Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 132/ШШ2024/00238

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Э нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00210/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Э******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

“Миний бие 1989 оноос Булган аймгийн Зам барилга ашиглалтын ангид замчнаар орж ажиллаж байгаад 1991 оноос 1993 онд Зам барилга ашиглалтын конторт асфальто бетон заводын форсункчнаар, 1993 оноос 1995 онп “С*******” ХХК-нд асфальто бетон заводын галерейчин, форсункчнаар, 1995 оноос 2006 онд “Эрдэнэт с*******” ХК-д асфальто бетон заводын форсункчин, галерейчин, форсункчнаар ажиллаж байсан тул дээрх онуудад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаартай нэхэмжлэгчийн Булган аймийн Зам ангид 1989-1991 он, Эрдэнэ-С******* ХК-д 1992-1994 онд ажиллаж байсан цалингийн цэс /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 60 дугаартай тушаал нөхөн гаргах тухай тушаал /хэргийн 5-р хуудас/,

- Булган аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаартай ажлаас чөлөөлөх ба өөр ажилд шилжүүлэх тухай тушаал /хэргийн 6-р хуудас/,

-Авто зам барилгын “С*******” ХК-ийн ерөнхий захирлын 1994 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай гал унтраах бүлгэм байгуулах тухай тушаал /хэргийн 7-8-р хуудас/,

- Авто зам барилгын “С*******” ХК-ийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаартай шагнах тухай тушаал /хэргийн 9-10-р хуудас/,

-Булган аймгийн Зам барилга засварын “Эрдэнэт с*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай ажилд томилох тухай тушаал /хэргийн 11-р хуудас/,

-Д.Э*******гийн 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 12-13-р хуудас/,

-Д.Э*******гийн “Эрдэнэ с*******” ХХК-иас 1997-1998 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /хэргийн 14-р хуудас/,

-Д.Э*******гийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 15-21-р хуудас/,

Д.Э*******гийн 2005 онд шинээр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 22-23-р хуудас/,

-Д.Э*******гийн 2004-2005 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /хэргийн 24-р хуудас/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 34-р хуудас/.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Э*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч нь Булган аймгийн Зам барилга ашиглалтын ангид 1989-1993 онд асфальто бетон заводын форсункчин, “С*******” ХК-д 1993-1995 онд асфальто бетон заводын галерейчин, форсункчин, “Эрдэнэт-с*******” ХК-д 1995-2006 онд асфальто бетон заводын галерейчин, форсункчин, операторчинаар ажиллаж байсан боловч ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байх тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Д.Э******* нь Булган аймгийн Зам барилга ашиглалтын ангид 1989-1993 онд асфальто бетон заводын форсункчин, “С*******” ХК-д 1993-1995 онд асфальто бетон заводын галерейчин, форсункчин, “Эрдэнэт-с*******” ХК-д 1995 оноос 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл асфальто бетон заводын галерейчин, форсункчин, операторчин, 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл замчнаар тус тус ажиллаж байсан болох нь цалингийн цэс, ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн тушаал, шагнах тухай тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тус тус нотлогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийг нь Булган аймгийн Зам барилга ашиглалтын ангид 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл замчнаар, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс асфальт бетон заводын порсункчнаар, “С*******” ХК-нд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асфальто бетоны галерейчин, “Эрдэнэт с*******” ХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл асфальто бетон заводын галерейчин, форсункчин, операторчин, 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл замчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т******* овогт Д*******ийн Э******* /ГЮ69060577/-г Булган аймгийн Зам барилга ашиглалтын ангид 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл замчнаар, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал асфальт бетон заводын порсункчнаар, “С*******” ХК-нд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асфальто бетоны галерейчин, “Эрдэнэт с*******” ХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл асфальто бетон заводын галерейчин, форсункчин, операторчин, 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл замчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.ХИШИГДАВАА