Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2024/01954

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 13

181/ШШ2024/01954

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урьд эрхэлж байсан Техникийн болон нэгдсэн төлөвлөлтийн газрын Геологийн үйлчилгээ, хайгуулын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч Б.Батаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Б.Батаа нь -нд анх 2018 онд Хайгуулын ахлах геологичоор ажилд орж, 2020 оноос Геологийн үйлчилгээ, хайгуулын ахлах мэргэжилтнээр томилогдож ажиллаж ирсэн билээ. Миний бие энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй юм. Гэтэл 2022 оны 06 сарын 21-ний өдөр надад Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл ирүүлсэн. Уг мэдэгдэлдээ намайг байгууллагын дүрэм, журам зөрчсөн байж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой шалгах шаардлагатай байгаа тул 17 хоногийн хугацаанд ажлаас цалинтай чөлөөлсөн. Ингээд 7 сарын 8-ны өдрийн 9:00 цагт ажилдаа ирсэн байх үүргийг өгсөн. Ингээд миний бие үүрэг болгосны дагуу 7 сарын 8-ны өдөр ажил дээрээ ирэхэд ажлаас түр чөлөөлөх хугацааг дахин 14 хоногийн хугацаатайгаар сунгаж 7 сарын 22-ны өдрийн 10:00 цагт бэлэн байх үүргийг өгсөн. Гэтэл 7 сарын 20-ны өдөр ажлаас түр чөлөөлснийг зогсоох тухай мэдэгдэл өгч, мөн өдөр 4 тоот тушаалаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Уг тушаалаар намайг өөрийн удирдлагад ажилладаг холбогдох ажилтнуудад цахимаар бэлгийн дарамт учруулсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг 2022 оны 7 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Миний бие дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Цахимаар бэлгийн дарамт учруулсан зөрчил гаргасан гэх боловч энэ нь тогтоогдоогүй, мөн хэнд хэрхэн бэлгийн дарамт үзүүлсэн нь тодорхойгүй байхад ийм үндэслэлээр чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урьд эрхэлж байсан Техникийн болон нэгдсэн төлөвлөлтийн газрын Геологийн үйлчилгээ, хайгуулын ахлах мэргэжилтний албан тушаалд эргэн томилуулж, ажилгүй байсан нийт хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн Б. Батаа нь Оюутолгой ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулж, ажилгүй байсан нийт хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Техникийн болон нэгдсэн төлөвлөлтийн газрын Геологийн үйлчилгээ, хайгуулын ахлах мэргэжилтэн Б.Батаа нь өөрийн удирдлагад ажилладаг холбогдох ажилтнуудад бэлгийн дарамт учруулсан болох нь хянан шалгах ажиллагаагаар тогтоогдсон бөгөөд энэ үйлдлийг түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон компанийн холбогдох журамд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил хэмээн тооцохоор тодорхой заасан тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан болно.

Иймд нэхэмжлэгч Б. Батаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: -ийн Техникийн болон нэгдсэн төлөвлөлтийн газрын Геологийн үйлчилгээ, хайгуулын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Батаа нь өөрийн удирдлагад ажилладаг холбогдох ажилтнуудад бэлгийн дарамт учруулж хөдөлмөрийн гэрээ болон компанийн бодлого журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь хянан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Хариуцагч -ийн Гүний уурхайн төслийн захирлын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 4 дугаар тушаал нь дараах үндэслэлээр үндэслэлтэй гарсан. Үүнд:

2.1. Хавтаст хэрэгт авагдсан Б.Батаатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зуйлийн 10.2.1-д "...компанийн бодлого, дурэм журам, стандарт (үүнд: ...сахилгын шийтгэл ногдуулах тухай журам)-д Ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажпаас халах арга хэмжээ авахаар заасан зөрчил гаргасан гэж заасны дагуу бусдад аливаа хэлбэрээр бэлгийн дарамт учруулах нь Сахилгын шийтгэл ногдуулах журамд заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдоно.

2.2. Хавтаст хэрэгт авагдсан компанийн Сахилгын шийтгэл ноглуулах журам. Уг журмын 17.2, 17.2.9.2-д ...бусдад апиваа хэлбэрээр бэлгийн дарамт учруулах үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан.

2.3. Хавтаст хэрэгг авагдсан компанийн Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого. Уг бодлогын 5.7 дэх заалтад ...нөхцөл байдлаас хамааран дараах зан хандлага, үйлдлууд нь бэлгийн дарамтад тооцогдох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй гэж, 5.7.ё дах заалтад "...хамт гадагш гарах санал байнга тавих, ялангуяа өмнө нь татгапзсан хариу авсан ч, санал тавьсаар байх гэж заасан.

2.4. Хавтаст хэрэгт авагдсан хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримт. Уг баримтаар Б.Батаа нь компанийн дүрэм, журам, холбогдох гарын авлагуудыг хүлээн авч, уншиж танилцаж ойлгосноо мөн эдгээр журмын нөхцөлүүд болон холбогдуулан гаргасан шийдвэрүүдийг цаашид дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч, дахин баталгаажуулсан болох нь нотлогдож байна.

2.5. Хавтаст хэрэгт авагдсан Хянан шалгах ажиллагааны тайлан. Уг тайланд ...Б.Батаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг үндэслэн цуцпах саналтай байна. Учир нь Б.Батаа нь 2022 оны 04-р сарын 28-ны өдөр , 2022 оны 03-р сарын 26-ны өдөр нартай тус тус цахимаар харилцахдаа дор дурдсан хориглосон заалтуудыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан болно гэж компанийн дүрэм, журам, холбогдох гарын авлагуудыг хүлээн авч, уншиж танилцаж ойлгосноо мөн эдгээр журмын нөхцөлүүд болон холбогдуулан гаргасан шийдвэрүүдийг цаашид дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч, дахин баталгаажуулсан болох нь нотлогдож байна.

2.6. Хавтаст хэрэгт авагдсан хийсэн ярилцлагын тэмдэглэл. Уг ярилцлагын тэмдэглэлд ...шууд удирдлагын удирдлагаар ажилладаг. ...4-р сарын 26 байсан байх. Тэгэж бичихдээ хаана байгаа вэ? амарч байгаа юу сайтад байгаа юу? хэзээ явах вэ? гэсэн. ...ямар ч байсан эрүүл мэндийн үзлэгт орчихсон байгаа гээд тэгсэн чинь аан за за чамайг сонгосон шүү гээд биччихсэн байсан. ...нэг тиймэрхүү юм асууж байснаа тэгж байгаад нэг хоолонд орох уу? гэж бичсэн. Тэгэхээр нь би гайхаад за яахав тэгж байгаад болох байхаа гээд биччихсэн чинь ок завтай болохоороо хэлээрэй гэсэн байсан гэсэн байна.

2.7. Хавтаст хэрэгт авагдсан тэй хийсэн ярилцлагын тэмдэглэл. Уг ярилцлагын тэмдэглэлд "...2021 оны 3-р сард анх энэ хэлтэст ирж ажиллаж байгаа юм. ...2022 оны 3-р сарын 26-нд би скрийншот хийсэн болохоор өдрийг нь сайн санаад байна. Үүрээр өглөө бүр 04:20 минутын үед Ш байна уу гээд бичсэн байсан. Би ажилдаа явахаасаа өмнө байна. яасан ахаа гээд хариу бичсэн чинь аан зүгээр зүгээр хоёулаа нэг ярьж байснаараа уулзах уу гээд би тантай уулзаж яах юм гэсэн чинь яахавдээ чи нэг ганц хоёр цаг гаргачих онгоцны буудал дээрээс тосоод авья хэзээ онгоцтой вэ гээд тэгсэн. Тэгээд яг тухайн үед би тантай уулзаж яах юм манай нөхөр тосоод бид хоёр шууд Багануур явдаг гээд тэгсэн чинь уулзахад чинь ганц хоёр цаг л орно биздээгээд тийм юм бичсэн." гэсэн байна.

2.8. Хавтаст хэрэгт авагдсан ийг гэрчээр асуусан тэмдэглэл. Уг тэмдэглэлд "...тухайн үед хандлага нь ойлгомжтой байсан болохоор аргалаад харьцаад байхгүй бол болохгүй гэж бодож байсан. Шууд үгүй гэж хэлж байгаагүй. Ажлаасаа халагдчихаж магадгүй гэсэн бодол байсан. ...удирдах ажилтан тантай ажлын бусаар харьцах танд ямар санагдаж байсан бэ гэхэд муухай санагдаж байсан ...эвгүй л байна шүү дээ. ...би 2022 оны 06 дугаар сард жинхэлчихээд шууд удирдлага Энхбаярт энэ талаар хэлж байсан. ...байн байн дуудагдахаар би өөрөө буруу зүйл хийчихсэн юм шиг эвгүй мэдрэмж төрдөг. Хурдан энэ асуудал дуусаасай гэж хэлмээр байна" гэсэн байна.

2.9. Хавтаст хэрэгт авагдсан г гэрчээр асуусан тэмдэглэл. Уг тэмдэглэлд ...ахлах ажилтан хувийн чанартай зүйлс асууж бичсэн учраас эвгүй санагдсан. ...надтай цуг ажилладаг байсан багаар ажиллах тухай сургалтад сууж байхдаа Дөлгөөний хөхөн дээр хүрсэн гэж байсан. ...байгууллага дээр 2022 оны 06-р сард ажлын байрны бэлгийн дарамт байгаа эсэх талаар аян өрнөж би тэр үеэр ахлах ажилтандаа Б.Батаагийн над руу хувь чатаар явуулсан зурвасын талаар хэлсэн. ...гомдол гаргаад явсны дараа миний ажлын үнэлгээнд нөлөөлөх вий, намайг ажлаар дарж ачаалал үүсгэх вий гэж санаа зовж байсан. ...эвгүй санагдаж, надад стресс үүссэн гэсэн байна.

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.Батаа нь өөрийн удирдлагад ажилладаг холбогдох ажилтнуудад бэлгийн дарамт учруулж Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и дэх заалт, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2, 17.2.9.2 дах заалтад заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь нотлогдож байгаа болно. Иймд нэхэмжлэгч Б.Батаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.    Нотлох баримт:

Нэхэмжлэгч талаас: 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №Б 15284 дугаар тушаал /Хх3/, ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл /Хх4-5/, ажлаас түр чөлөөлснийг зогсоох тухай мэдэгдэл /Хх6/, Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай гүйцэтгэх захирлын тушаал /Хх7-13/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Хх14/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /Хх15/, Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг /Хх16/, итгэмжлэл /Хх29/-ийг гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч талаас: итгэмжлэл /Хх18-20/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх21-22/, Оюу толгой ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /Хх48-69/, журам шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын тушаал /Хх70/, Сахилгын шийтгэл ногдуулах журам /Хх71-103/, хяналт шалгалтын тайлан /Хх110-113/, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл /Хх115-119/, Б.Батаатай хийсэн ярилцлагын тэмдэглэл /хх162-188/, хөдөлмөрийн гэрээ /Хх189-194/, хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримт /Хх195/, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 256 дугаар ТУЗ-ын тогтоол /Хх196/, гүйцэтгэх удирдлагын гэрээ /Хх197-221/, Б.Батаа, нарын хооронд бичсэн чат /Хх224-226/, Б.Батаа, нарын хооронд бичсэн чат /Хх227-233/, гэрч н., гомдол гаргагч нарын хооронд бичсэн чат /Хх234-237/, гэрч н.Түвшинтөгс, гомдол гаргагч нарын хооронд бичсэн чат /Хх238-243/, итгэмжлэл /Хх248/, хүлээн зөвшөөрсөн тухай баримт /2Хх 4-6/, Б.Дуннарангийн мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /Хх14-33/-ийг гаргаж өгсөн байна.

 

Шүүхийн журмаар гэрчээр , нарыг асуулгасан /Хх136-138, 143-144/, гэрчээр Б.Дуннаранг асуусан тэмдэглэл /2Хх 34-37/, Б.Дуннарангийн мэйл хаягт үзлэг /Хх14-33/-ийг бэхжүүлсэн байна.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгч Б.Батаа нь хариуцагч Оюу толгой ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урьд эрхэлж байсан Техникийн болон нэгдсэн төлөвлөлтийн газрын Геологийн үйлчилгээ, хайгуулын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Батааг байгууллагын дүрэм, журмыг зөрчсөн ноцтой зөрчил буюу цахимаар байгууллагын ажилтнуудад бэлгийн дарамт учруулсан зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн боловч энэ нь тогтоогдоогүй, мөн хэнд хэрхэн бэлгийн дарамт үзүүлсэн нь тодорхойгүй байхад ийм үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Батаа нь байгууллагын ажилтнуудтай харилцахад хэн нь ч дургүй байгаагаа илэрхийлээгүй, хариу харилцан чат бичсээр байсан. Мөн Б.Батаа нь ажилтнуудыг ажилд авах комиссын нэг гишүүнээр л ажилласнаас биш шууд ажилд хүнийг авах шийдвэр гаргадаг этгээд биш. Байгууллагаас Б.Батаатай 2018 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээгүй байсан. Гомдол гаргасан байгууллагын ажилтнууд 2019 онд энэ үйл явдал болсноос хойш хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах байсан. Гэтэл 2021 оны 9 сар, 2022 оны 3 дугаар сарын зөрчилд хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсний дараа сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөн н.Бямбасүрэнгийн ажлыг өөрчилж шилжүүлснээс өөрийн найз залуутайгаа хамт байх боломжгүй болсноосоо болоод Б.Батаад ийм гомдол гаргасан. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урьд эрхэлж байсан Техникийн болон нэгдсэн төлөвлөлтийн газрын Геологийн үйлчилгээ, хайгуулын ахлах мэргэжилтний албан тушаалд эргэн томилуулж, ажилгүй байсан нийт хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Б.Батаа нь өөрийн удирдлагад ажилладаг ажилтнуудад бэлгийн дарамт учруулсан болох нь хянан шалгах ажиллагаагаар тогтоогдсон бөгөөд энэ үйлдлийг түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон компанийн холбогдох журамд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил хэмээн тооцохоор тодорхой заасан байдаг бөгөөд ажилтнуудын жилийн бонус цалин олгох асуудлыг хүртэл шийдвэрлэдэг удирдлагаас нь чат бичсээр байгаа үйлдэл нь бэлгийн дарамт болох тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Нэхэмжлэгчтэй 2018 онд хөдөлмөрийн гэрээг байгуулж, 2020 онд эрхэлдэг ажилд нь өөрчлөлт орсноор хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Байгууллага дээр эрүүл уур амьсгал төрүүлэх аян өрнөж, энэ асуудал хөндөгдсөнөөр ажилтнууд бэлгийн дарамтад орсныгоо ойлгож байгууллагадаа мэдэгдсэн. МУ-ын дээд шүүхийн тайлбарт зөрчлийг давтан гаргасан бол хамгийн сүүлд гаргасан зөрчлөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй бөгөөд гомдол гаргагч н.Дөлгөөнтэй 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, н.Бямбасүрэнтэй 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр чат бичсэн учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, мөн н.Бямбасүрэнг өш хонзон санаж өөрт нь гомдол гаргасан гэж тайлбарладаг ч энэ талаар баримтгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Батаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.    Талууд тэдгээрийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэдэгт, байгууллагын ажилтнуудтай чатаар харилцсан харилцан яриа нь бэлгийн дарамт учруулсан зөрчил мөн эсэхэд, нэхэмжлэгч Б.Батаа нь гомдол гаргагч нарын удирдах албан тушаалтан мөн эсэхэд, нэхэмжлэгч Б.Батаагийн гаргасан зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа сахилгын шийтгэл оногдуулсан эсэхэд, н.Бямбасүрэн нь өс хонзонгийн шалтгаанаар Б.Батаатай холбоотой худал гомдол гаргасан эсэхэд маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Оюу толгой ХХК-ийн зүгээс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр HR3980 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын хавсралтаар нэхэмжлэгч Б.Батаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж, Хайгуулын ахлах геологичийн ажил, албан тушаал дээр томилсон байна. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн эрхлэх ажил албан тушаал өөрчлөгдөж, Геологийн үйлчилгээ, хайгуулын ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдон, талууд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байна. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор хариуцагч Оюу толгой ХХК-иас 2022 оны 07 дугаар сарыг дуустал цалин авч, шимтгэл төлөлт хийгдэж байсан болох нь тогтоогдож байна. Иймээс талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх бөгөөд нэхэмжлэгчийн ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

-       Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Батаагийн харилцсан чатад Чамайг сонгосон байгаа шүү, юу хийж амарч байна, тэгэж байгаад нэг хоолонд орохуу гэж, тэй харилцсан чатад очиж байгаад хааяадаа шоудахад л болно шүү дээ, тэ, булагнана ш тээ заримдаа, 2 лаа нөгөө ярьж байсандаа чи зохицуулчихуу гэж харилцсан чатууд болон шүүхийн журмаар , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргээс нэхэмжлэгч Б.Батаа нь тэдгээр ажилтнуудтай фэйсбүүк чатаар харилцсан болох нь тогтогдож байна.

-       Оюу толгой ХХК-ийн хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримтаар 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Б.Батаа нь байгууллагад мөрдөгдөж буй холбогдох дүрэм, журмуудтай танилцаж, түүнийг хүлээн зөвшөөрснөө нотолж, гарын үсгээ зуржээ. Иймээс тухайн байгууллагад мөрдөгддөг ёс зүйн дүрэм, хориглох зүйлийг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

-       Хариуцагч Оюу толгой ХХК-ийн Хөдөлмөрийн харилцааны хэлтсийн хянан шалгах ажиллагааны тайланг Оюу толгой ХХК-ийн Геологийн үйлчилгээ, хайгуулын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батаа нь Нөөц болон системийн хэлтсийн ажилтнууд болох болон нартай 2019-2022 оны хооронд цахим орчинд удаа дараа зохисгүй үйлдэл гаргасан талаар 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Оюу толгой ХХК-ийн Хөдөлмөрийн харилцааны багийн ажилтнууд нь болон нартай уулзалт, ярилцлага хийсний дагуу тэдгээр нь албан ёсоор Оюу толгой ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус гомдол гаргасан. Үүний дагуу 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хянан шалгах ажиллагааг эхлүүлсэн гэжээ.

-       Хөдөлмөрийн харилцааны хэлтсийн хянан шалгах ажиллагааны тайлангийн шалгалтаар тогтоогдсон фактад Б.Батаа нь д цахимаар бэлгийн дарамт учруулсан эсэх-, нартай хийсэн ярилцлагын тэмдэглэл, гэрчүүд болох нарын өгсөн мэдүүлгүүд, бичгээр гарган өгсөн баримт /чат/ зэргээр нотлогдож байна гэж, Б.Батаа нь д цахимаар бэлгийн дарамт учруулсан эсэх-Тус үйлдэл нь болон гэрч нарын бичгээр гаргаж өгсөн нотлох баримт мөн , гэрчүүд болох , Түвшинтөгс болон Номуулин нарын өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна гэж тайландаа тусгасан, мөн хөндлөнгийн шалгалтыг хийж гүйцэтгэсэн Б.Дуннаранг шүүхийн журмаар гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг зэргээр тухайн хяналт шалгалтаар нэхэмжлэгч Б.Батаа нь бусдад бэлгийн дарамт учруулсан болох нь тогтоогдож байна.

-       Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 7/21 тугаартай тушаалын хавсралтаар Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ыг баталсан байна. Тус бодлогын үйлчлэх хүрээг компанийн ажилтан, зочид, гэрээт компани болон түүний туслан гүйцэтгэгч компанийн ажилтан, дадлагажигч, дагалдан суралцагч, ажлын туршлага хуримтлуулах зорилгоор дадлага хийж байгаа оюутан, Монгол Улсад ажиллаж байгаа сайн дурын ажилтан зэрэг ажил үүрэг гүйцэтгэж буй бүх хүнд үйлчилнэ, ажлын байр, ажлын орчин дахь нийтийн болон хувийн орон зай, нийсэх буудал, автобус, унаа тэрэг, амьдрах байр, хоолны газар, спорт заал гэх мэт газарт үйлчилнэ гэж тусгажээ. Бодлогын 5 дугаар зүйлд бэлгийн дарамтын талаар зааж өгсөн байх ба 5.1-т Бэлгийн дарамт гэдэгт бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдэлтэй үйлдэл, дайралт хийх, бэлгийн сэдэл бүхий хүсэлт тавих, эсвэл бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх, дээрх үндэслэл бүхий шалтгаанаар хүнийг доромжилсон, гутаасан, айлгасан, сүрдүүлсэн нөхцөл байдалд оруулах зэрэг үйлдийг хамааруулж ойлгоно гэж, 5.2-т Бэлгийн дарамт нь дарамтад орсон хүний үзэл бодлоор тодорхойлогдох ба дарамт учруулагч этгээд бусдад ямар нэгэн хохирол учруулах сэдэлгүй байсан ч дарамт учруулсанд тооцогдож болно. Зарим хүмүүс бэлгийн шинжтэй зарим үйлдийг хүлээн зөвшөөрч байхад зарим нь доромжлол гэж үзэж болно. Бэлгийн дарамтыг шууд эсэргүүцэх, дургүйцэхэд хэцүү, ялангуяа дарамт учруулж буй хүн нь эрх мэдэл бүхий албан тушаалтан байх тохиолдолд дарамтлуулж буй хүн түүнийг шууд эсэргүүцэх, дургүйцэхэд хэцүү байж болзошгүй байдаг гэж, 5.7.ё-д Хамт гадагш гарах санал байнга тавих, ялангуяа өмнө нь татгалзсан хариу авсан ч санал тавьсаар байх гэж тус тус заажээ. Үүнээс харахад нэхэмжлэгч Б.Батаа нь гомдол гаргагч нар луу бичсэн фэйсбүүк чат, харилцсан харилцан яриаг хариуцагч байгууллагын журамласан бодлогод үндэслээд бэлгийн дарамт гэж үзэхээр байх ба энэ журам, холбогдох бодлоготой нэхэмжлэгч Б.Батаа нь танилцсан болох нь баримтаар тогтоогдсон, мөн Б.Батаа нь байгууллагад мөрдөгдөж буй дүрэм журмыг өөрөө бичилцдэг, ажил үүргийн хувьд сайн мэдэх ёстой ажилтан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.

-       Бэлгийн дарамт нь дарамтад орсон хүний үзэл бодлоор тодорхойлогдох байдлаар илрэн гарах буюу дарамтад орсон эсэхийг тодорхойлох арга гэж харж болохоор бодлогод тусгасан байх бөгөөд гомдол гаргагч нар дарамтад орсон болохоо илэрхийлсэн тул Б.Батааг ажилтнуудад бэлгийн дарамт учруулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

-       Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 54/21 тугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар Сахилгын шийтгэл ногдуулах журмыг баталсан байна. Тус журмын 17 дугаар зүйлд сахилгын шийтгэл ногдуулах зөрчлүүдийг тусгаж, 17.2-т ноцтой зөрчилд тооцох зөрчлүүдийг жагсаажээ. Журмын 17.2.9.2-т Бусдад аливаа хэлбэрээр бэлгийн дарамт учруулах гэж заасан байх ба журмын 17.3-т Журмын 17.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан ажилтанд ажлаас халах буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байна. Иймд нэхэмжлэгчийн цахимаар байгууллагын ажилтнуудад бэлгийн дарамт учруулсан зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн боловч энэ нь тогтоогдоогүй, мөн хэнд хэрхэн бэлгийн дарамт үзүүлсэн нь тодорхойгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

6.    Оюу толгой ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирлын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг Б.Батаа нь өөрийн удирдлагад ажилладаг холбогдох ажилтнуудад цахимаар бэлгийн дарамт учруулсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэснийг баримталж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн байна.

 

7.    Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж, 123.6-д Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадалгаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж тус тус заасан. Б.Батаагийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажилтантай харилцсан зөрчлийг сүүлийн зөрчилд тооцож хугацааг тоолоход үүнээс хойш 6 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар хуульд заасан байх ба байгууллагын зүгээс хяналт шалгалт явуулж, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна. Мөн байгууллага нь гомдол гаргагч нараас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б.Батаагийн зөрчлийн талаар анх мэдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хяналт шалгалтыг хийх хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг тасалдана гэж хуульд заасан байх тул мөн энэ үндэслэлээр хуулийн хугацаанд сахилгын шийтгэлийг ногдуулсан гэж дүгнэв.

 

8.    Нэхэмжлэгч Б.Батаа нь г өөр ажилд шилжүүлсэнтэй холбоотойгоор өөрийн найз залуутайгаа хамт байх боломжгүй болж, ингэснээр надтай холбоотой худлаа гомдол гаргасан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байна.

 

9.    Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

10. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Зөвлөмж хүргүүлэх тухай дугаартай албан бичгээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо байгуулагдаагүйгээс Б.Батаагийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй байгаа талаар хариу ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн гэж үзэх бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус хариуг авч, нэхэмжлэлээ шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байх тул хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэв.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Б.Батаагийн Оюу толгой ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урьд эрхэлж байсан Техникийн болон нэгдсэн төлөвлөлтийн газрын Геологийн үйлчилгээ, хайгуулын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ