Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2024/01953

 

 

 

2024 05 13

181/ШШ2024/01953

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,,,-д холбогдох

 

Монголын төмөр зам ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: миний бие-д 2022 оны 04-р сард хуулийн мэргэжилтнээр ажилд орж, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш гэрээний мэргэжилтэн албан тушаалтай ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлийг гаргалгүй ажиллаж ирсэн. Гэтэл-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар намайг ажлаас халсан. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлаж буй мэдэгдэх хуудсыг нийт ажилтнуудад өгсөн. Энэхүү мэдэгдэх хуудсаар орон тоо цөөрсөн гэж мэдэгдэж, цөөрсөн орон тоон дээр томилсон мэргэжилтнүүдийг ямар шалгуур, шаардлагыг үндэслэл болгон томилсон нь тодорхойгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Ажил олгогч нь эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор өөр ажил, албан тушаал санал болгон ажиллуулах боломжтой байх үүргээ биелүүлээгүй.

Иймд:-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: "Монголын төмөр зам ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тоггоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь-д 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Б/169 дугаар тушаалаар Хууль, эрх зүйн газарт хуулийн мэргэжилтнээр томилогдож, хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан. Монголын төмөр зам ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолоор баталсан. Үүний дагуу Хуулийн алба нь нийт 9 орон тоотой байсан нь уг тогтоолыг баталснаар Хуулийн алба нь татан буугдаж Захиргаа, удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст харьяалагдан гэрээний мэргэжилтэн-1, хуулийн мэргэжилтэн-2, нийт 3 орон тоотой болж ажлын байр цөөрч бүтэц, орон тоо 119-р хасагдсан. Монголын төмөр зам ТӨХК-н зүгээс дээрх шийдвэрийн дагуу ажилтан бүрд 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдпийг хүргүүлсэн. Улмаар ажлын байр хасагдсан ажилтнуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг олгож, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасапбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр цөөрсөн буюу тус компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Захиргаа, удирдлагын газрын Хууль, эрх зүйн албаны гэрээний мэргэжилтний ажлын байр цөөрсөн үндэслэлээр тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бөгөөд нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг тогтоолгон авсан атлаа-ийн Гүйцэтгэх захирлын тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй байна. Иймд-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаал нь хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Нотлох баримт:

Нэхэмжлэгч талаас: Иргэний үнэмлэхийн лавлагаа /Хх3/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /ХХ4/, хөдөлмөрийн гэрээ /Хх5-7/, ыг шилжүүлэн томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал /Хх8/, ы цалин, бусад нэмэгдэл /Хх9/, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар гүйцэтгэх захирлын тушаал /Хх10/,-ийн мэдэгдэх хуудас /ХХ11/, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр /Хх12-13/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /Хх48/, 2022 оны 12 дуаар сарын 30-ны өдрийн 29 дугаар-ийн хурлын тогтоол /Хх99/,-ийн зохион байгуулалтын бүтэц /Хх100/-г шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагч талаас: Итгэмжлэл /Хх19/,-ийн дүрэм /Хх29-40/, хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын тушаал /Хх41/, хөдөлмөрийн дотоод журам /Хх42-49/, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоол /Хх50-52/,-ийн албан тушаалын жагсаалт /Хх53-57/,-ийн ТУЗ-ын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 23/18 дугаар тогтоол /Хх58-59/, албан тушаалын жагсаалт /Хх60-64/, ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаал /Хх65/, ажлаас чөлөөлөх ажилтнуудын жагсаалт /Хх66-75/, 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/100 дугаар ажилд томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал /Хх76-79/, хөдөлмөрийн гэрээ /Хх80-84/, итгэмжлэл /Хх96/-г шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар:-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаар тогтоолыг хавсралтын хамт /Хх108/-г бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэгч нь хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-д холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Монголын төмөр зам ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар орон тоо цөөрсөн шалтгаанаар намайг ажлаас халахдаа батлагдсан орон тоон дээр үлдсэн хүмүүсийг ямар шалгуураар авч үлдсэн нь тодорхойгүй бөгөөд сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шударга бус хандаж хүмүүсийг ялгаварлаж ажилд нь үлдээсэн, мөн 669 ажилтантай байснаас 550 ажилтан болгож нийт 119 ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн бөөнөөр халах зохицуулалтын дагуу ажилтнуудын төлөөлөлтэй уулзалт хийж, цаашид хэрхэх талаар хэлэлцээ хийх ёстой байсан. Гэтэл хуулийн энэ зохицуулалтыг хэрэгжүүлээгүй тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Монголын төмөр зам ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолоор баталсан бөгөөд 9 орон тоотой хуулийн алба нь татан буугдаж Захиргаа, удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст харьяалагдан гэрээний мэргэжилтэн-1, хуулийн мэргэжилтэн-2, нийт 3 орон тоотой болж ажлын байр цөөрч бүтэц, нийт орон тоо 119-р хасагдсан. Үүний хүрээнд байгууллагаас нийт ажилтнуудад мэдэгдэх хуудсыг олгож, хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон ажилтнуудад журамд зааснаар тэтгэмж олгосон. Гэрээний нэг мэргэжилтэн нь бага насны хүүхэдтэй учир энэ үндэслэлээр ажилд нь хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгч нь ажлаас халагдсаны тэтгэмж авсан хэрнээ ажлаас үндэслэлгүй халагдсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.    Талууд байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орж орон тоо цөөрсөн гэдэгт, нийт 669 ажилтантайгаас 119 ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэдэгт маргаагүй боловч цөөрсөн орон тоонд ажилтнуудыг сонгон шалгаруулалтаар томилсон эсэхэд, нийт 119 ажилтны төлөөлөлтэй уулзалт, хэлэлцээ хийх шаардлагатай эсэхэд маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Монголын төмөр зам ТӨХК-ийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 23/143 дугаартай хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч тай байгуулж, Гэрээний мэргэжилтний ажил, албан тушаал дээр томилсон байх бөгөөд талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ.

-       Монголын төмөр зам ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай Компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоолоор нийт 669 ажилтантай байсан болох нь тогтоогдож байна.

-       Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны 379 дугаартай Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компанийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтад нийт 550 орон тоотой болгож, нийт 119 орон тоогоор цотхотгосон болох нь, хуулийн хэлтэс цомхотгогдож, Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хууль, эрх зүйн мэргэжилтэн 2, гэрээний мэргэжилтэн 1, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн 1 орон тоогоор ажиллахаар батлагдсан байна. Нэхэмжлэгч нь гэрээний мэргэжилтний орон тоонд ажиллаж байсан, орон тоо цомхотгосны дараагаар түүний ажил албан тушаал 1 орон тоотойгоор байсан болох нь тогтоогдож байна.

-       Монголын төмөр зам ТӨХК-ийн мэдэгдэх хуудсыг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр д гардуулж, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр ажлаас чөлөөлөх болсон талаар мэдэгдсэн байна.

-       Нэхэмжлэгч 2023 оны 7 дугаар сард 2,238,000 төгрөгийн, 8 дугаар сард 2,322,000 төгрөгийн, 9 дүгээр сард 1,419,162 төгрөгийн цалин авч байсан болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.

-       Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шийдвэрлэжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй, хугацаандаа шүүхэд хандсан гэж үзэхээр байна.

 

6.    Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд бөөнөөр халах үеийн зохицуулалтыг заасан бөгөөд 81.1-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндэслэлээр тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дараах хувь, хэмжээний ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 90 хоногийн хугацаанд цуцалсныг бөөнөөр халсанд тооцно: гээд хуулийн 81.1.3-т 500 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын 50 ба түүнээс дээш ажилтны гэж заасан. Хариуцагч байгууллага болох Монголын төмөр зам ТӨХК нь нийт 669 орон тоог 550 хүртэл цөөрүүлж, нийт 119 ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байх тул энэ үйл баримт нь хуулийн бөөнөөр халах зохицуулалтад хамаарахаар байна.

 

7.    Хөдөлмөрийн тухай хуулийн 81.2-т Ажил олгогч ажилтныг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл, хамрагдах ажилтны нэр, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох өдрийн тухай мэдэгдэж, энэ хуулийн 81.3-т заасан асуудлаар хэлэлцээ хийнэ гэж, мөн 81.3-т Бөөнөөр халах асуудлаар хийх хэлэлцээгээр ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах; тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх; ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах; ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах; хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж заасан. Гэтэл хариуцагч Монголын төмөр зам ТӨХК нь энэ хуулийн зохицуулалтын дагуу хэлэлцээ хийсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, хийгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ажилтнуудтай хэлэлцээ хийгээгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

8.    Мөн түүнчлэн, Хөдөлмөрийн хуулийн 81.5-д Ажил олгогч бөөнөөр халснаас хойш нэг жилийн дотор шинээр бий болсон, эсхүл нэмэгдсэн ажлын байранд энэ хуулийн 81.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь цуцлагдсан хүн тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд түүний хүсэлтээр эхний ээлжид авч ажиллуулна гэж заасан байх тул орон тоо нь цөөрч, үлдсэн орон тоонд тэр ажлын байранд тавигдах шаардлага хангасан ажилтныг авч ажиллуулах тухай ойлголт бөгөөд тус ажлын байрны шаардлагыг хангасан эсэхийг шалган тогтоох шаардлагатай байна. Гэтэл ямар шаардлагыг хангасан этгээдийг тус орон тоонд томилох нь тодорхойгүй нөхцөл байдалд нэхэмжлэгчээс бусад этгээдийг томилон ажиллуулсан буюу бага насны хүүхэдтэй ажилтныг авч үлдсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр үлдсэн орон тоонд ажилтныг авч ажиллуулсан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

9.    Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэгч ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцоход нэг сарын дундаж цалин хөлсийг түүний 2023 оны 7 дугаар сард 2,238,000 төгрөгийн, 8 дугаар сард 2,322,000 төгрөгийн, 9 дүгээр сард 1,419,162 төгрөгийн авсан цалингийн дунджаар тооцож 1,993,054 төгрөг гарсан. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 8 сар 6 хоног ажилгүй байсан байна. Ажилтны 1 өдрийн дундаж цалин хөлс 1,993,054/21,5 гээд 92,700 төгрөг байх тул 8 сарын 15,944,432 төгрөг үүн дээр 6 өдрийн 556,201 төгрөгийн цалин олговрыг нэмж нийт 16,500,633 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин олговорт гаргуулж шийдвэрлэв.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ыг урьд эрхэлж байсан-ийн Гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,500,633 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, ы эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч-д даалгасугай.

 

 

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч-иас улсын тэмдэгтийн хураамжид 240,453 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ