Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0610

 

2021 9 29 128/ШШ2021/0610

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Б.Жа********ны нэхэмжлэлтэй, Гадаад харилцааны яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч,,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Жа********н нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Жа********н миний бие 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд Гадаад харилцааны яамны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/04 дүгээр шийдвэрийн Б.Жа********нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-д заасны дагуу дээрх шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Б.Жа********ны Гадаад харилцааны яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан гаргасан Гадаад харилцааны яамны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/04 дугаартай шийдвэрийн Б.Жа********нд холбогдох хэсэг болох ..Б.Жа********ныг Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын албан тушаалаас түдгэлзүүлэх.. шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Нэхэмжлэгч Б.Жа********н нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Жа********н нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Жа********н нь Гадаад харилцааны яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан гаргасан Гадаад харилцааны яамны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/04 дугаартай шийдвэрийн Б.Жа********нд холбогдох хэсэг болох ..Б.Жа********ныг Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын албан тушаалаас түдгэлзүүлэх.. шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ            Ц.ОДМАА