Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0656

 

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0656

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Ч.А******гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ан*****а нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч.Ан*****а миний бие Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 225 дугаар захирамжийн А.Ту*****гт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны "Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/190 дүгээр захирамжаар Ч.Ан*****а надад эзэмшүүлсэн, нэгж талбарын 18******* дугаартай газрын кадастрын зураг"-ыг мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг мэдээллийн санд бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд А.Ту*****гтай хэлэлцэж тохиролцон Хэлцэл байгуулсан бөгөөд, миний бие цаашид уг нэхэмжлэлийн шаардлагын асуудлаар маргах шаардлагагүй болсон тул ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1, 66.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Ч.А******гийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 225 дугаар захирамжийн А.Ту*****гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/190 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ч.Ан*****ад эзэмшүүлсэн, нэгж талбарын 18******* дугаартай газрын кадастрын зураг"-ыг мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг газрыг мэдээллийн санд бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ч.Ан*****а нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Ан*****а нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ан*****а нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зөвлөгөөнд гаргасан хүсэлтдээ 225 захирамж, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/190 дугаар захирамжаар 18******* дугаартай кадастрын зураг мэдээллийн санд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ           Ц.ОДМАА