| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1710004770186 |
| Дугаар | 2022/ДШМ/525 |
| Огноо | 2022-05-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2022/ДШМ/525
Б.Н, Э.Э,
Д.Б, Ц.Ц нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Э.Э, Д.Б, тэдний өмгөөлөгч М.Алтанцэцэг,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/628 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э, Ц.Ц, Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар түүнд холбогдох 1710004770186 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Бийн Н, 1995 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхэд, дүүгийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;
урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 934 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн;
2. Т овгийн Эы Э, 1995 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;
урьд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж ял хойшилсон,
С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 8 сар хорих ялаар шийтгүүлсэн;
3. Б овгийн Дгийн Б, 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Г” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;
урьд Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
4.Товгийн Цийн Ц, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;
Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 29 дүгээр байрны 9 тоотод хохирогч Б.Г, Э.Э нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гарахдаа 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 3.520.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Н нь:
2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Эийг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Хаан банкны - дугаарын дансаар 5 сая төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Ог хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Худалдаа хөгжлийн банкны - дугаарын дансаар 1 сая төгрөг залилсан,
2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Тийг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 290.000 төгрөг залилсан,
2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Мыг “найз Б байна” гэж хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 680.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Т хотхоны байрны гадаа хохирогч Л.Бээс найз Эийн нэрийг барьж хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 1.720.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Р.Дыг найз Бгийн нэрийг ашиглан хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 420.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр С дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Бг хамт ажилладаг Нгийн нэрийг барьж хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.А, Н.Н нартай холбогдон 3.300.000 төгрөг хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан,
2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр С дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ог найз Зын нэрийг барьж хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 1.300.000 төгрөг залилсан,
2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр С дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Маас Б гэх нэр барьж хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 260.000 төгрөг тус тус залилсан,
шүүгдэгч Б.Н, Э.Э, Ц.Ц, Д.Б нар нь бүлэглэн:
2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр С дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Т руу найз Огийн нэрийг ашиглан 2.860.000 төгрөг хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч залилсан,
шүүгдэгч Э.Э, Б.Н, Ц.Ц, Д.Б нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр С дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Т руу найз Огийн нэрийг ашиглан 2.860.000 төгрөг хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Э, Д.Б, Ц.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овогт Бийн Нийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, дангаараа болон бусадтай бүлэглэн хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үлэмж хэмжээний хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овогт Эы Эг бусадтай бүлэглэн хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгчТовогт Цийн Цыг бусадтай бүлэглэн хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Дгийн Быг бусадтай бүлэглэн хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 934 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял /720:8=90/ буюу 90 хоногийн хорих ялыг хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн Б.Нийн биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Бийн Нд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Эы Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Цийн Цт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Дгийн Бд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийн нийт цагдан хоригдсон 242 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, түүний эдлэх ялыг 3 жил 3 сар 28 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийн эдлэх 3 жил 3 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, шүүгдэгч Э.Эгийн эдлэх 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, шүүгдэгч Ц.Цын эдлэх 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, шүүгдэгч Д.Бын эдлэх 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдний тодорхой газраас буюу Нийслэл Улаанбаатар хотоос гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын 1 хоногийг хорих ялыг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид нарт сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нэс нийт 10.920.000 төгрөг гаргуулан нэр бүхий дараах хохирогч Ц.Бд 500.000 төгрөг, Л.Бт 1.720.000 төгрөг, О.Од 1.000.000 төгрөг, М.Эт 3.100.000 төгрөг, Н.Н 3.300.000 төгрөг, Б.Од 1.300.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 6 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Э, Ц.Ц, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүгч уншиж сонсгохдоо “Д.Б, Ц.Ц нарт оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан 1 жил 3 сарын хорих, зорчих эрх хязгаарлах ял оногдууллаа” гэсэн мөртлөө шийтгэх тогтоол бичгийн хэлбэрээр гардаж аваад танилцуулахад “1 жил 6 сарын хорих ялыг 1 жил 6 сарын зорчих эрх хязгаарласан ялыг оногдуулсан” гэж бичсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн. Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирлоо бүрэн төлсөн, гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Миний бие 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил 6 сарын хугацаатайгаар зорчих эрх хязгаарлах ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Учир нь, би “М” ХХК-д техникч хийдэг. Мын салбар болон хөдөө, орон нутгийн салбарт байнга засвар үйлчилгээ эрхэлдэг бөгөөд байнга хөдөө гадаа явдаг билээ. Гэтэл зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхэд миний бие ажилгүй болох хэмжээнд хүрч байна. Намайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх эсвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялыг оногдуулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 4 настай охин болон ээжийн хамт байдаг. Манай гэр бүл миний цалингаар амьдардаг. Би охиндоо зөв үлгэр дуурайлал үзүүлэхийн тулд хичээж ажиллаж, амьдарч байгаа. Өөрийнхөө ирээдүй болон охиныхоо ирээдүйг бодож Бүгд Найрамдах Солонгос Улс руу ажиллаж, амьдрах хүсэлт гаргаж байгаа юм. Миний бие өөрийн гэм бурууг маш сайн ойлгож, гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлсөн. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн ялаар тохирох хэмжээгээр сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүгч уншиж сонсгохдоо “Д.Б, Ц.Ц нарт 1 жил 3 сарын хорих ялыг оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан 1 жил 3 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдууллаа” гэсэн мөртлөө шийтгэх тогтоол бичгийн хэлбэрээр гардаж аваад танилцуулахад “1 жил 6 сарын хорих ялыг 1 жил 6 сарын зорчих эрх хязгаарласан ялыг оногдуулсан” гэж бичсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн. Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирлоо бүрэн төлсөн, гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Миний бие 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил 6 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Учир нь, миний бие 0-3 насны 3 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Гэрээсээ ганцаараа ажил хийж ар гэр, амьдралаа авч явдаг. “Г” ХХК-д 3 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд цахилгаан гагнуурчин хийдэг. Манай ажил хөдөө орон нутгаар явдаг Т миний бие ажилгүй болох хэмжээнд хүрч байна. Иймд намайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх эсвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Э, Д.Б, Ц.Ц нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарт 1 жил 6 сарын хорих ял оногдуулах саналтай оролцсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүгч уншиж сонсгохдоо “...Д.Б, Ц.Ц нарт 1 жил 3 сарын хорих ялыг оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан 1 жил 3 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдууллаа. ...” гэж танилцуулсан атлаа шийтгэх тогтоол бичгийн хэлбэрээр гаргахдаа “...1 жил 6 сарын хорих ялыг 1 жил 6 сарын зорчих эрх хязгаарласан ялыг оногдуулсан...” гэж бичсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн. Миний үйлчлүүлэгч шийтгэх тогтоолыг гардаж авсныхаа дараа анхан шатны шүүх хуралдааны нарийн бичгийн даргатай уулзаж, шүүх хурлын бичлэгийг үзэхэд шийдвэр уншиж сонсгох үед микрофоныг нь нээгээгүй учраас дуу нь бичигдээгүй байсан. Шүүгдэгч Ц.Ц, Д.Б нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ганц үйлдэлтэй, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзээд тэнсэх болон торгуулийн ял оногдуулах боломжтой байхад шүүхээс хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ял болгосон нь шүүгдэгчдийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Мөн шүүгдэгч Э.Э нь бага насны хүүхэдтэй, мөн өөрийн эхийн хамт амьдардаг. Гэр бүлийнхээ ирээдүйн төлөө Солонгос Улс руу ажиллахаар явах гэж байгаа Т шүүхээс оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил болгон бууруулж эсвэл торгох ялаар сольж өгнө үү. Иймд тус шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжин оролцож байна. ...” гэв.
Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчдэд 1 жил 3 сарын хорих ял оногдуулах санал гаргасан ч анхан шатны шүүхээс 1 жил 6 сар хорих ял оногдуулсан. Прокуророос гаргасан саналыг шүүгдэгч нар зөрүүтэй байдлаар ойлгож, гомдол гаргасан гэж ойлгож байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байхаар хуульчилсан. Тэгэхээр нэг удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх эсвэл торгох ял оногдуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсныг эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн шүүгдэгч Нс зорчих эрхээ хязгаарлуулсны улмаас шүүхэд гомдол гаргаж байгаа нь шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдгээрийг цээрлүүлэх зорилгод нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...“ гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.Н нь:
2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Эийг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Хаан банкны - дугаарын дансаар 5 сая төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Ог хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Худалдаа хөгжлийн банкны - дугаарын дансаар 1 сая төгрөг залилсан,
2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Тийг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 290.000 төгрөг залилсан,
2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Мыг “найз Б байна” гэж хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 680.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Т хотхоны байрны гадаа хохирогч Л.Бээс найз Эийн нэрийг барьж хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 1.720.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Р.Дыг найз Бгийн нэрийг ашиглан хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 420.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр С дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Бг хамт ажилладаг Нгийн нэрийг барьж хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.А, Н.Н нартай холбогдон 3.300.000 төгрөг хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан,
2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр С дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Од найз Зын нэрийг барьж хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 1.300.000 төгрөг залилсан,
2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр С дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Маас Б гэх нэр барьж хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 260.000 төгрөг тус тус залилсан,
шүүгдэгч Б.Н, Э.Э, Ц.Ц, Д.Б нар нь бүлэглэн:
2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр С дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Т руу найз Огийн нэрийг ашиглан 2.860.000 төгрөг хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч залилсан,
шүүгдэгч Э.Э, Б.Н, Ц.Ц, Д.Б нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр С дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Т руу найз Огийн нэрийг ашиглан 2.860.000 төгрөг хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Э.Э /1хх 30, 35/, Б.Г /1хх 37, 42/, М.Э /1хх 172/, О.О /1хх 249/, С.Тэ /2хх 41/, Н.М /2хх 80-81/, Л.Б /2хх 126/, Р.Д /2хх 175-177/, Ц.Б /2хх 245/, Н.Н /4хх 115/, Б.О /5хх 32-33/, Б.М /5хх 77-78/, Ч.Т /3хх 99/, гэрч Я.Х /1хх 174/, Э.Л /2хх 1/, Б.Ү /2хх 43/, Ц.Б /2хх 84/, М.С /2хх 128/, С.П /2хх 183/, Ц.Н /2хх 249/, Б.Ц /2хх 178-180/, Ж.Н /3хх 5/, А.А /4хх 111-114/, Б.О /5хх 36-37/, Д.Ц /5хх 80-81/, С.М /3хх 102-103/ нарын мэдүүлэг болон Д.Нийн яллагдагчаар өгсөн /1хх 34-38/, Э.Э яллагдагчаар өгсөн /1хх 180-181/, Б.Н яллагдагчаар өгсөн /2хх 45, 46/ мэдүүлгүүд,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 94-99, 140-143, 195-199, 5хх 186-190/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 243-246, 2хх 51-53, 118-123, 4хх-153-156, 5хх 89-93/, депозит дансны хуулга /2хх 54-55, 146-147, 202-203, 3хх-21-22, 26-27, 169, 209, 4хх-187-219, 225, 5хх 113, 116, 165/, “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршооны гэрээ /4хх-142-147/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 58-59, 61-62/, хохирогч М.Э мөнгө шилжүүлсэн баримт /1хх 167/, хохирогчид хохирол төлсөн баримт /1хх 193-195/, хохирогч О.О мөнгө шилжүүсэн баримт /1хх 235-236/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Б.Нийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, дангаараа болон бусадтай бүлэглэн хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үлэмж хэмжээний хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Э.Э, Ц.Ц, Д.Б нарыг бусадтай бүлэглэн хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Э, Д.Б, Ц.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 934 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял буюу 90 хоногийн хорих ялыг хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн Б.Нийн биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Бийн Нд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Эы Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Цийн Цт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Дгийн Бд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийн нийт цагдан хоригдсон 242 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, түүний эдлэх ялыг 3 жил 3 сар 28 хоногоор тооцохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Э.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, урьд 2 удаа ял шийтгүүлсэн хувийн байдал зэрэгт шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, түүнд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын хэмжээний дотор ял оногдуулж, Өршөөлийн үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байхТтүүний “зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар солих” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Харин давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийн эдлэх 3 жил 3 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, шүүгдэгч Э.Эгийн эдлэх 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, тэдний тодорхой газраас буюу Нийслэл Улаанбаатар хотоос гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг Улаанбаатар хотын Баянзүрх нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 3 жил 3 сар 28 хоногийн хугацаагаар хүлээлгэх, шүүгдэгч Э.Эг Улаанбаатар хотын Баянгол нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.Б, Ц.Ц нарт ял оногдуулахдаа тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгон оногдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцэхгүй, үндэслэл муутай байна.
Учир нь, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг чанд баримталж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.
Шүүгдэгч Ц.Ц, Д.Б нарын бусдад учруулсан хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, мөн шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Ц.Ц, Д.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тухайн зүйлд зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулан хөнгөрүүлэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.Ц, Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсантай холбогдуулан шүүгдэгч Ц.Ц, Д.Б нарт оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, тэдгээр нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.Ц, Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Э.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/628 дугаартай шийтгэх тогтоолын:
А. тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч Ц.Ц, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,
Б. тогтоох хэсэгт “шүүгдэгч Ц.Ц, Д.Б нарт оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж,
“шүүгдэгч Ц.Ц, Д.Б нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг оруулж,
В. тогтоох хэсгийн 5, 7 дахь заалтуудаас шүүгдэгч Ц.Ц, Д.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож,
Г. тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийн эдлэх 3 жил 3 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, шүүгдэгч Э.Эгийн эдлэх 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, тэдний тодорхой газраас буюу Нийслэл Улаанбаатар хотоос гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлэхээр ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 3 жил 3 сар 28 хоногийн хугацаагаар хүлээлгэх, шүүгдэгч Э.Эг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэх байдлаар тус тус хэрэгжүүлэхээр ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/628 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц, Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Э.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ