Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0252

 

2021 04 09 128/ШШ2021/0252

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Эн*********гаас Нийслэлийн Татварын газрын Дунд татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Э.Цэ******мд холбогдох зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Татварын газрын Дунд татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Э.Цэ******м нь: ...Э.Цэ******м би 5559057 регистрийн дугаартай Та*********нг ко*****г ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан зөрчлөөр шийтгэл ногдуулсан.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг Нийслэлийн Прокурорын газрын прокурорын дүгнэлтээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсгийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсгээр өөрчлөх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Жич: Аж ахуйн нэгжийн торгууль төлсөн баримт, Татварын удирдлагын нэгдсэн системд торгуулийн төлөлт бүртгэгдсэн баримтыг хавсаргав. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т ...Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна, 28.2.2-т ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Татварын газрын Дунд татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Э.Цэ******м нь Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Эн*********гаас ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Нийслэлийн Татварын газрын Дунд татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Э.Цэ******мын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0310857 дугаартай шийтгэлийн хуудасны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсэг гэснийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт гэж өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн нь Нийслэлийн Татварын газрын Дунд татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Э.Цэ******м нь тухайн зөрчилд дахин акт ногдуулахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан  Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Эн*********гаас Нийслэлийн Татварын газрын Дунд татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Э.Цэ******мд холбогдуулан гаргасан  ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Нийслэлийн Татварын газрын Дунд татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Э.Цэ******мын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0310857 дугаартай шийтгэлийн хуудасны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсэг гэснийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт гэж өөрчлөлт оруулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн Татварын газрын Дунд татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Э.Цэ******м хүлээн зөвшөөрснийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОДМАА