Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0014

 

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0014

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Б.Ц******огийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б.Ц******огоос ирүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц******о нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ... Б.Ц******о миний бие нь Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Ц.Бо*******гт газар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хүсэлтийг минь хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц******огоос Нийслэлийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/******* дугаар захирамжаар Ц.Бо*******гт эзэмшүүлсэн хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Ц.Бо*******гт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Ц******о нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Ц******о нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримт-д гарын үсэг зурсан болно.

          Иймд Б.Ц******огийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/******* дугаар захирамжаар Ц.Бо*******гт эзэмшүүлсэн хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Ц.Бо*******гт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц******огоос Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/******* дугаар захирамжаар Ц.Бо*******гт эзэмшүүлсэн хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Ц.Бо*******гт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Ц******огоос Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ             Ц.ОДМАА