Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0748

 

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0748

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, нарийн бичгийн дарга С.Ёндон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц****г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэ*******н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Чи*****л, Д.Ар*******г, Б.Лу*******ж нарыг оролцуулан "Мо*******н э*****с к*****о" ХХК-ийн нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ня*****р нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Мо*******н э*****с к*****о" ХХК нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Манай компани нь тус шүүхэд Ачаа тээврийн зориулалттай Бойнг 737-300SF агаарын хөлгийг улсын орлого болгосон Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ня*****рын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0000489 дугаартай Барааг улсын орлогод шилжүүлэх хуудас нь хууль бус болохыг тогтоолгох, уг шийдвэрийг хүчингүй болгох, гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах, Ачаа тээврийн зориулалттай Бойнг 737-300SF агаарын хөлгийг Монгол Улсын хилээр буцаан гаргах зөвшөөрөл олгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн дагуу явагдаж байгаа захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай зүгээс хариуцагч талтай харилцан ойлголцох, эвлэрэх тал дээр санал солилцсон юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ма****д болон Захиргаа эрх зүйн хэлтсийн дарга Э.Ц****гийн хамт Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ба******ж тэргүүтэй тус байгууллагын удирдах албан тушаалтнуудтай 11 дүгээр сарын 09-ний өдөр уулзаж ярилцаад Ачаа тээврийн зориулалттай Бойнг 737-300SF агаарын хөлгийг Гаалийн бүрдүүлэлтийн түр горим буюу 500 горимын дагуу мэдүүлэн, холбогдох татварыг төлье гэсэн санал гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн юм. Ингэхдээ манай компанийг тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, уг татгалзлаа 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр товлогдсон шүүх хурлаас өмнө шүүхэд хүргүүлэх нь зүйтэй гэсний дагуу нэхэмжлэгч тал энэхүү хүсэлтийг гаргаж байна. Иймд манай компани нь тус шүүхэд гаргасан Ачаа тээврийн зориулалттай Бойнг 737-300SF агаарын хөлгийг улсын орлого болгосон Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ня*****рын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0000489 дугаартай Барааг улсын орлогод шилжүүлэх хуудас нь хууль бус болохыг тогтоолгох, уг шийдвэрийг хүчингүй болгох, гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах, Ачаа тээврийн зориулалттай Бойнг 737-300SF агаарын хөлгийг Монгол Улсын хилээр буцаан гаргах зөвшөөрөл олгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

"Мо*******н э*****с к*****о" ХХК-иас Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ня*****р нарт холбогдох Ачаа тээврийн зориулалттай Бойнг 737-300SF агаарын хөлгийг улсын орлого болгосон Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ня*****рын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0000489 дугаартай Барааг улсын орлогод шилжүүлэх хуудас нь хууль бус болохыг тогтоолгох, уг шийдвэрийг хүчингүй болгох, гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах, Ачаа тээврийн зориулалттай Бойнг 737-300SF агаарын хөлгийг Монгол Улсын хилээр буцаан гаргах зөвшөөрөл олгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч "Мо*******н э*****с к*****о" ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21/304 тоот нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай албан бичгээр ...захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай зүгээс хариуцагч талтай харилцан ойлголцох, эвлэрэх тал дээр санал солилцсон бөгөөд Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ма****д болон Захиргаа эрх зүйн хэлтсийн дарга Э.Ц****гийн хамт Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ба******ж тэргүүтэй тус байгууллагын удирдах албан тушаалтнуудтай 11 дүгээр сарын 09-ний өдөр уулзаж ярилцаад Ачаа тээврийн зориулалттай Бойнг 737-300SF агаарын хөлгийг Гаалийн бүрдүүлэлтийн түр горим буюу 500 горимын дагуу мэдүүлэн, холбогдох татварыг төлье гэсэн санал гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн юм. Ингэхдээ манай компанийг тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, уг татгалзлаа 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр товлогдсон шүүх хурлаас өмнө шүүхэд хүргүүлэх нь зүйтэй гэсний дагуу нэхэмжлэгч тал энэхүү хүсэлтийг гаргаж нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж байна... гэсэн хүсэлтийг бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц****г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэ*******н нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд "Мо*******н э*****с к*****о" ХХК-ийн нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ня*****р нарт холбогдох Ачаа тээврийн зориулалттай Бойнг 737-300SF агаарын хөлгийг улсын орлого болгосон Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ня*****рын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0000489 дугаартай Барааг улсын орлогод шилжүүлэх хуудас нь хууль бус болохыг тогтоолгох, уг шийдвэрийг хүчингүй болгох, гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах, Ачаа тээврийн зориулалттай Бойнг 737-300SF агаарын хөлгийг Монгол Улсын хилээр буцаан гаргах зөвшөөрөл олгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч "Мо*******н э*****с к*****о" ХХК-иас Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ня*****р нарт холбогдуулан гаргасан Ачаа тээврийн зориулалттай Бойнг 737-300SF агаарын хөлгийг улсын орлого болгосон Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ня*****рын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0000489 дугаартай Барааг улсын орлогод шилжүүлэх хуудас нь хууль бус болохыг тогтоолгох, уг шийдвэрийг хүчингүй болгох, гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах, Ачаа тээврийн зориулалттай Бойнг 737-300SF агаарын хөлгийг Монгол Улсын хилээр буцаан гаргах зөвшөөрөл олгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч "Мо*******н э*****с к*****о" ХХК-иас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА