Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/092

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж, 

Нарийн бичгийн дарга Ц.С

Орчуулагч А.Е,

Улсын яллагч М.О

Хохирогч С.Х, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С,

Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А-т холбогдох 201604000126 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн А суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Хт хөгжимчин ажилтай, ам бүл 4, аав, эхнэр хүүхдийн хамт Ө сумын **дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х.А

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Х.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авна”, 21.7-д заасан “Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ***** БӨА улсын дугаартай “3ил-130” маркийн ачааны автомашин жолоодож явж байгаад Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийн тэвшин дэх ачаан дээр сууж явсан Т.Н, Х.Х, А.Л нарын амь нас хохироосон, Б.Р-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.А нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ***** БӨА улсын дугаартай “3ил-130” маркийн ачааны автомашин жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийн тэвшин дэх ачаан дээр сууж явсан Т.Н, Х.Х, А.Л нарын амь нас хохироосон, Б.Р-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газрын үзлэгийн /фото зургийн үзүүлэлтүүд/: “... Замаас анх машин гарсан гэх А-цэгээс онхолдсон машин хүртэл 23.40м хэмжээ бүхий газарт ямар нэгэн тормозны ул мөр үгүй байв. ...Машинаас 180 см хэмжээ бүхий газарт нүүрийг нь бараан ногоон өнгийн куртикээр бүтээж тавьсан, улаан өнгийн куртик өмссөн, ягаан өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүз гуталтай эмэгтэй хүүхдийн цогцос байв. ...Цогцосны толгой хэсэг нь улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бүхэлдээ бохирлогдож хатсан байв. Тухайн машины зүүн талд гарч үзлэг хийхэд машины баруун талын кузовд 4 ширхэг гэрийн унь мод түшин тавьж дээр нь улаан хүрэн өнгийн дрожоор бүтээж тавьсан ба уг дрожыг авахад доод талд эвхэж хумин тавьсан 2 ширхэг хивс, 1 уут гурил, уг гурилыг дэрлэн хэвтсэн байдалтай нүүрийг нь ягаан саарал өнгийн даавуугаар бүтээж тавьсан 2 эмэгтэй хүүхдийн цогцос байсны баруун талын цогцсыг 13 тоогоор тэмдэглэж, зүүн талын цогцсыг 14 гэсэн тоогоор тэмдэглэн зургаар баримтжуулав. ...Тухайн машин нь цэнхэр өнгийн 130 маркийн *****БӨА улсын дугаартай, 6 дугуйн дээшээ харсан. ...Машины баруун, зүүн, урд талын тормозны трубк хэвийн, ямар нэгэн тасарсан, шингэн алдсан зүйлгүй. Урд талын тэнхлэг болон урд сап хэвийн ажиллагаатай...” гэх тэмдэглэл /хх-ийн 3-20  дугаар хуудас/.

-Зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан шалтгааныг тогтоосон акт /хх- ийн 8-12 дугаар хуудас/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-35 дугаар хуудас/.

-Хохирогч С.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …“2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бид өглөө Өгээс 06 цагийн үед миний хүү Х.А өөрийн эзэмшлийн ЗИЛ-130 маркын машинтай бид өөрсдийн хэдэн үхэр, гэр орон, хүүхдүүдээ ачиж аваад гарсан ба кабинд миний бие, мөн А-ийн эхнэр Б, бага охин нар сууж явсан. Машины дээр миний охин Х, А.Л, Т.Н мөн Б.Р нар сууж явсан юм. Аймгаас гараад Буянт сум орж цаашаа гарч явж байгаад өглөөний 11 цагийн үед А сумын хавцлын наад талын ам болох “К” гэх газарт явж байгаад машин дээшээ өгсүүр замаар явж байгаад эргэлттэй газар ирээд гэнэт машины руль гацаж миний хүү сандарч эхэлсэн ба тэр хооронд машин замаас гараад шууд замын зүүн тал руу хазайж байгаад онхолдож унасан юм. Би сандарч балмагдаж эхлээд кабинаас А гарсан араас нь эхнэрээ гаргаж авсан хамгийн сүүлд намайг гаргаж авсан ба ачаа бараа машинаас зарим нь цацагдсан Т.Н машины хажууд нас барсан байлаа. Харин машины баруун талд буюу ачааны доор миний охин Х, Л нар дарагдсан байдалтай нэгний хөл нь гарсан харагдсан. Тэгээд бид ачааны олсыг тасалж зарим ачааг татаж гаргаж нөгөө Х, Л хоёрыг гаргаж авсан тэр хоёр мөн нас барсан байлаа.” гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 хуудас/.

-Хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … “2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өглөө бид аймгийн төвөөс өөрсдийн машинд гэрийн ачаа бараа эд хогшил, үхэр мал, хэдэн хүүхдээ ачиж аваад миний нөхөр Х.А өөрийн машинаа барьж Аптай сум руу зусланд гарахаар явж байгаад замд К гэх газарт машин онхолдож миний 2 охин болон хамт явж байсан миний ахын охин Т.Н нар нас барсан юм. ...Би кабинд хадам аавын хамт өвөрт авсан бага хүүгээ тэвэрч сууж явсан ба машины ачааны дээр нь миний том охин Х, Л, Н, Р нар сууж явсан юм. Гэнэт машин замаас гарч доошоо уруудаж байгаад тэгээд онхолдсон юм. Осол болсон үед машинаас эхлээд Аманбек гарсан би гарсан хамгийн сүүлд хадам аавыг гаргаж аваад тэгээд би уйлаад сандраад байсан ба дээр нь сууж явсан миний хоёр охин ачааны доор нь дарагдсан байлаа. Бид татаж гаргаж авах үед тэд маань аль хэдийн амьсгал хураасан байсан. Нурсауле машины нэг талд ганцаараа шидэгдсэн миний 2 охин ачааны доор байснаас бид гаргаж авсан юм.” гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 хуудас/.

-Хохирогч С.Т-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Миний охин Н аймгийн төвд А-ийн гэрт нь байгаад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж төгсөж, тэгээд А хөдөө аав, эхнэр хүүхдээ аваад зуслан руу гарч яваад ийм асуудал болж миний охин нас барсан байгаа. А-ийн өөрийнх нь 2 охин нас барсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 49-р хуудас/.

-Хохирогч Б.Р-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр А ах өөрийн гэр орныг хөдөө зусланд гаргана гэж бид аймгийн төвөөс өглөө 06 цагийн үед гарч явж байгаад А сумын наана очиж явж байгаад машин онхолдсон юм. ...Машин дээр би байсан бас нөгөө талийгаач 3 охин байсан. Машины дээр би унтаж байсан ба машин нэг мэдэхэд хазайж байсан санагдаж тэгээд би машин унасан талын эсрэг тал руу унасан байлаа. Яаж унасан талаар би өөрөө ч мэдэхгүй одоо санахгүй байна. Би нэг ухаан орсон чинь Н машины зүүн талд газар унасан амьсгал хураасан байсан. Харин нөгөө хоёр нь машины нөгөө талд ачааны доор нь дарагдсан байснаас А бид хоёр ачааг татаж гаргаж байж 2 охиныг гаргаж авсан ба тэр хоёр бас амьсгал хураасан байсан. ...Миний зүүн талын гарын шууны хэсгээр цуурсан байлаа. Мөн хүзүү бага зэрэг тулсан байна гэж эмч хэлсэн юм. Би өөрийн ахтайгаа хамт явж байгаад осолд орсон ба ах маань 2 сайхан охиноо алдсан байгаа. Би харин амьд үлдсэндээ баярлаж байгаа тул ямар ч шүүх эмч энэ тэр гэхгүй. Хэнээс ямар ч юм би нэхэмжлэхгүй, хохирол гээд байх асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх- ийн 51-52 хуудас/.

-Гэрч Х.И-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  …“Өглөө 11 цагийн орчимд Буянт сумын чиглэлээс ачаатай цэнхэр өнгийн 3ил-130 маркийн машин А сум руу өгсөж явж байхаар нь тэр машинд эхнэрээ суулгах санаатай араас нь өөрийн мотоциклтой эхнэрийн хамт гэрээс гарч явж байхад оршуулгын газрын цаана хавцлын “К” гэх газарт замын доод талд нөгөө ачаатай 3ил-130 маркийн машин онхолдсон байдалтай байсан. Тэнд Х гэх өвгөн болон үл таних нэг эрэгтэй, нэг эмэгтэй, 8-9 дүгээр ангийн эрэгтэй хүүхэд, 4 орчим насны жаахан хүүхэд байсан. 3ил-130 маркийн машины дугуй нь дээшээ харж онхолдож замын зүүн талд унаж, машины зүүн талд толгой хэсгээс нь цус гарсан хажуу тийшээ хэвтсэн байдалтай эмэгтэй хүний цогцос мөн машины доор нь хоёр хүүхдийн хоёр хөл нь харагдаж байсан ба би тэр хоёр хүүхдийн амьд эсэхийг нь мэдэхээр ойртож очиход нас барсан байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 54-55 хуудас/.

 

-Талийгаач Х.Х-ын нас барсан шалтгааныг тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “ ...Талийгаач нь биеийнхээ бүх хэсгээр дарагдсанаас амьсгал авч чадалгүй механик амьсгал бүтэлтэд орж төвийн гаралтай амьсгал, зүрх дутагдлаар нас баржээ.” гэх задлан шинжилгээний 04 тоот дүгнэлт / хх-ийн 69-71 хуудас/.

 

-Талийгаач А.Л-ы нас барсан шалтгааныг тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 17-ны өдрийн “ ...Талийгаач нь биеийнхээ бүх хэсгээр дарагдсанаас амьсгал авч чадалгүй механик амьсгал бүтэлтэд орж төвийн гаралтай амьсгал, зүрх дутагдлаар нас баржээ.” гэх задлан шинжилгээний 05 тоот дүгнэлт /хх-ийн 73-75 хуудас/.

 

-Талийгаач Т.Н-ий нас барсан шалтгааныг тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн “ ...Талийгаачийн биед дагзны ясны цөмөрсөн хугарал, дух дагзны хэсгийн хатуу хальсан доор болон тархины эд дэх цус хуралт, духны баруун хэсэг дэх шарх зэрэг амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.” гэх задлан шинжилгээний 03 тоот дүгнэлт /хх-ийн 77-79 хуудас/.

 

-Хохирогч Б.Р-ийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 298 тоот “ ...1. Иргэн Б.Р-ийн биед зүүн талын гарын шуу ясны доод зөрөөгүй хугарал гэмтэл учирсан байна. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 81 дүгээр хуудас/.

- Замын цагдаагийн газар болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Механик тээврийн сургуулийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11/29 дугаартай: “...Жолооч Х.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар заалт “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авна.”, 21.7 дугаар заалт “...Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө.” гэснийг тус тус зөрчсөн байна. ...Дээрх гэмтэл үүссэн тохиолдолд жолооч тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 95-96-р хуудас/,

- Шүүгдэгч Х.А-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн:  “Би 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хөдөө гэрээ нүүлгэж явж байгаад А сумын Кенсай гэх газарт осол гарч, 2 хүүхдээ алдсан. Би тухайн үед ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

- Хохирогч С.Х-ын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Машин онхолдоход хүүхдүүд ачаанд дарагдсан. Бид тухайн үед сандралдсан. Хүмүүс ирэхэд ачаан доор дарагдсан хүүхдүүдийг гаргаж авахад хүүхдүүд маань нас барсан байсан. Буруу бид бүгдээс болсон. Машин дээр ачаа ачиж, хүн суулгасан нь бидний буруу. Хүү Х.А-т хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.  Би 86 настай, Х.А 2 бага насны хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй. Бид жил бүр хөдөө нүүж очдог байсан. Тухайн үед гай таарч осол гарсан.” гэх мэдүүлэг. / шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Х.А-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж 3 хүний амь насыг хохироож, 1 хүнд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүхээс шүүгдэгч Х.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн бөгөөд Прокурорын шатанд түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж байсныг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул үндэслэлтэй байна.

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Х.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь  тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан оногдвол зохих хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

Мөн шүүгдэгч Х.А-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Х.А нь энэ хэргийн улмаас нийт 161 хоног цагдан хоригдсон бөгөөд түүнийг эдлэх ялд нь оруулан тооцвол зохино. 

Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч Х.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг өнөөдрөөс эхлэн тоолж, хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн хувийн баримт болох 00829718 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний цахим үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.  

Хохирогч нар шүүгдэгч Х.А-т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                              

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.А-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 3 хүний амь насыг хохироож, 1  хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар шүүгдэгч Х.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ийн цагдан хоригдсон 161 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-т оногдуулсан 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.А-ийн               00829718 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим иргэний үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Аманбект урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.Д

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, 

Нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг

Орчуулагч А.Еркегүл,

Улсын яллагч М.Отгонжаргал

Хохирогч С.Хавилхах, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд,

Шүүгдэгч Х.Аманбек нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Аманбект холбогдох 201604000126 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн А суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Хт хөгжимчин ажилтай, ам бүл 4, аав, эхнэр хүүхдийн хамт Ө сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ители овогт Хавилхахын Аманбек РД:БА77120170.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Хабилхахын Аманбек нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авна”, 21.7-д заасан “Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ***** БӨА улсын дугаартай “3ил-130” маркын ачааны автомашин жолоодож явж байгаад Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийн тэвшин дэх ачаан дээр сууж явсан Т.Нурсауле, Х.Хыргауыл, А.Лашын нарын амь нас хохироосон, Б.Рысбекийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Хабилхахын Аманбек нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ***** БӨА улсын дугаартай “3ил-130” маркын ачааны автомашин жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийн тэвшин дэх ачаан дээр сууж явсан Т.Нурсауле, Х.Хыргауыл, А.Лашын нарын амь насыг хохироосон, Б.Рысбекийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 - Хэргийн газрын үзлэгийн /фото зургийн үзүүлэлтүүд/: “... Замаас анх машин гарсан гэх А-цэгээс онхолдсон машин хүртэл 23.40м хэмжээ бүхий газарт ямар нэгэн тормозны ул мөр үгүй байв. ...Машинаас 180 см хэмжээ бүхий газарт нүүрийг нь бараан ногоон өнгийн куртикээр бүтээж тавьсан, улаан өнгийн куртик өмссөн, ягаан өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүз гуталтай эмэгтэй хүүхдийн цогцос байв. ...Цогцосны толгой хэсэг нь улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бүхэлдээ бохирлогдож хатсан байв. Тухайн машины зүүн талд гарч үзлэг хийхэд машины баруун талын кузовд 4 ширхэг гэрийн унь мод түшин тавьж дээр нь улаан хүрэн өнгийн дрожоор бүтээж тавьсан ба уг дрожыг авахад доод талд эвхэж хумин тавьсан 2 ширхэг хивс, 1 уут гурил, уг гурилыг дэрлэн хэвтсэн байдалтай нүүрийг нь ягаан саарал өнгийн даавуугаар бүтээж тавьсан 2 эмэгтэй хүүхдийн цогцос байсны баруун талын цогцосыг 13 тоогоор тэмдэглэж, зүүн талын цогцосыг 14 гэсэн тоогоор тэмдэглэн зургаар баримтжуулав. ...Тухайн машин нь цэнхэр өнгийн 130 маркын            *****БӨА улсын дугаартай, 6 дугуйн дээшээ харсан. ...Машины баруун, зүүн, урд талын тормозны трубк хэвийн, ямар нэгэн тасарсан, шингэн алдсан зүйлгүй. Урд талын тэнхлэг болон урд сап хэвийн ажиллагаатай...” гэх тэмдэглэл /хх-ийн 3-20  дугаар хуудас/.

- Зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан шалтгааныг тогтоосон акт /хх- ийн 8-12 дугаар хуудас/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-35 дугаар хуудас/.

- Хохирогч С.Хавилхахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …“2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бид өглөө Өгээс 06 цагийн үед миний хүү Х.Аманбек өөрийн эзэмшлийн ЗИЛ-130 маркын машинтай бид өөрсдийн хэдэн үхэр, гэр орон, хүүхдүүдээ ачиж аваад гарсан ба кабинд миний бие, мөн Аманбекийн эхнэр Бахытберди, бага охин нар сууж явсан. Машины дээр миний охин Хыргауыл, А.Лашын, Т.Нурсауле мөн Б.Рысбек нар сууж явсан юм. Аймгаас гараад Буянт сум орж цаашаа гарч явж байгаад өглөөний 11 цагийн үед Аптай сумын хавцлын наад талын ам болох “К” гэх газарт явж байгаад машин дээшээ өгсүүр замаар явж байгаад эргэлттэй газар ирээд гэнэт машины руль гацаж миний хүү сандарч эхэлсэн ба тэр хооронд машин замаас гараад шууд замын зүүн тал руу хазайж байгаад онхолдож унасан юм. Би сандарч балмагдаж эхлээд кабинаас Аманбек гарсан араас нь эхнэрээ гаргаж авсан хамгийн сүүлд намайг гаргаж авсан ба ачаа бараа машинаас зарим нь цацагдсан Т.Нурсауле машины хажууд нас барсан байлаа. Харин машины баруун талд буюу ачааны доор миний охин Хыргауыл, Лашин нар дарагдсан байдалтай нэгний хөл нь гарсан харагдсан. Тэгээд бид ачааны олсыг тасалж зарим ачааг татаж гаргаж нөгөө Хыргауыл, Лашин хоёрыг гаргаж авсан тэр хоёр мөн нас барсан байлаа.” гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 хуудас/.

- Хохирогч С.Бахытбердийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … “2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өглөө бид аймгийн төвөөс өөрсдийн машинд гэрийн ачаа бараа эд хогшил, үхэр мал, хэдэн хүүхдээ ачиж аваад миний нөхөр Х.Аманбек өөрийн машинаа барьж Аптай сум руу зусланд гарахаар явж байгаад замд К гэх газарт машин онхолдож миний 2 охин болон хамт явж байсан миний ахын охин Т.Нурсауле нар нас барсан юм. ...Би кабинд хадам аавын хамт өвөрт авсан бага хүүгээ тэвэрч сууж явсан ба машины ачааны дээр нь миний том охин Хыргауыл, Лашын, Нурсауле, Рысбек нар сууж явсан юм. Гэнэт машин замаас гарч доошоо уруудаж байгаад тэгээд онхолдсон юм. Осол болсон үед машинаас эхлээд Аманбек гарсан би гарсан хамгийн сүүлд хадам аавыг гаргаж аваад тэгээд би уйлаад сандраад байсан ба дээр нь сууж явсан миний хоёр охин ачааны доор нь дарагдсан байлаа. Бид татаж гаргаж авах үед тэд маань аль хэдийн амьсгал хураасан байсан. Нурсауле машины нэг талд ганцаараа шидэгдсэн миний 2 охин ачааны доор байснаас бид гаргаж авсан юм.” гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 хуудас/.

- Хохирогч С.Төлегений мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Миний охин Нурсауле аймгийн төвд Аманбекийн гэрт нь байгаад Мэргэил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж төгсөж, тэгээд Аманбек хөдөө аав, эхнэр хүүхдээ аваад зуслан руу гарч яваад ийм асуудал болж миний охин нас барсан байгаа. Аманбекийн өөрийнх нь 2 охин нас барсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 49-р хуудас/.

- Хохирогч Б.Рысбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр Аманбек ах өөрийн гэр орныг хөдөө зусланд гаргана гэж бид аймгийн төвөөс өглөө 06 цагийн үед гарч явж байгаад А сумын наана очиж явж байгаад машин онхолдсон юм. ...Машин дээр би байсан бас нөгөө талийгаач 3 охин байсан. Машины дээр би унтаж байсан ба машин нэг мэдэхэд хазайж байсан санагдаж тэгээд би машин унасан талын эсрэг тал руу унасан байлаа. Яаж унасан талаар би өөрөө ч мэдэхгүй одоо санахгүй байна. Би нэг ухаан орсон чинь Нурсауле машины зүүн талд газар унасан амьсгал хураасан байсан. Харин нөгөө хоёр нь машины нөгөө талд ачааны доор нь дарагдсан байснаас Аманбек бид хоёр ачааг татаж гаргаж байж 2 охиныг гаргаж авсан ба тэр хоёр бас амьсгал хураасан байсан. ...Миний зүүн талын гарын шууны хэсгээр цуурсан байлаа. Мөн хүзүү бага зэрэг тулсан байна гэж эмч хэлсэн юм. Би өөрийн ахтайгаа хамт явж байгаад осолд орсон ба ах маань 2 сайхан охиноо алдсан байгаа. Би харин амьд үлдсэндээ баярлаж байгаа тул ямар ч шүүх эмч энэ тэр гэхгүй. Хэнээс ямар ч юм би нэхэмжпэхгүй, хохирол гээд байх асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх- ийн 51-52 хуудас/.

- Гэрч Х.Исагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  …“Өглөө 11 цагийн орчимд Буянт сумын чиглэлээс ачаатай цэнхэр өнгийн 3ил-130 маркын машин А сум руу өгсөж явж байхаар нь тэр машинд эхнэрээ суулгах санаатай араас нь өөрийн мотоциклтой эхнэрийн хамт гэрээс гарч явж байхад оршуулгын газрын цаана хавцлын “К” гэх газарт замын доод талд нөгөө ачаатай 3ил-130 маркын машин онхолдсон байдалтай байсан. Тэнд Хавилхах гэх өвгөн болон үл таних нэг эрэгтэй, нэг эмэгтэй, 8-9 дүгээр ангийн эрэгтэй хүүхэд, 4 орчим насны жаахан хүүхэд байсан. 3ил-130 маркын машины дугуй нь дээшээ харж онхолдож замын зүүн талд унаж, машины зүүн талд толгой хэсгээс нь цус гарсан хажуу тийшээ хэвтсэн байдалтай эмэгтэй хүний цогцос мөн машины доор нь хоёр хүүхдийн хоёр хөл нь харагдаж байсан ба би тэр хоёр хүүхдийн амьд эсэхийг нь мэдэхээр ойртож очиход нас барсан байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 54-55 хуудас/.

- Талийгаач Х.Хыргауылын нас барсан шалтгааныг тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “ ...Талийгаач нь биеийнхээ бүх хэсгээр дарагдсанаас амьсгал авч чадалгүй механик амьсгал бүтэлтэд орж төвийн гаралтай амьсгал, зүрх дутагдлаар нас баржээ.” гэх задлан шинжилгээний 04 тоот дүгнэлт / хх-ийн 69-71 хуудас/.

- Талийгаач А.Лашыны нас барсан шалтгааныг тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 17-ны өдрийн “ ...Талийгаач нь биеийнхээ бүх хэсгээр дарагдсанаас амьсгал авч чадалгүй механик амьсгал бүтэлтэд оржтөвийн гаралтай амьсгал, зүрх дутагдлаар нас баржээ.” гэх задлан шинжилгээний 05 тоот дүгнэлт /хх-ийн 73-75 хуудас/.

- Талийгаач Т.Нурсаулений нас барсан шалтгааныг тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн “ ...Талийгаачийн биед дагзны ясны цөмөрсөн хугарал, дух дагзны хэсгийн хатуу хальсан доор болон тархины эд дэх цус хуралт, духны баруун хэсэг дэх шарх зэрэг амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.” гэх задлан шинжилгээний 03 тоот дүгнэлт /хх-ийн 77-79 хуудас/.

- Хохирогч Б.Рысбекийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 298 тоот “ ...1. Иргэн Б.Рысбекийн биед зүүн талын гарын шуу ясны доод зөрөөгүй хугарал гэмтэл учирсан байна. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамраана.” гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 81 дүгээр хуудас/.

- Замын цагдаагийн газар болон Шинжлэх Ухаан Технлогийн Их Сургуулийн Механик тээврийн сургуулийн бүрэлдэхүүнтэй шижээчдийн багийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11/29 дугаартай: “...Жолооч Х.Аманбек нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар заалт “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авна.”, 21.7 дугаар заалт “...Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө.” гэснийг тус тус зөрчсөн байна. ...Дээрх гэмтэл үүссэн тохиолдолд жолооч тээврийн хэрэгслийг зогсоох боомжтой...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 95-96-р хуудас/,

- Шүүгдэгч Х.Аманбекийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн:  “Би 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хөдөө гэрээ нүүлгэж явж байгаад А сумын Кенсай гэх газарт осол гарч, 2 хүүхдээ алдсан. Би тухайн үед ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

- Хохирогч С.Хавилхахын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Машин онхолдоход хүүхдүүд ачаанд дарагдсан. Бид тухайн үед сандралдсан. Хүмүүс ирэхэд ачаан доор дарагдсан хүүхдүүдийг гаргаж авахад хүүхдүүд маань нас барсан байсан. Буруу бид бүгдээс болсон. Машин дээр ачаа ачиж, хүн суулгасан нь бидний буруу. Хүү Х.Аманбект хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.  Би 86 настай, Х.Аманбек 2 бага насны хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй. Бид жил бүр хөдөө нүүж очдог байсан. Тухайн үед гай таарч осол гарсан.” гэх мэдүүлэг. / шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Х.Аманбект холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж 3 хүний амь насыг хохироож, 1 хүнд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүхээс шүүгдэгч Х.Аманбекийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн бөгөөд Прокурорын шатанд түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж байсныг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул үндэслэлтэй байна.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Х.Аманбек нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь  тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Аманбект эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан оногдвол зохих хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

Мөн шүүгдэгч Х.Аманбекийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Х.Аманбек нь энэ хэргийн улмаас нийт 161 хоног цагдан хоригдсон бөгөөд түүнийг эдлэх ялд нь оруулан тооцвол зохино. 

Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч Х.Аманбект авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг өнөөдрөөс эхлэн тоолж, хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн хувийн баримт болох 00829718 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний цахим үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.  

Хохирогч нар шүүгдэгч Х.А-т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                              

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч И овогт Х-ын А-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 3 хүний амь насыг хохироож, 1  хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар шүүгдэгч Ители овогт Х-ын А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ийн цагдан хоригдсон 161 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-т оногдуулсан 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.А-ийн  00829718 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим иргэний үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ДОРЖБАЛ