Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 363

 

 

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

             

  1. С.Г /2015 оны/ Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хуурч эсхүл бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөж оруулж, нэр хүнд урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, /2015 оны/ Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.                                 
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар С.Г-д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625020815 хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                                     
  3. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Г-с хохирогч Д.Түмэнжаргалд 713.850.000 /долоон зуун арван гурван сая найман зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Т.Гэрэлтуяад 246.800.000 /хоёр зуун дөчин зургаан сая найман зуун мянга/ төгрөг, хохирогч “Юнайтед Финанс” ББСБайгууллагад 404.183.402 /дөрвөн зуун дөрвөн сая зуун наян гурван мянга дөрвөн зуун хоёр/ төгрөг тус тус гаргуулан олгосугай.    
  4. С.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.             
  5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.    
  6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ