| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03708/И |
| Дугаар | 184/ШШ2024/02864 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/02864
| 202******* оны 05 сарын 22 өдөр | Дугаар 1**************/ШШ202*******/02*******6******* | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ХХК /Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, *******ын барилга, ******* давхар *******03 тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* овогт ын /РД ХЕ*******7102119/,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны *******33 тоотод оршин суух, эрэгтэй, ******* овогт /РД ЧЙ*******606251*******/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт *******,1*******2,1*******7.19 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б., Г. нар нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр сарын 2.9%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, *******,500,000 төгрөгийн зээлийн ЗГ-202105-*******9 дугаартай гэрээ байгуулсан.
Хариуцагч Б., Г. нар нь удаа дараа зээл төлөлтийн график зөрчиж, гар утсаа авахгүй зээлийн гэрээнд заагдсан төлөлтийг төлөхөөс зайлсхийж байна. Хариуцагч нарт удаа дараа олон удаагийн хугацаа өгч байсан боловч одоо болтол зээлийн хэвийн төлөлтөндөө орж чадахгүй хугацаа хэтрэлттэй, хоцролттой байгаа юм.
Хариуцагч Б., Г. нар нь зээлийн төлбөр 6,006,5*******7.*******1, хүүгийн төлбөр 2,01*******,9**************.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 160,695.11 төгрөг нийт *******,1*******2,1*******7.19 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө Toyota prius 30 маркийн 96-*******5 УНН улсын дугаартай Сувдан цагаан өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б., Г. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилсэн мөнгөн дүн болох *******,1*******2,1*******7.19 төгрөгийг 3 хувааж төлөх. Үүнд энэ оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2,727,*******00 төгрөг төлөх, 7 дугаар сарын 20-ны өдөр 2,727,*******00.19 төгрөг төлөх, ******* дугаар сарын 20-ны өдөр 2,727,*******00.19 төгрөг төлж дуусгахаар болов.
Энэ хэлсэн хугацаандаа төлж дуусгахгүй бол барьцаа хөрөнгө болох Toyota prius 30 маркийн 96-*******5 УНН дугаарын сувдан цагаан өнгийн автомашинаар нэхэмжлэлийг барагдуулахаар болов гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэр-Од шүүхэд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б., Г. нарт холбогдуулан *******,1*******2,1*******7.19 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХХК-ийн *******,1*******2,1*******7.19 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б., Г. нар нь хүлээн зөвшөөрч, 202******* оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2,727,*******00 төгрөг,
202******* оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,727,*******00.19 төгрөг,
202******* оны ******* дугаар сарын 20-ны өдөр 2,727,*******00.19 төгрөгийг тус тус төлөх, дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Toyota prius 30 маркийн, 96-*******5 УНН дугаартай, сувдан цагаан өнгийн автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 7*******.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэр-Од, хариуцагч Б., Г. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн *******,1*******2,1*******7.19 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б., Г. нар нь хүлээн зөвшөөрч,
202******* оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2,727,*******00 төгрөг,
202******* оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,727,*******00.19 төгрөг,
202******* оны ******* дугаар сарын 20-ны өдөр 2,727,*******00.19 төгрөгийг тус тус төлөх, дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Toyota prius 30 маркийн, 96-*******5 УНН дугаартай, сувдан цагаан өнгийн автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,065 төгрөгийн 50 хувь болох 10*******,032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 10*******,032 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 1002009009*******1 тоот данснаас, хариуцагч Б., Г. нараас улсын тэмдэгтийн хураамжид 10*******,032 төгрөгийг тус тус гаргуулан ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ