Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02863

 

 

 

 

 

2*******4 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2*******4/*******863

Улаанбаатар хот

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* байрны ******* тоотод оршин суух, эмэгтэй, овогт ийн /РД /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 809,235 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А. нь "******* ББСБ" ХХК-тай 2*******0 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 3Г2*******0698х тоот зээлийн гэрээ байгуулж, 1,089,900 төгрөгийг жилийн 42%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлийг авсан болно. Зээлдэгч нь "******* ББСБ" ХХК-аас олгосон зээлээр А51 загварын гар утас худалдан авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй байгаа тул 2*******4 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл: 429,885 төгрөг, үндсэн хүү 301,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,450 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул нийт 809,235 төгрөгийг А.ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: овогтой миний бие ******* ББСБ ХХК-д төлөх 809,235 төгрөгийн үлдэгдлээ 2*******4 оны 6 дугаар сарын *******-ний өдөр 700,000 төгрөг, 2*******4 оны 7 дугаар сарын *******-ний өдөр 109,235 төгрөгийг төлж дуусгана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содном шүүхэд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч А.д холбогдуулан 809,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 809,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А. нь хүлээн зөвшөөрч, 2*******4 оны 6 дугаар сарын *******-ний өдөр 700,000 төгрөг,

2*******4 оны 7 дугаар сарын *******-ний өдөр 109,235 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содном, хариуцагч А. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 809,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А. нь хүлээн зөвшөөрч,

2*******4 оны 6 дугаар сарын *******-ний өдөр 700,000 төгрөг,

2*******4 оны 7 дугаар сарын *******-ний өдөр 109,235 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,971.64 төгрөгийн 50 хувь болох 11,985.82 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 11,985.82 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 10*******00900941 тоот данснаас, хариуцагч А.ээс улсын тэмдэгтийн хураамжид 11,985.82 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ