Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 369

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:            

                                  

  1. У.Б-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн нэр хүндийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                
  2. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар У.Б-ыг 3 /гурав/ жил жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     
  3. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар У.Б-т оногдуулсан 3 /гурав/ жил жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.       
  4. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар У.Б-ын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 32 хоног, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл цагдан хоригдсон 11 хоног нийт 43 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.             
  5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар У.Б-с 46.000.000 /дөчин зургаан сая/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Баттулгад 26.000.000 /хорин зургаан сая/ төгрөгийг, хохирогч А.Төрхүүд 20.000.0000 /хорин сая/ төгрөгийг тус тус олгосугай.
  6. Хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, У.Б-т хилийн хориг тавьсныг хүчингүй болгосугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж У.Б-т авсан цагдан хорих авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялыг 2017 оны 10 дугаар сарын 31-ний  өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                                                                                                                                                                          
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, У.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ү.ТҮМЭНЖАРГАЛ