Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02860

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02860

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, *******, ******* ******* давхар **************А тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* /181*******/ , байрны тоотод оршин суух, эрэгтэй, овогт ын /РД /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,516,333.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г. нь манай компанитай 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 10*******03025/******* дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасны дагуу зээлдэгч Г.н цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 790*******41177 дугаартай зээлийн дансны дугаартай, *******7,000.00 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 42*******103739 дансанд,

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 78*******576884 дугаартай зээлийн дансны дугаартай, 174,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 50377521******* банкны тоот дансанд,

2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 790**************070 дугаартай зээлийн дансны дугаартай, *******5,000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай,

2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 7100*******8775 дугаартай зээлийн дансны дугаартай, 4,370,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2.85 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 50377521******* банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1.2022 оны 12 дугаар сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл *******7,000, үндсэн хүү 5,990.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 363.64 төгрөг, нийт 143,354.11 төгрөг,

2.2022 оны 12 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 17,396.25 төгрөг, үндсэн хүү 972.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 194.46 төгрөг, нийт 18,562.99 төгрөг,

3.2022 оны 10 дугаар сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: *******5,000 төгрг, үндсэн хүү 16,834.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 1,*******9.47 төгрөг, нийт 402,853.99 төгрөг,

4.2022 оны 9 дүгээр сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 2,452,823.12 төгрөг, үндсэн хүү 402,195.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,043.98 төгрөг, нийт 2,935,062.88 төгрөг,

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 16,500 төгрөг гэжээ.

 

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г. миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,516,333.97 төгрөгийг зөвшөөрч байна. Тус нэхэмжилсэн мөнгөний эхний төлөлтийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөгийг төлнө. Дараагийн төлөлтөө 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг төлнө. 3 дахь төлөлтөө 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,316,333.97 төгрөгийг төлж зээлийг барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан 3,516,333.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 3,516,333.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. хүлээн зөвшөөрч,

2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,316,333.97 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Г. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******ч ББСБ ХХК-ийн 3,516,333.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. төлөхийг хүлээн зөвшөөрч,

2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,316,333.97 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,212 төгрөгийн 50 хувь болох 35,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 35,606 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Г.гаас улсын тэмдэгтийн хураамжид 35,606 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ