Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/507

 

      Ц.Эхолбогдох эрүүгийн

                    хэргийн тухай                  

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлчимэг,

шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Ж.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/307 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор Д.Нямдэлэгийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр Ц.Эхолбогдох эрүүгийн 2010012690996 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ц.Э,1

            Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 2 дугаар сарын 19-нөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны хооронд С.Х“маскны бизнес хийнэ” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 95.160.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

              Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... шүүх хуралдаанд оролцсон хохирогч С.Хы “... мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд урьд өгсөн миний мэдүүлгүүд бүгд худлаа, эцэг, эхийн нөлөө болон өөрийн эрх зүйн мэдлэггүй байдлаас болж худлаа мэдүүлэг өгсөн, өнөөдөр өгч байгаа мэдүүлэг үнэн зөв, Ц.Э намайг огт залилаагүй, мөнгөө зээлж аваад буцаагаад өгчихсөн, одоо нэхэмжлэх зүйл байхгүй, би өмнө нь худлаа мэдүүлэг өгсөндөө хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй, Ц.Э миний хүүхдийг төрүүлсэн, хүүхдийн ээжид эрүүгийн ийм өндөр хариуцлага хүлээдэг гэж мэддэггүй байсан. ...” гэсэн мэдүүлэг өгсөн. Хохирогч С.Х мөрдөн шалгах ажиллагаан явцад “... анх бие биетэйгээ ярьж байгаад амны хаалт авах зорилгоор Эрхэмбаяр надад өөрийгөө Герман улсад сурдаг, Оросын Холбооны Улсад танил ихтэй, өөрийнхөө танилын холбоог ашиглавал амархан оруулж ирнэ гэж хэлсэн, тэгээд мөнгө өгөх болсон, дараа нь асуухаар одоо Улаан-Үдэд явж байгаа, Эрхүү хотод ирсэн гэх мэтээр хэлдэг байсан. Мөн амны хаалтыг оруулж ирэхээр нь манай компани илүү үнэтэй авахаар болсон, манай компанид маскаа өгчих гэж хэлсэн, тэгээд би ямар компани гэж асуухад олон улсын хөрөнгө оруулалтын компани гэж хэлсэн. Компанийн талаар асуухаар нэрийг нь хэлдэггүй байсан, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, би зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөгийг Ц.Эөгөөгүй, харин 95.000.000 төгрөгийг бүгдийг маск авах зорилгоор өгсөн боловч намайг хуурч мэхэлсэн байсныг 2020 оны 4 дүгээр сард Эрхэмбаяр манай гэрт согтуу орж ирээд өөрөө маск хийгээгүй, тухайн 95.000.000 төгрөгийг өөр хүнд өрөндөө өгсөн гэж хэлж байсан. Тэгээд би цагдаад өгнө гэхэд надад уйлж унжиж гуйгаад байсан. ...” /1хх 49, 51, 53, 56-57/,

            гэрч О.Т-йн “... Би Хыг аав, ээжээсээ мөнгө авахад нь хажууд нь байсан, маскны бизнес эрхэлнэ гэж хэлж байсан. Харин Э Хангайханд маскны бизнес хийх саналыг тавихад би мөн хажууд нь байсан. 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр 2 дугаар сарын эхээр Хангайхан бид хоёрыг Энхтайваны гүүрний баруун талын хоолны газарт сууж байхад хүрч ирээд хурдан аргаар мөнгө хийх санаа байна, юу вэ гэхэд маск оруулж ирээд хурдан аргаар мөнгө хийх санаа байна, юу вэ гэхэд маск оруулж ирээд зармаар байна, та хоёр мөнгийг нь гаргачих, би оруулаад ирье гэж хэлж байсан. Тэгээд надаас цаашаагаа зарах арга байгаа юу гэж асууж байсан. Мөн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр маскны үйлдвэрийн талаар бичгээр Хангайхан луу явуулсныг Хангайхан над руу явуулж уншаад өгөөч гэж хэлж байсан. Ц.Э бид хоёр инстаграм сүлжээгээр бас мэссэнжэрээр маскны талаар харилцаж байсан, намайг асуух болгонд ирж байгаа гэх мэтээр худлаа шалтаг хэлж байсан, тэгээд надад Орос улсын худлаа утасны дугаар өгч байсан” /1хх 77/,

            2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч С.Х “... анх Эай фэйсбүүкээр танилцаж зурвас бичиж байсан, дараа нь надад маск зарах саналыг Эрхэмбаяр өөрөө гаргасан. Үүний дараа би мөнгөө даая гэж хэлсэн. Ингээд эхлээд маскны урьдчилгаанд 22.000.000 төгрөгийг дансаар, дараа нь 58.000.000 төгрөгийг бэлнээр, мөн хадгаламжнаасаа 10.000.000 төгрөгийг нийт 100 гаруй сая төгрөгийг би маскны наймаа хийнэ гэж Ц.Эөгсөн. Э надад маск Монгол руу ирж байгаа, ачаа нь наашаа удаашраад байна гэж хэлдэг байсан. Дараа нь Монголд маск ороод ирсэн гэхээр нь харъя гэхэд нэг компанид шууд борлуулсан, удахгүй мөнгө нь орж ирнэ гэж хэлээд удаан хугацаанд хүлээлгэсэн. ОХУ-аас маск оруулж ирэхийг Э хариуцъя, оруулж ирсний дараах асуудлыг би хариуцна гэж тохирсон байсан. Надад ОХУ-аас оруулж ирж байгаа, цаад хүнтэйгээ огт холбоо бариулдаггүй, дугаарыг нь асуухаар худлаа дугаар өгдөг байсан, надад Орос хэл дээр бичигдсэн сертификат харуулж байсан, би Орос хэл мэдэхгүй учир итгэсэн, өөрөө мөн маскыг Монголд ирсэн гэж итгүүлсэн.” /2хх 53/,

            2020 оны 5 дугаар сарын 22, 26-ны өдөр Цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөлдөө “...миний бие Ц.Э100 сая төгрөг өгч алдчихаад байна. Ц.Э тус мөнгийг бизнес хийнэ, 10 хоногийн дотор буцааж өгнө гэж хэлж байсан, амаар болон бичгээр баталгаа гаргаж өгч байсан. Өнөөдрийг хүртэл худлаа ярьж, хуурч мэхэлж намайг хохироож байна. Энэ хэргийг би цэвэр луйвар, залилан гэж үзэж байгаа тул Ц.Ээрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгнө үү” /1хх 19-20/ гэх зэргээс үзэхэд хохирогч С.Х, гэрч О.Т нарын үйлдэлд хохирогч, гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, ... шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинж байгааг шалгах нь зүйтэй. Хэрэв эдгээр мэдүүлгүүд үнэн зөв өгсөн мэдүүлгүүд бол хохирогч С.Хы шүүх хуралдаанд гаргасан “...мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд урьд өгсөн миний мэдүүлгүүд бүгд худлаа, эцэг, эхийн нөлөө болон өөрийн эрх зүйн мэдлэггүй байдлаас болж худал мэдүүлэг өгсөн, өнөөдөр өгч байгаа мэдүүлэг үнэн зөв, Ц.Э намайг огт залилаагүй, мөнгөө зээлж аваад буцаагаад өгчихсөн, одоо нэхэмжлэх зүйл байхгүй, би өмнө нь худлаа мэдүүлэг өгсөндөө хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй, Ц.Э миний хүүхдийг төрүүлсэн, хүүхдийн ээжид эрүүгийн ийм өндөр хариуцлага хүлээдэг гэж мэддэггүй байсан ...” гэсэн мэдүүлэгт дээрх гэмт хэргийн шинж байгааг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Нямдэлэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 2 дугаар сарын 19-нөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны хооронд иргэн С.Хмаскны бизнес хийнэ гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 95.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд хавтас хэрэгт цугларсан хохирогч С.Х, гэрч Ц.Банзрагч, С.Д, О.Т нарын мэдүүлэг, Ц.Эын Хаан банкны 5495432407 дугаартай дансны хуулга, зээл хүлээн авсан акт, гэрч О.Тс гаргасан Ц.Этай бичсэн чатын хуулбар зэрэг баримтуудаар Ц.Э нь 2020 оны 2 дугаар сарын 19-нөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны хооронд иргэн С.Хмаскны бизнес хийнэ гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилан түүнээс 95,160,000 төгрөгийг залилан авсан болох нь тогтоогдсон. Хохирогч С.Хд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаан дээр “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх ...худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх” талаар урьдчилсан сануулж авсан мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан баримт мэдээлэл буюу нотлох баримтууд юм. Хохирогч С.Х шүүгдэгч Ц.Эзалилуулсны улмаас өөрт учирсан 95.160.000 төгрөгийг авсны дараа буюу анхан шатны 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан дээр урьд өгсөн мэдүүлгээсээ буцаж ”худал мэдүүлэг” өгсөн талаар мэдүүлснийг шүүх хэргийг буцаах шийдвэрийнхээ үндэслэл болгосон хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Э хохирогч Хангайханаас залилан авсан мөнгийг буюу гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохыг анхаарч үзээгүй. Хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар шүүх Ц.Эхолбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/307 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Гэрэлчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч оролцоод мэдүүлэхдээ “... миний мөнгийг залилсан. Хохирлоо авна” гэсэн байр суурьтай байсан байж 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд “... хохирлыг төлж барагдуулсан. Мөн шүүгдэгч Ц.Э нь миний хүүхдийн эх болох нь тогтоогдсон. Би залилуулаагүй” гэх утгатай мэдүүлгийг өгч өмнө нь өгсөн мэдүүлгээсээ буцсан байдаг. Анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгийг үндэслэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний зүгээс “иргэд хоорондын гэрээтэй холбоотой маргаан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг прокурорт удаа дараа гаргаж байсан. Хохирогч С.Х шүүгдэгч Ц.Этай хамтран амьдарч байсан. Хууль эрх зүйн мэдлэг дутмаг байснаас болж ийм байдалд орсон. Энэ байдлаа анхан шатны шүүх хуралдаанд хангалттай тайлбарласан. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс гомдол, саналгүй гэдэг. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 2 дугаар сарын 19-нөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны хооронд иргэн С.Х“маскны бизнес хийнэ” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 95,160,000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ хохирогч С.Х, гэрч О.Төгөлдөр нарын худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгаж тогтоох, тэдгээрийн зөрүүтэй өгсөн мэдүүлгийг нэг мөр болгох шаардлагатай талаар заасан нь тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд заавал нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийх шаардлагагүй байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа буюу хохирогч, гэрч нарын зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоож, харьцуулан дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор, нотлогдсон хэмжээнд шүүгдэгч Ц.Эын гэм буруугийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино.

Иймд “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Эхолбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЗ/307 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Эхолбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ц.Эавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ