Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 56

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                             Хэргийн индекс:114/2016/0022/З

 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******ийг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 21 дүгээр байрны ******* тоотод оршин суудаг *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч  Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргад холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.*******ын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч:                                                                        Р.******* 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15/33 дугаар шалгалтын удирдамжийн дагуу Худалдан авах ажиллагааны албаны 2013, 2014 оны санхүү, худалдан авах үйл ажиллагааны баримтад хяналт, шалгалт хийхэд тус албаны мэргэжилтэн Р.*******тай холбоотой зөрчил илэрсэн байх тул гэсэн нь Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын танилцуулгыг худалдан авах ажиллагааны албаны удирдлага, бүх мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрөөгүй тул Санхүүгийн хяналт аудитын албаны дээд байгууллага болох Сангийн яамны төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын  газарт  хүсэлт,  тайлбараа  гаргасан.  Үүний   дагуу   аймгийн   Санхүүгийн  хяналт,

            Documents andSettings\ \Desktop\Шийдвэр.doc

 

аудитын албаны танилцуулгыг хянаад 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13-1/1153 дугаартай албан бичгийг 5 хуудас хавсралтын хамт аймгийн Худалдан авах ажиллагааны албанд ирүүлэхдээ Санхүүгийн хяналт, аудитын  албаны  шалгагч   С.*******ын   гаргасан   танилцуулгын   7.1.9-д   заасан  Р.******* надтай холбоотой “Би Ти Өү” компанийг сонгон шалгаруулах ажиллагааг зөрчсөн эсэхийг ... ТБОНӨХБАҮХА” тухай хуулийн 15.3.4 заалтын дагуу жилийн дундаж орлого нь 583,7 сая төгрөг байгаа тул сонгон шалгаруулжээ... гэснээрээ зөрчил гэж үзээгүй байна. Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны үйл ажиллагаанд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны мэргэжилтэн С.******* шалгалт хийж дүгнэлт гаргахдаа удирдамжид заасан хугацаанд шалгагдагч байгууллага, шалгалттай холбоотой тайлбар, санал дүгнэлтээ гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр тайлбарыг орхигдуулан дүгнэлтээ гаргасан нь “Төрийн хяналтын тухай” хуулийн 5.9.3-д заасан “Шалгуулагч этгээдийн санал, хүсэлт”-ийг тусгана гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.

            Тушаалд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажил, мэргэжилдээ тэнцэхгүй болсон гэдэг шалтгаан үндэслэлгүй, намайг ажилдаа тэнцэхгүй талаар ямарч хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гараагүй, тушаал гаргахаас өмнө надад хуулийн хугацаанд мэдэгдээгүй нь хуулийг ноцтойгоор зөрчиж, ажилтны хууль ёсны эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна. Би 2013 онд төрийн албаны шалгалтанд тэнцэж, 2014 онд “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг” өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Худалдан авах ажиллагааны даргын 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4 дүгээр тушаалаар мэргэжилтнээр, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаар тушаалаар ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж, төрдөө, өөртөө, ажилдаа үнэнч шударгаар итгэл, сэтгэлээ зориулж ирснийг минь үгүйсгэж, зүгээр л хэн нэгний ашиг хонжоо харсан өчүүхэн бэртэгчин үзэл бодлоор ажил, мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн нэр зүүлгэн ажлаас халах тушаал хууль бусаар гаргасанд туйлын гомдолтой харамсаж байна.

             Иймд Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.*******ын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай, ажлаас халахаар гаргасан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж   өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн ******* нь 2016.03.03-ний өдрийн №03 дугаар тушаалаар халагдсан болно. Аймгийн санхүүгийн  хяналт аудитын албаны 2015.12.07-ны өдрийн 15/33 дугаар шалгалтын удирдамжийн дагуу Худалдан авах ажиллагааны албаны 2013, 2014 оны санхүү, худалдан авах ажиллагааны баримтанд хяналт, шалгалт хийхэд тус албаны мэргэжилтэн *******тай холбоотой зөрчлүүд илэрсэн байх тул 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөр үүрэгт ажлаас нь халсан.

            Р.*******ын гаргасан зөрчлийн тухай: Р.******* нь 2014.05.12-2014.11.03-ний өдөр хүртэл хугацаатай, 543087700 төгрөгийн төсөвт өртэй, 0966 км зам засварын ажлын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Үнэлгээний хороо Улаанбаатар хотын ‘Би Тү Өү’ ХХКомпанийг шалгаруулсан шийдвэр гаргаж захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлжээ. Үнэлгээний хорооны шийдвэрт дараах зөрчил илэрсэн байна.

            Санхүүгийн чадавх ТОӨЗ 5.3 /а/ заалтаар нийт борлуулатын жилийн дундаж орлого 560. сая төгрөгөөс багагүй байх гэж заасан боловч тус байгууллагын тайлан тэнцлээр  сүүлийн 3 жилийн дундаж орлого 486.1 сая төгрөг байсан нь тендерийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна. Туслан гүйцэтгэгчээр Экотогтол ХХК /УБ/ ажиллахаар гэрээ байгуулсан боловч татварын болон НД байгууллагын тодорхойлолт гараагүй, ямар үүрэгтэй оролцох нь тодорхойгүй, техник, ажиллах хүчний талаар мэдээлэл ирүүлээгүй нь тендерийн шалгуур өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 /к/ дахь заалтыг зөрчсөн байна.

            Р.******* нь ажиллах явцад гаргасан хэд хэдэн ноцтой зөрчил илэрч төрийн албаны тухай хуулийн 13.1.5, 25.1.1 мөн ТБОНӨХБАҮХАТ хуулийн 57.3 дахь заалтыг тус тус зөрчсөн тул ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн болно гэжээ. Мөн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 09.00 цагт товлогдсон боловч миний бие ажлын зайлшгүй шаардлагаар шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй боллоо. Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбараа шүүхэд өгсөн, тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.     

           

            Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Буянхишиг овогтой ******* миний бие 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлын санал хүлээн авсны дагуу 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Төрийн албан хаагчийн анкет болон Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн  хувийн ашиг сонирхолын  урьдчилсан мэдүүлэг бөглөн Худалдан авах ажиллагааны албанд өгсөн. Р.*******ыг ямар шалгаанаар ажлаас халагдсан болон хувь хүнийх нь талаар мэдэх зүйл байхгүй ажлын шаардлагаар шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул миний оролцоогүйгээр шийдвэрлэн өгнө үү гэжээ.

 

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.*******, гуравдагч этгээд Б.******* нар нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх тухай хүсэлт гаргасныг нэхэмжлэгч Р.******* хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч, гуравдагч этгээд нарыг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж   шийдвэрлэлээ. Үүнд:

     1. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн  Худалдан авах ажиллагааны албаны даргын  2016 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож, Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтний, албан тушаалд эгүүлэн тогтоох” шаардлагын тухайд:

     Хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.******* нь 2016 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 03 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн Р.*******ыг үүрэгт ажлаас нь халах шийдвэр гаргажээ.

     Нэхэмжлэгч  дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар дээд шатны байгууллага болох Төрийн албаны зөвлөлд хандсан байх ба нэхэмжлэгчид 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 35 тоот албан бичгээр  хариуг ирүүлсэн бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч ажлаас халах болсон үндэслэлээ Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15/33 дугаар шалгалтын удирдамжийн дагуу Худалдан авах ажиллагааны албаны 2013, 2014 оны санхүү, худалдан авах үйл ажиллагааны  баримтанд хяналт, шалгалт хийхэд 0,966 км зам засварын ажлын тендер шалгаруулахдаа тендерийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй  Улаанбаатар хотын “Би Тү Өү” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр гаргаж, захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн, Р.******* нь ажиллах явцад гаргасан хэд хэдэн ноцтой зөрчил илэрч Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 25.1.1 мөн ТБОНӨХБАҮХАТ хуулийн 57.3 дахь заалтуудыг зөрчсөн  гэж тайлбарлаж байгаа болно.

           Хэрэг авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаар “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар Дархан сумын 11,12 дугаар багуудад байрлалтай 16  давхар орон сууцны  зүүн урд уулзвараас хойгуур тойрч Дархан буудлын  урд тал хүртэл 0,966 км зам засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах “Үнэлгээний хороо”-г дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулсан байх бөгөөд нарийн бичгийн даргаар Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн Р.******* томилогджээ.

“Үнэлгээний хороо” нь  дээрхи тендерийн гүйцэтгэгчийг 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр сонгон шалгаруулж Улаанбаатар хотын “Би Тү Өү” ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзээд захиалагчид танилцуулахаар шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15.3.4, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3 /а/ Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь 560.0 сая төгрөгөөс багагүй байх заалтыг зөрчөөгүй, үнэлгээний хорооны гишүүдийн  олонхи дэмжиж гаргасан шийдвэр  болох нь  хэрэгт авагдсан “Би Тү Өү” ХХК-ны 2011, 2012, 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хураангуй үзүүлэлтүүд, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт, мэдэгдэл, санхүүгийн чадавхийн үнэлгээ, тендер шалгаруулалтын үнэлгээний тайлан, Сангийн яамны 2016 оны 3 дугаар сарын 01-ний 13-1/1153 дугаартай албан бичиг, түүний хавсралт болох Дархан-Уул аймгийн Худалдан авах үйлчилгээний ажлын албаны үйл ажиллагаанд аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албанаас хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалын талаарх танилцуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч Р.******* нь “төрийн захиргааны албан хаагч” болох нь Төрийн захиргааны албан хаагчийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тангараг өргөсөн баримт,  Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэнээр томилсон   Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын  2015 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 20 дугаар тушаал, ажлын байрны тодорхойлолт,  2015 оны үр дүнгийн гэрээ зэрэгээр тогтоогдож байна.

        Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 “ Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр... хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр...”-ээр гэж заасны дагуу   ”Үнэлгээний хороо”-ны гишүүдийн олонхийн саналаар тендрийн гүйцэтгэгчийг 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр сонгон шалгаруулж Улаанбаатар хотын “Би Тү Өү” ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж захиалагчид танилцуулахаар шийдвэрлэж, улмаар “Би Тү Өү” ХХК нь 0,966 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг 100 хувь гүйцэтгэж  дуусгасан нь хэрэгт авагдсан Дархан барилга захиалагч орон нутгийн өмчит ААТҮГ- ын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/103 тоот албан бичиг, Зам барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисын 2014/19-// дугаартай актаар нотлогдож байхад хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.******* нь Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны 2013, 2014, 2015 оны эхний хагас жилийн хугацааны санхүү, худалдан авах үйл ажиллагааны баримтанд хяналт, шалгалт 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн  15 хоногт багтаан хийсэн тухай танилцуулгыг үндэслэн /тус тендрийн нарийн бичгийн дарга/ Р.*******ыг 2016 оны 03 дугаар сарын 03-ний өдрөөс Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэний албан тушаалаас  халсан нь  үндэслэлгүй байх бөгөөд  Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 25.1.1 мөн ТБОНӨХБАҮХАТ хуулийн 57.3 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээ нотлож чадахгүй, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 0-140 дугаартай албан бичгийн хариуг ирүүлээгүй   болно.

         Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 ”Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасныг  буруу тайлбарлан хэрэглэж  Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн  Р.*******ыг албан тушаалаас нь халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь хуулинд нийцээгүй хууль бус шийдвэр гаргажээ.

         Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөнөөрөө нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын  2016 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэлийн “ажилгүй байсан хугацааны цалинг эргүүлэн олгуулах”  шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Р.*******ыг төрийн албанаас халах шийдвэр гаргасан нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ ...ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор,...” гэж заасан болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу нэхэмжлэгч Р.*******д ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг 2016 оны 03 дугаар сарын 03-нээс эхлэн шүүхийн шийдвэр гарсан өдрөөр  тооцож,  нөхөх олговорт 3.384.494 /гурван сая гурван зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун ерэн дөрөв / төгрөгийн нөхөн олговорыг олгож, уг нөхөн олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж тооцож олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Р.*******ын нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын  2016 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.*******ыг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэний албан  тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 3.384.494     /гурван сая гурван зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгахыг Дархан-Уул аймгийн  Худалдан авах ажиллагааны албанд  даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНЧИМЭГ