| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2017/0354/Э |
| Дугаар | 345 |
| Огноо | 2017-10-13 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 345
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 37.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А.Т, Н.С нарыг бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын / 2015 оны / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Т-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Н.С-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын / 2015 оны / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар А.Т-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Н.С-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын / 2015 оны / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар А.Т-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөруулж, Н.С-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг хөнгөрүүлж А.Т-г 1 /нэг/ жилийн хугацаагаар, Н.С-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж засарч хүмүүжих үүрэг хүлээлгэсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, А.Т, Н.С нарт хилийн хориг тавьсныг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Т, Н.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ү.ТҮМЭНЖАРГАЛ