Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Цэлмэг |
Хэргийн индекс | 181/2023/03127/И |
Дугаар | 181/ШШ2024/02164 |
Огноо | 2024-05-27 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/02164
2024 05 27 181/ШШ2024/02164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******,*******,,,,
Хариуцагч: *******,,,,
Хариуцагч: ,,,т тус тус холбогдох,
Төлбөр төлөгч-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагаа явуулахаас татгалзсан шийдвэр буюу ШШГЕГ-ын 2023.05.01-ний өдрийн албан бичгийг хууль бус болохыг тогтоож,-ийн нэр дээр бүртгэлтэй 22 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч УБ транс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.10-ны өдрийн дугаартай Эвлэрийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар төлбөр төлөгч Жи Пи Эф ХХК-аас 1,300,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөг, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.24-ний өдрийн дугаартай шийдвэрээр 2,186,014,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 10,930,073 төгрөг нийт 3,496,959,573 төгрөгийг Жи Пи Эф ХХК-аас гаргуулж УБ транс ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.24-ний өдрийн дугаартай шийдвэрийн дагуу 2,186,014,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 10,930,073 төгрөг гаргуулах ажиллагаа 2020.08.27-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 5 жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа боловч манай компани нэг ч төгрөгийн төлбөр хүлээн аваагүй, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.09.14-ний өдрийн 4-157/32993 дугаартай албан тоотоор-ийн нэр дээр бүртгэлтэй машин механизм, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх ажиллагаа хийгдэж, төлбөр төлөгчийн нэр дээрх 22 ширхэг машин механизм, тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн боловч уг эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хийхгүй удсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хориглох үйлдэл, эс үйлдэхүй гэсэн 8 дугаар зүйлийн 8.1.2-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаас зайлсхийх эс үйлдэхүй гаргахыг хориглоно гэснийг зөрчсөн. Энэ талаар ШШГЕГ-ын ШГА-нд гомдол гаргахад 2022.09.21-ний өдрийн албан бичгээр: Төлбөр төлөгч-д холбогдох бүртгэлийн ,, дугаартай гүйцэтгэх баримт бичигт төлбөр авагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэнд дурдсан хөдлөх хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг зохион байгуулан, төлбөр авагчийг мэдээллээр ханган дүнг 2022 оны 10 сарын 20-ны өдрийн дотор танилцуулахыгт даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу НШГГ-ын 240 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч ийн 2022.10.31-ны өдрийн /240 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврын дагуу аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 33 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.Буяннэмэхийн гүйцэтгэсэн ажиллагаагаар: ...жагсаалтад дурдсан 22 тээврийн хэрэгслээс 19 ширхэг тээврийн хэрэгсэл байгаа шинж байдлын хувьд ашиглах боломжгүй 17, үйлдвэрийн бүсэд ашиглагддаг 2 тээврийн хэрэгсэл байгаа, 2021 оноос хойш тухайн уурхайн бүсэд 3 хэсэг зогсоолд хуваан байршуулснаас хойш хөдлөөгүй; гэж эдгээр тээврийн хэрэгсэл нь Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн Салхитын мөнгөний уурхайд байгаа болох нь тогтоогдсон тул эдгээр тээврийн хэрэгслийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагаа явуулахыг хүссэн боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус компанид шилжсэн эсэх талаар тодруулга авах шаардлагатай гэх зэргээр шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байх, төлбөрт гаргуулах бус хэлбэрийн төдий байдлаар ажиллагаа явуулж байсан нь илэрхий болсон. Тодруулбал, шийдвэр гүйцэтгэх баримт бичигт байгаа баримт, хийгдсэн ажиллагаануудын дагуу дээрх тээврийн хэрэгсэл нь төлбөр авагч-ийн өмчлөлд бүртгэлтэй, бодит эзэмшил нь Эрдэнэс силвер ресурс ХХК-д байгаа зэрэг нь нэгэнт тодорхой болсон байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгчид-ийн өмчлөлийн, бусдын эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэл, машин механизмыг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах хүсэлтийг гаргасан ч шийдвэрлээгүй, хариу өгөөгүй тул ШШГЕГ-ын ШГА-ны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад 2023.05.01-ний өдрийн албан бичгээр Төлбөр төлөгч-ийн эзэмшилд бүртгэлтэй 22 тээврийн хэрэгслээс 20 тээврийн хэрэгсэл төрөөс Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй хэмээн төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгүүдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх түхай хуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хориглох үйлдэл, эс үйлдэхүй" гэсэн 8 дугаар зүйлийн 8.1.6-д ршүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусдад ялгавартай хандах-ыг хориглоно гэснийг зөрчиж байгаа бөгөөд төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгө төрийн өмчийн компанийн эзэмшил, ашиглалтад байгаа нь хуулийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Иргэний шийдвэр гуйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно. гэж, тус хуулийн 44.2-т энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараах үйл ажиллагаа хамаарна. 44.2.8.гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүулэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх; гэж заасны дагуу төлбөр төлөгчийн нэр дээр бүртгэлтэй 22 ширхэг тээврийг хэрэгслийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагааг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д төлбөр төлөгч хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхуйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд хэний эзэмшилд байгаагаас үл хамааран дараах хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагаа явуулна.. 94.1.1-д мөнгөн хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамааралгүй хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд шууд хэрэглэгдэхгүй бусад материал, үнэт зүйл гэж заасны дагуу төлбөр төлөгч-ийн өмчлөлийн, Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн эзэмшилд байгаа 22 ширхэг тээврийн хэрэгслийг хураан авах, худалдан борлуулах ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр ийнхүү нэхэмжпэл гаргаж байна. Иймд төлбөр төлөгч-ийн нэр дээр бүртгэлтэй 22 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагаа явуулахаас татгалзсан шийдвэр буюу ШШГЕГ-ын 2023.05.01-ний өдрийн албан бичгийг хууль бус болохыг тогтоож, төлбөр төлөгч-ийн нэр дээр бүртгэлтэй 22 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжпэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагаа явуулахыг хариуцагчт даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5740 дүгээр захирамжаар Жи Пи Эф ХХК-аас 1.300.015.000 төгрөг, Мөн шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1865 дугаар шийдвэрээр Жи Пи Эф ХХК-аас 2.196.944.573 төгрөгийг гаргуулж УБ транс" ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн. Бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, дугаартай гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тус тус ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Жи Пи Эф ХХК-д төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэртэй төлбөрөөс төлж барагдуулаагүй, мөн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг тудгэлзүүлж, арилжааны банк дахь харилцах дансыг битүүмжилж, төлбөр төлөгч- хуулийн этгээдийн өмчлөл болон эзэмшилд бүртгэлтэй хөрөнгийг холбогдох байгуулагуудаас тодруулахад 22 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй болох нь тогтоогдож, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Иймд тус газраас төлбөр төлөгч Жи Пи Эф ХХК-ийн аймгийн Гурвансайхан сумын Салхитын уурхайн нутаг дэвсгэрт байрлах тусгай зөвшөөрөл, 355.460 тонн, цагаан мөнгөний хүдэр, 518 тонн мөнгөний баяжмал, бусад эд хөрөнгө техник, тээврийн хэрэгслийг Төрийн өмчид шилжүүлэн авсан эсэхийг тодруулахаар 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2-157/7244, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2-240/3036, 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2-240/2873, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2-240/7206 дугаартай албан бичгүүдийг аймгийн Засаг даргын Тамгын газар болон Эрдэнэс силвер ресурс ХХК-д хүргүүлэхэд 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 01/306, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн , 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн , 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгүүдээр аймгийн Гурвансайхан сумын Салхитын уурхайн нутаг дэвсгэрт байрлах тусгай зөвшөөрөл, 355.460 тонн, цагаан мөнгөний хүдэр, 518 тонн мөнгөний баяжмал, хөдлөх эд хөрөнгө, техник, тээврийн хэрэгсэл 20 ширхэг зэргийг Төрийн өмчид жагсаалтаар хүлээн авсан бөгөөд жагсаалтад дурдсан , маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслийг аваагүй талаарх мэдээллийг ирүүлсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын уурхайн талбайд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, , маркийн 2 тээврийн хэрэгсэл байхгүй болохыг тогтоосон. Цаашид төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө, мөнгө бахйгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нотлох баримт
Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх3-4/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх5/, 2018 оны 05 сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамж /Хх6-7/, 2020 оны 07 сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэр /Хх8-9/, албан бичиг /Хх10/, гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичиг /Хх11/, 03/23 дугаар хүсэлт /Хх12-13/, ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан гомдол /Хх14-15/, хариу мэдэгдэх хуудас /Хх16/, дугаар албан бичиг /Хх17/, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж /Хх18-19/, итгэмжлэл /Хх20/, итгэмжлэл /Хх103, 113/-г гаргасан байна.
Хариуцагч талаас: Итгэмжлэл /Хх42, 47/, 2028 оны 08 сарын 25-ны өдрийн гүйцэтгэх хуудас /Хх54/, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /Хх55/, 2020 оны 07 сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэр /Хх56-59/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /Хх60/, 2018 оны 06 сарын 25-ны өдрийн гүйцэтгэх хуудас /Хх61/, эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж /Хх62-64/, 2018 оны 06 сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамж /Хх65-66/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /Хх67/, шүүхийн шийдвэр -биелүүлэх мэдэгдэл /Хх68-69/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /Хх70-71/, тээврийн хэрэгслийн лавлагаа //Хх72/, төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /Хх73/, мэдээлэл хүсэх тухай албан бичиг /Хх74/, хариу хүргүүлэх тухай албан бичиг /Хх75/, мэдээлэл хүсэх тухай албан бичиг /Хх76-77/, тоот албан бичиг /Хх78/, эд хөрөнгө тоолох, бүртгэлжүүлэх, хамгаалалтад авах ажлын хэсэг байгуулах тухай Засаг даргын захирамж /Хх79/, Амин билигт ХХК-ийн эд хөрөнгийг бүртгэлжүүлж хүлээн авсан акт /Хх80-88/, 01/924 дугаар албан бичиг /Хх89/, Салхитын мөнгөний уурхайн талбайд ажилласан тухай илтгэх хуудас /Хх90-91/, тодруулга хүсэх тухай албан бичиг /Хх92/, хариу хүргүүлэх тухай /Хх93/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх94-96/, тодруулга хүсэх тухай 2-240/7206 дугаар албан бичиг /хх97/, хариу хүргүүлэх тухай /Хх98/, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг /Хх123-124/, Гаалийн ерөнхий газрын албан бичиг /Хх125-127/,-ийн хүсэлт /Хх128/, УБ транс ХХК-ийн хүсэлт /Хх129/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх130-132/, 4-157/32993 дугаар албан бичиг /Хх133/, тээврийн хэрэгслийн лавлагаа /машинаар/ /Хх134/, Эрүүгийн цагдаагийн албаны албан бичиг /Хх135/, хариу хүргүүлэх тухай албан бичиг /Хх136-137/, 4/652 дугаар хариу мэдэгдэх хуудас /Хх138/-ыг гаргасан байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Итгэмжлэл /Хх158/-ыг гаргаж өгсөн байна.
Шүүхийн журмаар: Авто тээврийн үндэсний төвөөс-ийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн лавлагаа /Хх121-122/-г бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Төлбөр төлөгч-ийн нэр дээр бүртгэлтэй 22 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагаа явуулахгүй, 20 ширхэг техник, тээврийн хэрэгслийг төрийн өмчид жагсаалтаар хүлээн авсан гэх шалтгаанаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс зайлсхийж байгаа нь хууль бус тул төлбөр төлөгч-ийн нэр дээр бүртгэлтэй 22 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагаа явуулахаас татгалзсан шийдвэр буюу ШШГЕГ-ын 2023.05.01-ний өдрийн албан бичгийг хууль бус болохыг тогтоож, төлбөр төлөгч-ийн нэр дээр бүртгэлтэй 22 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжпэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагаа явуулахыг хариуцагчт даалгаж өгнө үү. Шүүхийн шийдвэр зайлшгүй биелэгдэх ёстой бөгөөд улсын бүртгэлээр манай өмчлөлийн хөрөнгө болох нь нотлогддог. Тоног төхөөрөмжүүдийг Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн эзэмшилд ашиглуулахаар бүртгэлжүүлснээс бус нэр дээр шилжүүлээгүй байдаг гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Төлбөр төлөгч Жи Пи Эф ХХК-ийн техник, тээврийн хэрэгслийг Төрийн өмчид шилжүүлэн авсан эсэхийг тодруулахаар 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2-157/7244, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2-240/3036, 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2-240/2873, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2-240/7206 дугаартай албан бичгүүдийг аймгийн Засаг даргын Тамгын газар болон Эрдэнэс силвер ресурс ХХК-д хүргүүлэхэд 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 01/306, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн , 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн , 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгүүдээр хөдлөх эд хөрөнгө, техник, тээврийн хэрэгсэл 20 ширхэг зэргийг Төрийн өмчид жагсаалтаар хүлээн авсан бөгөөд жагсаалтад дурдсан , маркын 2 ширхэг тээврийн хэрэгслийг аваагүй талаарх мэдээллийг ирүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын уурхайн талбайд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, , маркын 2 тээврийн хэрэгсэл байхгүй болохыг тогтоосон. Цаашид төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө, мөнгө бахйгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Жи Пи Эф ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 22 ширхэг тоног төхөөрөмж нь манай компанийн өмчлөлд байх ёстой хөрөнгө. Өмчлөх эрх хэрхэн шилждэг вэ гэдэг асуудал энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Эдгээр нь улсын бүртгэлээр шилждэг хөрөнгө. Манай компанийн эзэмшил, лицензийг цуцалсан, төр өмчөө буцаан авч байгаа асуудал байж болох ч хүний хувийн өмч рүү халдах ёсгүй. Өмчлөгчийн эрхийг хуулиар л хязгаарлах бөгөөд хувийн өмчийг Үндсэн хуульд зааснаар дайчлан авахаас бусдаар авах боломжгүй. Дайчлан авахдаа ч нөхөн олговор өгөх байдлаар авна. Манай өмчлөлийн 22 тоног төхөөрөмжийг дайчлан аваагүй бөгөөд нөхөн олговор өгөөгүй, энэ талаар баримтгүй. Төлбөр төлөгч Жи Пи Эф ХХК-ийн хөрөнгөөр өр, төлбөрийг барагдуулах ёстой. Манай байгууллагаас хариуцагчийн тайлбарт дурдсан 2 тоног төхөөрөмжийг нуун дарагдуулж, авч явсан асуудал байхгүй гэв.
5. Талууд төлбөр төлөгч-ийн нэр дээр бүртгэлтэй 22 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг төрийн өмчлөлд шилжүүлж авсан эсэх, төлбөр төлөгч-ийн өмчлөлд эд хөрөнгө, мөнгө байгаа эсэх болон нийт 3,496,959,573 төгрөгийг Жи Пи Эф ХХК-аас гаргуулж, УБ транс ХХК-д олгох боломжтой эсэхэд маргаж байна.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2018/05740 дугаар эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Жи пи эф ХХК-иас 1,300,000,000 төгрөгийг гаргуулж, УБ транс ХХК-д олгохоор, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэрээр Жи пи эф ХХК-иас 2,186,014,500 төгрөгийг гаргуулж, УБ транс ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэжээ.
- Дээрх шийдвэр, захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 181/ГХ2018/00631 дугаартай болон 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ГХ2020/00758 дугаартай гүйцэтгэх хуудсууд бичигдэж, үүний хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай болон 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолууд гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлжээ.
- Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн /157 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг гаргаж, ажиллагааг хийж гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
- Шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2-240/2873 дугаартай, мөн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2-240/7206 дугаартай тодруулга хүсэх тухай албан бичгүүдээр Жи пи эф ХХК-ийн нэр дээрх 22 ширхэг тээврийн хэрэгслийг төлбөрт тооцон төлбөр авагч нарт шилжүүлэх хүсэлтүүд ирсэнтэй холбоотой тодруулга авахаар Эрдэнэс силвер ресурс ХХК-руу албан бичиг хүргүүлэхэд хариу бичгээр 2020 онд тус хөрөнгийг үнэлэх, бүртгэлжүүлэх ажил хийгдэж, холбогдох байгууллагаас хөрөнгийг санхүүгийн тайланд тусгах зөвшөөрлийг ирүүлснээр журмын дагуу хөрөнгийг бүртгэж авсан талаар тайлбар ирүүлжээ.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албанаас 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай албан бичгээр Төлбөр төлөгч Жи пи эф ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 22 тээврийн хэрэгслээс 20 тээврийн хэрэгсэл төрөөс Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг нэхэмжлэгч УБ транс ХХК-д ирүүлжээ.
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Жи пи эф ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй машин механизм, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтэст хүргүүлж байсан болох нь албан бичгээр тогтоогдож байна. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын албан бичгүүдээр Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх ажиллагаа хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
- Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримт болон шүүхийн журмаар Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулсан 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаарх Жи пи эф ХХК-ийн нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаагаар нийт 22 нэр төрлийн тээврийн хэрэгсэл марк, модель, арлын дугаар, өнгө, регистрээрээ маргааны зүйл болсон 22 төрлийн тээврийн хэрэгсэл мөн болох нь тогтоогдож байх бөгөөд эдгээр хөрөнгийн өмчлөгчөөр гуравдагч этгээд Жи пи эф ХХК бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.
- аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/591 дугаартай Эд хөрөнгө тоолох, бүртгэлжүүлэх, хамгаалалтанд авах ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар аймгийн Гурвансайхан сумын нутагт орших салхитын уурхайн эд хөрөнгийг бүртгэлжүүлэх, хамгаалалтанд хүлээж авах ажлын хэсгийг байгуулж, нэр бүхий 20 тээврийн хэрэгслийг хүлээн авчээ. Засаг даргын захирамжийн зорилго, үгийн утгаас тус газарт оршин байрлах, бусдын эзэмшилд байх хөрөнгийг бүртгэлжүүлж, хамгаалалтанд авснаас бус өмчлөлийг шилжүүлсэн гэх утга агуулга байхгүй байх бөгөөд эдгээр тээврийн хэрэгслийн өмчлөлийг Эрдэнэс силвер ресурс ХХК-д шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, мөн улсын бүртгэлээр гуравдагч этгээд Жи пи эф ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа болох нь баримтаар тогтоогдсон тул эдгээр тоног төхөөрөмжийг-ийн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.
- Нэхэмжлэгч УБ транс ХХК-иас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдлоо 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөрт гаргаж, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хариу авсан, мөн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөрт гомдлоо гаргасан байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлсэн гэж үзнэ.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна гэж, хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд уг хуулийн этгээдийн хөрөнгө хэний эзэмшилд байгаагаас үл хамааран дараахь хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагаа явуулна:гээд 94.1.1-т мөнгөн хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамааралгүй хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд шууд хэрэглэгдэхгүй бусад материал, үнэт зүйл гэж заасан. Тухайн тээврийн хэрэгслийг хэн ашиглаж, хэний эзэмшилд байхаас үл хамаараад төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгөөр төлбөрийг барагдуулахаар хуульд заасан байна. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь өөр байгууллагын албан бичигт үндэслэж, төлбөр төлөгчийн хөрөнгөөр өр төлбөрийг төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулаагүй нь хуульд нийцээгүй байна.
8. Иймд нэхэмжлэгч УБ транс ХХК-ийн хариуцагч болон нарт холбогдуулан гаргасан төлбөр төлөгч-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагаа явуулахаас татгалзсан шийдвэр буюу ШШГЕГ-ын 2023.05.01-ний өдрийн албан бичгийг хууль бус болохыг тогтоож,-ийн нэр дээр бүртгэлтэй 22 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч УБ транс ХХК-ийн, нарт холбогдуулан гаргасан төлбөр төлөгч-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагаа явуулахаас татгалзсан шийдвэр буюу ШШГЕГ-ын 2023.05.01-ний өдрийн албан бичгийг хууль бус болохыг тогтоож,-ийн нэр дээр бүртгэлтэй 22 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч УБ транс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ