Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0253

 

2021 04 09 128/ШШ2021/0253

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Мо******лын мэ**********л, те******и, те***к хө******йн хо****о-ны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Мо******лын мэ**********л, те******и, те***к хө******йн хо****о ТББ-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэрэгт В1 давхрын В031 тоот, 1 давхрын 1026 тоот талбайнуудын үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд тус Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэрэгт В1 давхрын В031 тоот, 1 давхрын 1026 тоот талбайнуудын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж тус тус заасны дагуу Мо******лын мэ**********л, те******и, те***к хө******йн хо****о-ны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 54, Компьютер центр төвийн худалдаа, үйлчилгээний зориулалттай 1 давхрын 25 мкв талбайтай 1026 тоот, В1 давхрын 28.22 мкв талбайтай В031 тоот өрөөнүүдийг Монголын мэдээлэл, технологи техник хөгжүүлэлтийн холбоо-ны нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг Монголын мэдээлэл, технологи техник хөгжүүлэлтийн холбоо-ны нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Мо******лын мэ**********л, те******и, те***к хө******йн хо****о-нд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мо******лын мэ**********л, те******и, те***к хө******йн хо****о-с Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 54, Компьютер центр төвийн худалдаа, үйлчилгээний зориулалттай 1 давхрын 25 мкв талбайтай 1026 тоот, В1 давхрын 28.22 мкв талбайтай В031 тоот өрөөнүүдийг Монголын мэдээлэл, технологи техник хөгжүүлэлтийн холбоо-ны нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг Монголын мэдээлэл, технологи техник хөгжүүлэлтийн холбоо-ны нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, Мо******лын мэ**********л, те******и, те***к хө******йн хо****о-ны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА