Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 132/ШШ2024/00261

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Д нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн ша*******лага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00276/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.Д*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.Д******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн ша*******лагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

“Би 1985 оноос 1993 он хүртэл Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсан. 1991 оноос 1993 оны ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул цалингийн цэс түүвэрийг архиваас авсан.

Иймд 1991 оноос 1993 оныг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай 1991-1993 онд ажиллаж байсан цалингийн цэс /хэргийн 4-р хуудас/.

3.Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Ө.Д*******, Ч.Т******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч А.Д*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч нь Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар 1991 оноос 1993 оныг дуустал ажиллаж байсан боловч ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Нэхэмжлэгч А.Д******* нь Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 он 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан болох нь цалингийн цэсний түүвэр, гэрч Ө.Д*******, Ч.Т******* нарын мэдүүлгээр нотлогдож байна.

5.Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 он 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, х*******ьд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х******* овогт А*******ийн Д*******г Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 он 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилц*******ан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө г*******ан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл г*******ан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.ХИШИГДАВАА