Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2024/01891

 

 

 

2024 05 06 181/ШШ2024/01891

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,*******,*******,,, нарын нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны зам 253 дугаар байр, 37 тоотод оршин суух, Боржигон овогт Нямдаваагийн Төгөлдөр /РД:ГЖ88041701/,

 

Хариуцагч: *******,,,,т холбогдох,

 

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 9 дугаартай захиарамжаар Худалдаа хөгжлийн банк ХХК нь 1,195,621,533 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч ХХК нь хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн Ү-2203012279 дугаартай *******,,лол,, тоот, 86 м.кв 3 өрөө орон сууцыг 143,500,000 төгрөгөөр, мөн улсын бүртгэлийн ,, тоотод байрлалтай 132.22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 174,425,300 төгрөгөөр, мөн улсын бүртгэлийн тоот хаягт байрлах 15.5мкв авто зогсоолыг 15,246,000 төгрөгөөр тус тус 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сайтаас мэдлээ. Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулж байгаа талаараа өмчлөгчид мэдэгдээгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-дэх хэсэгт ...дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлэх... ёстой байдаг. Гэтэл дуудлага худалдааны талаар сонин хэвлэлд мэдээлээгүй. 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 9 дугаартай захирамжийн дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхээс түдгэлзүүлсэн байхад, зохих хуулинд заасан журмын дагуу ажиллагаа хийлгүй дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд дуудлага худалдаа явуулж байгаа нь хууль бус юм. Мөн дээрх хөрөнгүүд нь Улаанбаатар хотын өндөр зэрэглэлд байршилтай, зах зээлийн эрэлт ихтэй, тансаг зэрэглэлд хамаарах, бие даасан харуул хамгаалалтгай, тав тухтай зэргийг харгалзан үзэлгүй хэт доогуур үнээр анхны албадан дуудлага худалдаанд оруулж байгаад гомдолтой байна. Бидний зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг , 2022 оны 04 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар тус тус гаргасан боловч гомдлыг хангаагүй. Иймээс бид шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд улсын бүртгэлийн Ү-2203012279 дугаартай *******,,лол,, тоот, 86м.кв 3 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/24 дугаар тогтоол, мөн улсын бүртгэлийн Ү-2206032029 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо,, Ар зайсан гудамж, 96 дугаар байр, 909 тоотод байрлалтай, 132.22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, мөн улсын бүртгэлийн Ү-2206033042 бүртгалийн дугаартай мөн байрны зоорийн давхарын 31 тоот хаягт байрлах 15.5 мкв авто зогсоолыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 03 дугаар сарын дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Мөнхөө, М.Эрдэнэтөмөр нарынт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2429 дүгээр захирамжаар " ХХК-иас 1,135,995,226 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгож, ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ НШШГазраас СБД,,лол, 8а-44 тоот, 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 143,500,000 төгрөгөөр, мөн ХУД, 11-р хороо,, Ар зайсан гудамжны 96-909 тоот, 132.22 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 174,425,300 төгрөгөөр, мөн байрны зоорийн давхарын 31 тоот хаягт байрлах 15.5 м.кв авто зогсоолыг 15,246,000 төгрөгөөр тус тус 2022.04.15-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдлээ, энэ талаар өмчлөгчид мэдэгдээгүй, хуульд заасны дагуу 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүй, мөн 2019.11.28-ны өдрийн 2429 дүгээр захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарсан байхад дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль бус, хэт доогуур үнэлж анхны АДХ-нд оруулж байгаад гомдолтой байгаа тул анхны АДХ-ны 2022.03.29-ний 4/24, 2022 оны 03 дугаар сарын дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүсчээ. Төлбөр төлөгч ХХК-д холбогдох гүйцэтгэх хуудсыг тус газар 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох *******, 3-р хороо,лол, 8а-44 тоот 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ХУД, 11-р хороо,, Ар Зайсан гудамжны 96-909 тоот, 132.22 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарын 31 тоот хаягт байрлах 15.5 м.кв авто зогсоолыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй бөгөөд төлбөр авагч ХХБанкнаас хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Виинэр Вэй ХХК-г томилж, зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгоход СБД-ийн 3-р хорооны 3 өрөө орон сууцыг 205,000,000 төгрөгөөр, ХУД, 11-р хороо,, Ар зайсан гудамжны 96-909 тоот 4 өрөө орон сууцыг 249,179,000 төгрөг, зоорийн давхарын 31 тоот хаягт байрлах 15.5 м.кв авто зогсоолыг 21,780,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. СБД-ийн 3-р хорооны 3 өрөө орон сууцыг 2021.08.06-нд анхны АДХ-нд үнэлсэн үнийн 70 хувь болох 143,500,000 төгрөгөөр, ХУД, 11 -р хороо,, Ар зайсан гудамжны 96-909 тоот 4 өрөө орон сууцыг 2021.08.06-нд анхны АДХ-нд үнэлсэн үнийн 70 хувь болох 174,425,300 төгрөгөөр, зоорийн давхарын 31 тоот хаягт байрлах 15.5 м.кв авто зогсоолыг 2021.08.06-нд анхны АДХ-нд үнэлсэн үнийн 70 хувь болох 15,246,000 төгрөгөөр тус тус оруулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн. Ингээд АДХ болохын өмнө СБД-ийн 3-р хорооны 3 өрөө орон сууцанд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг СБДИХАШШ-н 2021.07.30-ны 8531 дугаар захирамж, мөн шүүхийн 2021.08.05-ны өдрийн 8780 дугаар захирамжаар ХУД, 11-р хороо,, Ар зайсан гудамжны 96-909 тоот, 132.22 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарын 31 тоот хаягт байрлах 15.5 м.кв авто зогсоолд (холбогдуулан явуулж буй ШГА-г түдгэлзүүлсэн. /Төлбөр төлөгчөөс тус газарт холбогдуулан гаргасан үнэлгээтэй холбогдуулсан иргэний хэрэгт/ СБДИХАШШ-ийн 2021.11.22-ны өдрийн 2234 дүгээр шийдвэрээр СБД-ийн 3-р хорооны 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн СБДИХАШШ-ийн 2021.10.20-ны өдрийн 1914 дүгээр шийдвэрээр ХУД, 11-р хороо,, Ар зайсан гудамжны 96-909 тоот, 132.22 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарын 31 тоот хаягт байрлах 15.5 м.кв авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. НИХДЗШШ-ийн 2022.01.05-ны өдрийн 56 дугаар магадлалаар СБДИХАШШ-ийн 2021.10.20-ны өдрийн 1914 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн. НИХДЗШШ-ийн 2022.01.14-ны өдрийн 111 дүгээр магадлалаар СБДИХАШШ-ийн 2021.11.22-ны өдрийн 2234 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гомдпыг хангахгүй шийдвэрлэсэн. УДШ-н ИХ-н танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.03.04-ний өдрийн 245-р тогтоолоор СБДИХАШШ-н 2234 дүгээр шийдвэр, НИХДЗШШ-ийн 2022.01.14-ны өдрийн 111 дүгээр магадлалтай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. УДШ-н ИХ-н танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.03.04-ний өдрийн 240-р тогтоолоор СБДИХАШШ-н 1914 дүгээр шийдвэр, НИХДЗШШ-ийн 2022.01.14-ны өдрийн 56 дугаар магадлалтай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тул тус газраас ШГА-г сэргээж анхны АДХ-нд 2022.03.29-ний 4/24, 2022 оны 03 дугаар сарын дугаар тогтоолоор тус тус үнэлсэн үнийн 70 хувиар тооцон оруулж энэ тухай мэдэгдлийг 2022.04.04-ний өдөр төлбөр төлөгч ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Эрдэнэтөмөр, өмчлөгч Ө.Мөнхөө нарт хүлээлгэн өгсөн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр ШШГТХ-д заасны дагуу 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж зарласан зарын сонин зэргээр тогтоогддог бөгөөд албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан ажиллагаа тул төлбөр төлөгч болон өмчлөгч нараас удаа дараа барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүсч шүүхэд хандан ШГА явуулах бүрт зориуд саад учруулж хугацаа хожин өнөөдрийг хүрсэн. Үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүх эцэслэн шийдвэрлэсний дараа ШГА-г сэргээн явуулж АДХ-нд оруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2014 оны 09 сарын 10-ны өдөр Ө.Мөнхөөтөй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж ХУД, 11 хороо, Ар зайсан гудамж,, 96 байр, 909 тоот хаягт байрлалтай, 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 96 байр 31 тоот 15.5 м.кв талбай бүхий авто зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авсан. Ө.Мөнхөө нь гэрээ байгуулсанаас хойш миний худалдаж авсан үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж өгнө гэсэн боловч янз бүрийн шаптаг тоочсон бөгөөд би түүнд нь итгэж найдаж явсаар өмчлөх эрхийг бүртгүүлэлгүй олон жил болсон. Гэтэл Ө.Мөнхөө нь надад худалдсан ХУД, 11 хороо, Ар зайсан гудамж,, 96 байр, 909 тоот хаягт байрлалтай 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 96 байр 31 тоот 15.5 м.кв талбай бүхий авто зогсоолыг 2014 оны 11 сарын 28-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд барьцаалан зээл авсан байх бөгөөд тэрийгээ надад мэдэгдэлгүй нуусан байна. Ө.Мөнхөө нь банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тул Худалдаа хөгжлийн банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргаж, талууд шүүх дээр эвлэрэн хэлэлцэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 28 өдрийн 9 дугаартай шүүгчийн захирамжаар миний өмчлөлийн ХУД, 11 хороо, Ар зайсан гудамж,, 96 байр, 909 тоот хаягт байрлалтай 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 96 байр 31 тоот 15.5 м.кв талбай бүхий авто зогсоолоор үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ. Тус шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ХУД, 11 хороо, Ар зайсан гудамж,, 96 байр, 909 тоот хаягт байрлалтай 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 96 байр 31 тоот 15.5 м.кв талбай бүхий авто зогсоолыг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоон дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийгдсэн болохыг миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 09 сарын 20-ны өдөр олж мэдлээ. Ийнхүү миний өмчлөлийн үл хөдпөх хөрөнгүүдийг бусдын зээлсэн зээлийн төлбөрт хураан авч, худалдан борлуулах гэж байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг шууд хохироож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу миний бие өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр бие даасан шаардлага гарган шүүхээр хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд миний өмчлөлийн ХУД, 11 хороо, Ар зайсан гудамж,, 96 байр, 909 тоот хаягт байрлалтай 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 96 байр 31 тоот 15.5 м.кв талбай бүхий авто зогсоолыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөхийгт даалгаж өгнө үү гэжээ.

3. Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх3/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх5-6/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /Хх7-10/, хөрөнгийн үнэлгээний тайлан /Хх11-30/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /Хх31-34/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /Хх35/, гомдолд хариу өгөх тухай албан бичиг /Хх36/, мэдэгдэл /Хх37/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /Хх38-39/, 2022.04.04-ний өдрийн 4-151/7050 дугаар мэдэгдэл /Хх40/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /Хх41-43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /Хх44-45/, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4-151/8380 дугаар мэдэгдэл /Хх48/, итгэмжлэл /2Хх97-100/-г гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч тал нотлох баримтаар: Итгэмжлэл /Хх68/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /Хх86/, 2022.04.01-ний өдрийн гомдол /Хх87-88/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /Хх89-90/, хувийн хэрэг татах тухай /Хх91/, гомдолд хариу өгөх тухай /Хх92/, 2022.04.11-ний өдрийн гомдол /Хх93/, анхны албадан дуудлага худалдаа /Хх94/, НШШГГ-ын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл /Хх95-99/, банк хоорондын шилжүүлэг /Хх100/, магадлал /Хх101-102/, 2022.01.14-ний өдрийн 00111 дугаар магадлал /Хх103-106/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх107-108/, мэдэгдэл /Хх109-110/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /Хх111/, шийдвэр /Хх112-114/, 2021.11.22-ны өдрийн 181/ШШ2024/02234 дугаар шүүхийн шийдвэр /Хх115-118/, 2022.01.15-ны өдрийн 56 дугаар магадлал /Хх119-122/, тэмдэглэл /Хх123-140/, 2021.08.06-ны өдрийн тайлбар /Хх141-142/, 2021.10.20-ны өдрийн 181/ШШ2022/01914 дугаар шийдвэрийн 1,2-р хуудас /Хх143-144/, тэмдэглэл /Хх145-152/, хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах тухай /Хх153-154/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн, түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж /Хх155-157/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж /Хх158-159/, 2021.08.06-ны өдрийн тэмдэглэл /Хх160-167/, мэдэгдэл /Хх168/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх169-170/, мэдэгдэл /Хх171/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх172/, итгэмжлэл /Хх173/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /Хх174-175/, сурталчилгаа /Хх176/, мэдэгдэл /Хх177-178/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх179-182/, хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах тухай /Хх183/, Виннэр Вэй ХХК-ийн үнэлгээ /Хх184-190/, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний Ш-7/1 тоот тайланг хүлээлцсэн баримт /Хх190/, Худалдаа хөгжлийн банкны хүсэлт /Хх191/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх192/, дуудлага хийсэн баримт /Хх193/, мэдэгдэл /Хх194/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх195-196/, үнийн санал хүргэх тухай /Хх197-198/, худалдаа хөгжлийн банкны гаргасан хүсэлт /Хх199/, шинжээч томилох тухай тогтоол /Хх200-204/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх205-206/, Виннэр Вэй ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /Хх207-224/, мэдэгдэл /Хх225-228/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх229/, үнийн санал хүргэх тухай /Хх230/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /Хх231/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх232/, үнийн санал хүргэх тухай /Хх233/, Худалдаа хөгжлийн банкны гаргасан хүсэлт /Хх234/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /Хх235-236/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх237/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /Хх238-240/, шинжээч томилох тухай тогтоол /Хх241-243/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх244-245/, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний Ш-7/1 тоот тайланг хүлээлцсэн баримт /Хх246/, Виннэр Вэй ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /Хх247-2Хх10/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл /2Хх11-12/, эп хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /2Хх13-14/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /2Хх15/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /2Хх16-30/, М.Эрдэнэтөмөрийн тайлбар /Хх31/, шүүхийн гүйцэтгэх хуудас /Хх32-33/, Зохигчдын эвлрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /Хх34-35/, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /Хх37-40/, итгэмжлэл /Хх41/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /Хх42/, лавлагаа-Эд хөрөнгө /Хх43-52/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /Хх53-57/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх57/, ******* дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /Хх58/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх59-60/, албан бичиг /Хх61-70/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх71/, мэдэгдэл /Хх72/, албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол /Хх73/, 2022.04.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх74-77/, 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /Хх78/, 2022.05.06-ны өдрийн 181/ШЗ2022/06270 дугаар шүүгчийн захирамж /Хх79-80/, 2022.04.19-ний өдрийн нэхэмжлэл /Хх81-82/, албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол /Хх83/, хүсэлт /Хх84/, 2022.05.11-ний өдрийн нэхэмжлэл /Хх86-87/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах тухай /Хх88-89/, 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /Хх90/, албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол /Хх91/, дуудлага худалдааны зар /2Хх157-169/-г гаргасан.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх128/, 2022.09.28-ны өдрийн 183/ШШ2022/02752 дугаар шүүхийн шийдвэр /Хх129-130/, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /Хх131/, гүйцэтгэх хуудас /Хх132/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /Хх133/-г гаргасан.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэгч М.Эрдэнэтөмөр, Ө.Мөнхөө нар нь анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь өөрийн өмчлөлийн ХУД, 11 хороо, Ар зайсан гудамж,, 96 байр, 909 тоот хаягт байрлалтай 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 96 байр 31 тоот 15.5 м.кв талбай бүхий авто зогсоолыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргажээ. Шүүх анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч М.Эрдэнэтөмөр, Ө.Мөнхөө нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар СБД,,лол, 8а-44 тоот, 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 143,500,000 төгрөгөөр, мөн ХУД, 11-р хороо,, Ар зайсан гудамжны 96-909 тоот, 132.22 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 174,425,300 төгрөгөөр, мөн байрны зоорийн давхарын 31 тоот хаягт байрлах 15.5 м.кв авто зогсоолыг 15,246,000 төгрөгөөр тус тус 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаараа өмчлөгчид мэдэгдээгүй, хуульд заасны дагуу 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээллээгүй, мөн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2429 дүгээр захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль бус тул анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/24, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хөрөнгүүдийг үнэлснээс хойш 2 сарын дотор дуудлага худалдаанд оруулах шаардлагатай байтал 2 сарын дараа дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчсөн, мөн дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй гэсэн 2 шинэ үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ нэмж ярьсан бөгөөд энэ талаар өмнө нэхэмжлэлдээ дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эсвэл нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах, өөрчлөх замаар гаргаагүй, маргааны энэ үндэслэлийг хариуцагч талаас мэдээгүй, хариу тайлбар, татгалзлаа нотлох баримтаа гаргах боломжгүй байсан байх тул иргэний эрх зүйн тэгш эрхийн, мэтгэлцэх эрхийн зарчмын хүрээнд нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно. Мөн хөрөнгүүдийн үнэлгээтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлсэн гэх талуудын тайлбарт үндэслэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан хөрөнгүүдийн үнэлгээ хэт доогуур үнэлэгдсэн гэх тайлбарыг шаардлага болон үндэслэлийн хүрээнд авч хянан шийдвэрлээгүй, нэгэнт шүүхээр шийдвэрлэгдэж, тогтоогдсон үйл баримтад дүгнэлт өгөөгүй болно.

 

4.    Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан ажиллагаа бөгөөд төлбөр төлөгч болон өмчлөгч нараас удаа дараа барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүсч шүүхэд хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах бүрт зориуд саад учруулж хугацаа хожин өнөөдрийг хүрсэн. Үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүх эцэслэн шийдвэрлэсний дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулж, дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.    Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Ө.Мөнхөөгөөс үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авч, өөрийн өмчлөлдөө шилжүүлэхийг шаардсан боловч Ө.Мөнхөө шалтаг хэлсээр өмчлөлд бүртгэл хийлгэлгүй ирсэн. Гэтэл тус хөрөнгүүдийг бусдын зээлсэн зээлийн төлбөрт барьцаалуулж, улмаар хураан авч, худалдан борлуулах гэж байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд хохироож байх тул миний өмчлөлийн ХУД, 11 хороо, Ар зайсан гудамж,, 96 байр, 909 тоот хаягт байрлалтай 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 96 байр 31 тоот 15.5 м.кв талбай бүхий авто зогсоолыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөхийгт даалгаж өгнө үү гэжээ.

 

6.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 9 дугаар шүүгчийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар төлбөр төлөгч ХХК-иас 1,192,526,143 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэж, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Ө.Мөнхөөгийн өмчлөлийн ХУД, 11 хороо, Ар зайсан гудамж,, 96 байр, 909 тоот хаягт байрлалтай 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 96 байр 31 тоот 15.5 м.кв талбай бүхий авто зогсоол, М.Эрдэнэтөмөрийн өмчлөлийн *******,,лол,, тоот, 86 м.кв 3 өрөө орон сууц болон бусад үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилсан байна.

-       Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, дээрх шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан улсын бүртгэлийн Ү-2206032029 дугаарт бүртгэгдсэн ХУД, 11 хороо, Ар зайсан гудамж,, 96 байр, 909 тоот хаягт байрлалтай 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, Ү-2206033042 дугаарт бүртгэгдсэн 96 байр 31 тоот 15.5 м.кв талбай бүхий авто зогсоол, улсын бүртгэлийн Ү-2203012279 дугаарт бүртгэгдсэн М.Эрдэнэтөмөрийн өмчлөлийн *******,,лол,, тоот, 86 м.кв 3 өрөө орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 20280918/17 дугаартай, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20280918/18 дугаартай, тус өдрийн 20280918/19 дугаартай тогтоолоор тус тус битүүмжилж, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20280918/23 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20280918/24, 20280918/25 дугаартай тогтоолуудаар хураасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

-       Нэхэмжлэгч Ө.Мөнхөө нь үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгуулахаар 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлстийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгчид гомдол гаргаж, гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай тогтоол гарсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дүгээр зүйлийн.4-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлсэн гэж үзнэ.

-       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 02752 дугаартай шийдвэрээр ХУД, 11 хороо, Ар зайсан гудамж,, 96 байр, 909 тоот хаягт байрлалтай 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 96 байр 31 тоот 15.5 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр ийг тогтоож, хариуцагч Ө.Мөнхөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээг гаргаж өгөхийг даалгасан байна.

 

7.    Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлээр төлбөр төлөгч Ө.Мөнхөөд мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлж, шуудангийн тамга тэмдэг дарагдсан бөгөөд мөн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлээр төлбөр төлөгч ХХК-ийн захирал М.Эрдэнэтөмөрт мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдааны тогтоол зэргийг гардуулж, М.Эрдэнэтөмөр гардаж авсан гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулж байгаа талаараа өмчлөгч нарт мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

8.    Анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/24 болон дугаартай тогтоолуудад дуудлага худалдааг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт зохион байгуулагдах болохыг заасан байх бөгөөд нэхэмжлэгч нар нь хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасан дуудлага худалдаа явуулахаас 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэснийг зөрчсөн гэж маргасан. Хэрэгт авагдсан баримтаар Үндэсний шуудан, Монголын мэдээ, Өнөөдөр сонингуудын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаарт анхны албадан дуудлага худалдааг хаана, хэзээ, хэрхэн зохион байгуулах талаарх мэдээллийг байршуулсан байхаас гадна дуудлага худалдаагаар худалдан борлуулах хөрөнгүүдийг жагсааж, үүнд нэхэмжлэгч нарын хөрөнгийн талаарх мэдээллийг тусгасан байна. Үүнээс үзэхэд хариуцагч нь хуульд зааснаар анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаас 14 хоногийн өмнө буюу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуудлага худалдааны талаарх мэдээллийг олон нийтийн 3 төрлийн сонинд нийтлүүлжээ.

 

9.    Иймд нэхэмжлэгч нарын Дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээллэх ёстой байдаг. Гэтэл дуудлага худалдааны талаар сонин хэвлэлд мэдээллээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

10. Иймээс нэхэмжлэгч нарын анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/24, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэгч Ө.Мөнхөөгөөс ХУД, 11 хороо, Ар зайсан гудамж,, 96 байр, 909 тоот хаягт байрлалтай 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 96 байр 31 тоот 15.5 м.кв талбай бүхий авто зогсоолыг 2014 оны 09 дүгээр сард худалдаж авсан гэж тайлбарладаг, гэтэл баримтаар тус хөрөнгүүдийг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

12. Хэдийгээр нь дээрх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон шүүхийн шийдвэр гарсан хэдий ч нэхэмжлэгч Ө.Мөнхөө Худалдаа, хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, барьцаанд үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгүүлэх үед эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд дээрх хөрөнгийн өмчлөгчөөр Ө.Мөнхөө бүртгэлтэй хэвээр байсан байх тул энэ үед хийгдсэн бүртгэлийг буруутгах, өөрчлөх үндэслэлгүй юм.

 

13. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул ХУД, 11 хороо, Ар зайсан гудамж,, 96 байр, 909 тоот хаягт байрлалтай 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 96 байр 31 тоот 15.5 м.кв талбай бүхий авто зогсоолыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөхийгт даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

14. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Ир 115 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч М.Эрдэнэтөмөр, Ө.Мөнхөө нарын гаргасан хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн гаргасан ХУД, 11 хороо, Ар зайсан гудамж,, 96 байр, 909 тоот хаягт байрлалтай 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 96 байр 31 тоот 15.5 м.кв талбай бүхий авто зогсоолыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөхийгт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ