигтой арга хэмжээ аваагүй бөгөөд та нар өөрсдөө зардлаа гаргаад хэрэгтэй материалыг худалдан авч засвар үйлчилгээ хийж болно гэсэн хариу өгсөн. Бид 2022 оны 11-р сарын 10-ны өдөр 472,400 мянгаар засвар хийх материал, ажлын хөлс 80,000 төгрөг нийт 552,400 төгрөгний засвар үйлчилгээ хийсэн болно. Бид өөрсдийн 223 тоот өрөөг засварлах засварын зардлын үнэлгээ 810,000 төгрөгний зардал орохоор болсон. Бүх засвар үйлчилгээний төлбөр 1,362,400 төгрөгийг хариуцагч Ц.Ононгоос гаргуулан өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: *******,*******, 11 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 33 тоотын өмчлөгч нь Ц.Онон биш учраас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Цагаан мөрөн ХХК нь Ц.Ононд холбогдуулан засвар үйлчилгээний төлбөр 1,362,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Ийнхүү нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.    Цагаан мөрөн ХХК-ийн Ц.Ононд холбогдуулан гаргасан засвар үйлчилгээний төлбөр 1,362,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 36,748 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ

 

ШҮҮГЧ Д.БАТХУЯГ