| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2023/05137/И |
| Дугаар | 181/ШШ2024/02045 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2024/02045
2024 05 17 181/ШШ2024/02045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,,т холбогдох,
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль Боловсрол, шинжлэх ухааны сайдын Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тоот тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хянан хэлэлцээд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тоот шийдвэр гаргаж, Боловсрол шинжпэх ухааны сайдын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсгийг 3 сарын хугацаанд түдгэлзүүлж, хариуцагчаас энэ хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд дээрх тушаалын нэхэмжлэлд холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тоот тушаалыг шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл-ийг сэргээж олгох, хүчингүй болгох талаар дахин ямар нэг акт гараагүй тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тоот шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд уг шийдвэрээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тоот тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсгийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгосон юм. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 128/Ш32023/4102 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдөр 128/ГХ2023/0114 тоот Гүйцэтгэх хуудас тус тус гарсан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайдад 34 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тоот шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарсан өдрөөс хойш 30 хоногоор буюу 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тогтоож, энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд ажлын гурав хоногийн дотор албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, албадлагын арга хэмжээ авахыг мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 128 тоот албан бичгээр дээрх бүх баримт буюу 4102 тоот Захирамж, 0114 тоот Гүйцэтгэх хуудас, 34 тоот Мэдэгдэх хуудас, хавсралт 7 хуудас материалыгт хүргүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч, хошууч д уг ажиллагаа хуваарилагдсан. Хошууч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн шүүхийн Гүйцэтгэх захирамж, Мэдэгдэх хуудас, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Мэдэгдэл-ийг биелүүлээгүй тохиолдолд 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс ажлын 3 хоногт багтаан албадан гүйцэтгэл хийх тухай заалтыг үл хэрэгсэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдад 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хариу ирүүлэхийг шаардсан, албан бичиг хүргүүлсэн байдаг. Гэвч Боловсрол, шинжлэх ухааны сайд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг огт биелүүлээгүй, Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тоот тушаалаа хүчингүй болгоогүй атлаа Шүүхийн гүйцэтгэх захирамж, Гүйцэтгэх хуудас, Мэдэгдэх хуудас, Нийслэлийн ШШГГ-ын даргын албан бичгийг хүлээн авснаас сар гаруй хугацаа өнгөрсний дараа Хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөр дугаарласан шинэ тушаал нөхөн гаргаж, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2/2789 тоот албан бичгээр хошууч д ирүүлсэн байх бөгөөд уг тушаалыг хүлээн авсан шийдвэр гүйцэтгэгч манай байгууллагад албан ёсоор мэдэгдээгүй, өөртөө дарагдуулж, удаа дараа уулзаж, шаардаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр I гүйцэтгэх газрын даргад гомдол гаргасны эцэст 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэр биелэгдсэн гэх үндэслэлээр манай байгууллагад хариу өгсөн юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд ямар ч үндэслэлгүйгээр Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хэвийн үйл ажиллагаа явуулж байсан байгууллага хамт олон, багш ажилчид, олон арван оюутнуудын ажил амьдралыг бүтэн жилийн хугацаагаар алдагдуулсан. Энэ асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсоор хийгдээгүйгээс энэ олон хүний зөрчигдсөн эрх ашиг сэргээгдэж чадсангүй, сургууль шинээр элсэлт авах, хуучин оюутнуудаа буцааж сургах, багш ажилчид ажиллаж хөдөлмөрлөх эрхээ дахин бүтэн жилээр алдаж байгаа нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаатай холбоотой гэж үзэж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тоот шийдвэрийг биелүүлээгүй болох нь тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 128/Ш32023/4102 тоот захирамж, мөн өдрийн 128/ГХ2023/0114 тоот Гүйцэтгэх хуудас, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 34 тоот Мэдэгдэх хуудас зэргээр батлагдана. Мөн эдгээр тогтоол шийдвэрийг үндэслэн НШШГазраас д 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хурандаа гийн гарын үсэг бүхий 1-153/10410 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг хүргүүлж байсан нь энэ өдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй болохыг давхар баталж байна. Иймээс гийн Сургалтын ажил эрхлэх К зөвшөөрлийг Хүчингүй болгох тухай 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/175 тоот тушаал үндэслэлгүй бөгөөд уг тушаалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тоот шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн уг тушаалыг үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тоот шийдвэрийг биелэгдсэн гэж үзэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон Нийсслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 23/9-592 тоот тогтоол үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 23/9-592 тоот тогтоолыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тоот шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар шийдвэрээр Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нөхцөл байдлыг дахин хянан шалгаж, шийдвэрлэх хүртэл Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсгийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Монгол улсын Боловсролын Шинжлэх ухааны яам нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/175 дугаар тогтоолоор биелүүлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дэх заалтыг үндэслэн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 23/9-532 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх6/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тухай тогтоол /Хх7/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх8/, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл /Хх9/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, /Хх10-15/, хариу мэдэгдэх хуудас /Хх16/, гомдолд хариу өгөх тухай /Хх17/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх18-20/, итгэмжлэл /Хх56/-г гаргасан.
Хариуцагч тал нотлох баримтаар: Итгэмжлэл /Хх23/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас /Хх29-30/, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /Хх31-32/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /Хх33-43/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /Хх44/, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай /Хх45/, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл /Хх46/, хариу хүргүүлэх тухай албан бичиг /Хх47/, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын Сургалтын ажил эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай тушаал /Хх48/, улсын ахлах байцаагчийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын тухай дүгнэлт /Хх49-52/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /Хх53/-г гаргасан байна.
Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тоот шийдвэрээр ын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсгийг 3 сарын хугацаанд түдгэлзүүлж, хариуцагчаас энэ хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд дээрх тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн бөгөөд 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй, тиймээс сургуулийн тусгай зөвшөөрөл сэргэх байсан. Энэ хооронд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг огт хийхгүй байсаар Сургалтын ажил эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/175 тоот тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан. Уг тушаалыг гарснаар Захиргааны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон нь хууль бус байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 23/9-592 тоот тогтоолыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тоот шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар шийдвэрийг төлбөр төлөгч Монгол улсын Боловсролын Шинжлэх ухааны яам нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/175 дугаар тогтоолоор биелүүлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дэх заалтыг үндэслэн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 23/9-532 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай шийдвэрээр Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нөхцөл байдлыг дахин хянан шалгаж, шийдвэрлэх хүртэл ын 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн дугаар тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсгийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй. Хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд ын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсэг хүчингүй болох бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаа нь шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
- Дээрх шийдвэрийг гүйцэтгүүлэхээр 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 128/ГХ2023/0114 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр шийдвэрээр Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нөхцөл байдлыг дахин хянан шалгаж, шийдвэрлэх хүртэл ын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсгийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд сайдын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсэг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх. Шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр болсон хугацааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт уг шийдвэрийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/1397 дугаар албан бичгээр хүргүүлсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй байх тул дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна гэж дүгнэж, гүйцэтгэх хуудсыг бичиж олгожээ.
- Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, захирамжаар Хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайд нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй, дахин шинэ акт гаргаагүй буюу шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлогдож байх тул тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ гэж захирамждаа дурдсан байна.
- Дээрх шийдвэрийг гүйцэтгүүлэх захирамжид үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарсан байна.
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Боловсрол, шинжлэх ухааны сайд д шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлж, шийдвэрт зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд сайдын дугаар тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хариуг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг даалгажээ.
- Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа д 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2/2775 дугаартай албан бичгээр Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шаардлага хангаж байгаа эсэхэд шалгалт хийж, дүгнэлт гарган, ын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Сургалтын ажил эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай А/175 тугаартай тушаал батлагдсан гэсэн хариуг өгсөн байна.
- ын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Сургалтын ажил эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай А/175 тугаартай тушаалын 1 дүгээр заалтаар Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд олгосон сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосугай гэж заажээ.
- Сайдын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Сургалтын ажил эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай А/175 тугаартай тушаалыг гарсантай холбогдуулан шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэх үндэслэлээр 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 23/9-592 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гаргаж, ажиллагааг хаасан байна.
- Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 3-1/2329 дугаартай Гомдолд хариу өгөх тухай албан бичгээр нэхэмжлэгчид гомдлыг шийдвэрлэсэн талаар хариу хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлсэн гэж үзнэ.
5. Захиргааны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тоот шийдвэртэй хэргийн хариуцагч болох нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн Сургалтын ажил эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай А/175 тугаартай тушаалыг гаргасан талаараа хэргийн нэхэмжлэгч тал болох Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд мэдэгдэж, шийдвэрт заасан хянан шалгах ажиллагааг дахин хийж гүйцэтгэн, энэ талаар дахин шинэ акт гаргасан болохоо мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүдэж, энэ талаар эрх зүйн аливаа акт гараагүй гэж шүүх дүгнэхэд хүрсэн байна.
6. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжид Хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайд нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй, дахин шинэ акт гаргаагүй буюу шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлогдож байх тул гэж бичсэнээс дүгнэхэд боловсролын яам нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан тушаалаа шүүхэд ирүүлээгүй, мөн энэ талаар нэхэмжлэгч сургуульд мэдэгдээгүйгээс шүүх Боловсрол, шинжлэх ухааны сайдыг шинээр акт гаргаагүй боловч 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгох үүргээ сайн дураар хэрэгжүүлээгүй, улмаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэж үзэж, гүйцэтгэх хуудсыг бичиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн байна.
7. Шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэр, түүнийг гүйцэтгэх хуудаст заасан ажиллагааг хийж гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж болон гүйцэтгэх хуудаст заасан ажиллагааг хийлгүйгээр, Боловсрол, шинжлэх ухааны сайдыг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.
8. Иймд нэхэмжлэгч Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 23/9-592 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5-т зааснаар нэхэмжлэгч Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 23/9-592 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ