| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/04410/И |
| Дугаар | 184/ШШ2024/02862 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/02862
| 202******* оны 05 сарын 22 өдөр | Дугаар 18*******/ШШ202*******/02862 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ХХК /Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, *******, ******* тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн *******2 дугаар хороо, Одонт 2******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт /РД /-д холбогдох,
2,862,829.************** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б. нь манай компанитай 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажиллагсдын зээлийн нөхцлөөр БЗГ/2022-68350 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 3,399,000.00 төгрөгийг сарын 1,50%-ийн хүүтэй, 2******* сарын хугацаатай, гар утсыг худалдан авах зориулалтаар зээлж авсан.
Мөн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажиллагсдын зээлийн нөхцлөөр БЗГ/2023-869************** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 1,31*******,653.00 төгрөгийг сарын 1,50%-ийн хүүтэй, 2******* сарын хугацаатай, зурагт худалдаж авах зориулалтаар зээл авсан.
Зээлдэгч Б. нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул зээлийн нөхцлийг энгийн нөхцөлрүү шилжүүлэн НӨ-СТГ/2023-11*******308 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 2,**************5,*******90.5******* төгрөгийг сарын 2,98%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай өөрчлүүлсэн.
Зээлдэгч Б. нь манай байгууллагаас олгосон БЗГ/2022-68350 зээлийн гэрээний дагуу Apple iphone 13 Pro sierra blue 128gb Demo загварын гар утас, БЗГ/2023-869************** зээлийн гэрээний дагуу Hisense *******3B6600PА загварын зурагтыг "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Зээлдэгч Б. нь НӨ-СТГ/2023-11*******308 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 202******* оны ******* дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,66*******,**************6.*******8 төгрөг төлөх байснаас нийт 310,000.00 төгрөг төлж, 1,35*******,**************6,*******8 төгрөгийг төлөөгүй 128 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Барьцаат зээлийн гэрээний *******.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний *******.2.******* дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Б. нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Зээлдэгч Б. нь НӨ-СТГ/2023-11*******308 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 202******* оны ******* дүгээр сарын 11-ний байдлаар үндсэн зээл 2,5*******9,888.************** төгрөг, зээлийн хүү 306,806.************** төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,13*******.23 төгрөг, нийт 2,862,829.************** төгрөгийн зээлийн өртэй байгаа тул "******* ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Б. миний бие ******* ХХК-аас нэхэмжилсэн 2,862,829.************** төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан 2,862,829.************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2,862,829.************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, **************.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Хариуцагч Б.гийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2, *******5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2,862,828.************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, ************** дүгээр зүйлийн **************.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,*******56 төгрөгийн 50 хувь болох 30,3*******8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 30,3*******8 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 1002009009*******1 тоот данснаас, хариуцагч Б.гээс улсын тэмдэгтийн хураамжид 30,3*******8 төгрөгийг тус тус гаргуулан ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ