Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/369

 

 

Г.Г, Д.Ч, Д.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнхжаргал,

шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч Д.Чын өмгөөлөгч Д.Оюунбаатар,

шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч А.Түвшинтөгс, Х.Баатарбилэг,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч А.Түвшинтөгс, Х.Баатарбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Г, Д.Ч, Д.Б нарт холбогдох 2008 02184 0531 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ................., 19....... оны ... дүгээр сарын ... -ний өдөр ..... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хууль сахиулагч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүрэг дэх .............., ам бүл 3, эцэг, эхийн хамт ......... дүүргийн .....  дүгээр хороо, ............. дугаар гудамжны 209 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............../;

 

2. .....................т, 19............. оны ....... дугаар сарын .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......................  ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо............  гудамжны ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;

 

3. .................., 1989 оны  ....... дүгээр сарын ............. ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй......... боловсролтой, ......................... ажилтай, ам бүл ........  эхнэр, ............ ийн хамт ................. дүүргийн ........... дугаар хороо, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........./;

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

1. Г.Г нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа:

Д.Б, Д.Ч нартай бүлэглэж хэрэг бүртгэлтийн дугаар бүхий хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, 14 дэх хэсэгт заасныг зөрчиж иргэн Г.Дд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэн, холбогдогч нь тогтоогдоогүй 15 хэргийг хүлээлгэх зорилгоор, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд гавтай хонуулж, бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан,

Д.Б, Д.Ч нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 00 минутаас 21 цаг 40 минутын хооронд Г.Дгийн мэдүүлгийг шалгаж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-330 тоот хаягаас хулгайн эд зүйл хураан авсан гэж “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл”, “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” үйлдэхдээ дээрх ажиллагаанд шинжээч Э.Балдорж, иргэн Ч.Цэцэг-Очир, М.Мөнхнаран нарыг оролцсон гэж гарын үсгийг нь дуурайлган зурж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

Г.Г нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Г.Дгээс Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд хэрэг бүртгэлтийн 190804890, 190804692, 190805313, 190805535, 190805529, 190805534, 190804968, 190805652, 190805563, 190805624, 190805645 дугаартай хэргүүдийг үйлдсэн гэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн,

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд Г.Дгийн биед үзлэг хийхдээ УХ96040111 регистрийн дугаартай Эрдэнэ-Очирын Баяржаргалын иргэний үнэмлэх, “Police” гэсэн логотой лидрин материалтай баримт бичгийн гэр, Б-0009744 дугаартай Сэвжидийн Эрдэнэбилэгийн дотоодын цэргийн албаны үнэмлэх гарч ирсэн мэтээр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох үзлэг хийсэн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд иргэн Ч.Цэцэг-Очироос мэдүүлэг авахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн,

2. Д.Ч нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа:

Д.Б, Г.Г нартай бүлэглэж хэрэг бүртгэлтийн дугаар бүхий хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, 14 дэх хэсэгт заасныг зөрчиж иргэн Г.Дд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэн, холбогдогч нь тогтоогдоогүй 15 хэргийг хүлээлгэх зорилгоор, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд гавтай хонуулж, бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан,

Д.Б, Г.Г нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 00 минутаас 21 цаг 40 минутын хооронд Г.Дгийн мэдүүлгийг шалгаж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-330 тоот хаягаас хулгайн эд зүйл хураан авсан гэж “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл”, “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” үйлдэхдээ дээрх ажиллагаанд шинжээч Э.Балдорж, иргэн Ч.Цэцэг-Очир, М.Мөнхнаран нарыг оролцсон гэж гарын үсгийг нь дуурайлган зурж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Г.Дгийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахдаа Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд Г.Номинзул, Г.Чимэдцогзол нарыг уг ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцуулсан гэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

3. Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасагт эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа:

Г.Г, Д.Ч нартай бүлэглэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, 14 дэх хэсэгт заасныг зөрчиж иргэн Г.Дд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэн, холбогдогч нь тогтоогдоогүй 15 хэргийг хүлээлгэх зорилгоор, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд гавтай хонуулж, бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан,

Г.Г, Д.Ч нартай бүлэглэж, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 00 минутаас 21 цаг 40 минутын хооронд Г.Дгийн мэдүүлгийг шалгаж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-330 тоот хаягаас хулгайн эд зүйл хураан авсан гэж “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл”, “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” үйлдэхдээ дээрх ажиллагаанд шинжээч Э.Балдорж, иргэн Ч.Цэцэг-Очир, М.Мөнхнаран нарыг оролцсон гэж гарын үсгийг нь дуурайлган зурж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 21 цаг 15 минутаас 21 цаг 53 минутын хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байранд иргэн Г.Дгээс мэдүүлэг авсан мэтээр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Г, Д.Ч, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн.........................нар нь бүлэглэж хэрэг хүлээлгэх зорилгоор бусдын бие махбод, сэтгэл шанааг шаналган зовоож Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн ............................ нар нь ганцаараа болон бүлэглэж “нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Г, Д.Ч, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гг 7500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Ч, Д.Б нарыг 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялд мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7.500.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, торгох ялын нийт хэмжээг 17.500.000 төгрөгөөр, шүүгдэгч Д.Ч, Д.Б нарт тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялд мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6.500.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, торгох ялын нийт хэмжээг тус бүрд 16.500.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жил 2 сарын хугацаанд, шүүгдэгч Д.Ч, Д.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Д.Ч, Д.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Г, Д.Ч, Д.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Г, Д.Ч, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Гг Д.Б, Д.Ч нартай бүлэглэн Г.Дд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 15 хэргийг хүлээлгэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд гавтай хонуулж, бие махбодь, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл үйлдэхдээ шинжээч Э.Балдорж, иргэн Ч.Цэцэг-Очир, М.Мөнхнаран нарыг оролцсон гэж гарын үсгийг дуурайлган зурж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Прокуророос Г.Г, Д.Б, Д.Ч нарын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамласан боловч дээрх зүйлийн хэддэх хэсгийг журамлаж байгааг тогтоол болон яллах дүгнэлтэд огт бичээгүй байдаг. Өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа гаргасан дүгнэлтдээ прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж тогтоол, яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн зохих хэсгийг зөв журамлаагүй, энэ асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж зөвтгөх боломжгүй, энэ нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болж байгаа талаар тайлбарласан боловч анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзсэнгүй.

Харин шүүх прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг буруу хэрэглэж, зохих хэсгийг журамлаагүй асуудлыг “...Г.Г, Д.Б, Д.Ч нар нь Г.Дг хууль бусаар баривчилсан, улмаар цагдаагийн хэлтэс дээрээ аваачиж хэрэг хүлээлгэхээр гавлаж хонуулсан үйлдлээрээ нэгдэж эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт бүлэглэж оролцсон байх тул бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж, шийдвэр гаргахдаа дээрхи заалтыг журамлах үндэслэлтэй. Харин прокурорын журамласан заалтыг шүүх зөвтгөн шийдвэрлэхэд шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй, хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг буруу хэрэглэсэн прокурорын алдааг шийтгэх тогтоолд зөвтгөсөн нь хууль бус шийдвэр боллоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл /Бүлэглэн гүйцэтгэх/-ийн 2 дахь хэсэгт “...Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан байна.

Гэтэл шийтгэх тогтоолын 48 дугаар талд “...Шүүгдэгч Г.Ггийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан, үйлдэл оролцоог харгалзан, ялыг ялгамжтай оногдуулсан” гэж дүгнэсэн боловч Д.Б, Д.Ч нарын гүйцэтгэсэн үүргээс ямар үүрэг, оролцоогоороо ялгаатай гэж үзсэн талаар тодорхой дүгнээгүй, шүүгдэгч нарын гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжгай оногдуулах 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлалгүй мөн зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж ял оногдуулсныг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ял оногдуулсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүд нь тухайн хэсгийг хэрэглэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, тэр дундаа 2 дахь хэсэг нь шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зайлшгүй баримтлах хуулийн заалт гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “Шүүх ...Хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх эрхэм зорилготой байна”, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “...Хууль дээдлэх нь шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тус тус заасан байхад дээрхи хуулиудад заасан “...Хууль дээдлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг баримтлалгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн прокурорын алдааг зөвтгөж, хэргийг шийдвэрлэхдээ мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэлээ.

Мөн Г.Гг Д.Б, Д.Ч нартай бүлэглэн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл үйлдэхдээ шинжээч Э.Балдорж, иргэн Ч.Цэцэг-Очир, М.Мөнхнаран нарыг оролцсон гэж гарын үсгийг дуурайлган зурж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, Г.Дгийн биед үзлэг хийхдээ Э.Баяржаргалын иргэний үнэмлэх, С.Эрдэнэбилэгийн дотоодын цэргийн албаны үнэмлэх гарч ирсэн мэтээр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох үзлэг хийсэн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч гэм буруутай тооцсон хэргийн бодит байдал тогтоогдоогүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Г.Г, Д.Б, Д.Ч нарын хуурамчаар үйлдсэн гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлд бичиг судлалын шинжилгээ хийхэд шинжээчийн дүгнэлтээр шинжээч Э.Балдорж, иргэн М.Мөнхнаран нарын гарын үсгийг хэн зурсан нь тогтоогдоогүй, Г.Г, Д.Б, Д.Ч нар зурсан эсэхийг хангалттай шалгаж тогтоох ажиллагаа явуулаагүй байхад прокуророос шүүгдэгч нарыг шинжээч Э.Балдорж, иргэн М.Мөнхнаран нарын гарын үсгийг дуурайлган зурсан гэж хэн нэгэн бие хүний тэмдэглэлд гарын үсэг зурсан хууль бус үйлдлийг шүүгдэгч нарт хамааруулж, тогтоогдоогүй зүйлийг тогтоогдсон мэтээр яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүх хэрэгт эргэлзээтэй дээрхи байдалд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл дээрх шинжээч Э.Балдорж, иргэн М.Мөнхнаран нар гарын үсгийг хэн зурсныг тогтоох ажиллагааг шинжээч Э.Балдорж, иргэн М.Мөнхнаран, шүүгдэгч Г.Г, Д.Б, Д.Ч нараас мэдүүлэг авах ажиллагаагаар хязгаарлаж, мөрдөн шалгах ажиллагааг хангалттай явуулаагүй байдаг. Мөн Г.Гг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд Г.Дгийн биед үзлэг хийхдээ Э.Баяржаргалын иргэний үнэмлэх, С.Эрдэнэбилэгийн дотоодын цэргийн албаны үнэмлэх гарч ирсэн мэтээр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Үзлэг хийсэн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Хэргийг шалгах ажиллагааны явцад уг дотоодын цэргийн албаны үнэмлэх эзэмшигч С.Эрдэнэбилэгээс гэрчийн мэдүүлэг авахад “...2019 оны 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 2-36 тоот байрны гэрийнхээ цонхон доор байсан өөрийн эзэмшлийн “Приус 11” маркийн 5052 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс өөрийн албаны үнэмлэх болон дугуйн данхратаа хулгайд алдсан. Албаны үнэмлэхний хавтсанд иргэний үнэмлэх, банкны карт зэрэг байсныг жолоочийн эсрэг талын сандал дээр хаясан байсан. 2-3 хоногийн дараа “Одон” СӨХ-ны камерийг үзэхэд 170 орчим см өндөртэй, туранхай бор залуу тэр хавийн машины цонх руу өнгийж байгаад миний машин дээр ирээд түлхүүр тааруулаад орсон. Тэгээд тэнд байсан дэлгүүрийн цонхыг хөшиж ороод удаагүй гараад явсан. 2019 оны 12 дугаар сарын орчим очиж Чинбат гэж мөрдөгчтэй уулзаж бичиг баримтаа авсан” гэх мэдүүлэг /7хх 95-96/, гэрч Э.Баяржаргалын “...Би он, сар, өдрийг нь тодорхой санахгүй байна. Өвөл согтуу явж байгаад өөрийн амьдардаг байрны доод талын дэлгүүр буюу Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар байранд байрлах хүнсний дэлгүүрт барьцаанд тавьсан юм. Тэгээд дараа нь авах гэсэн чинь дэлгүүрт нь хулгайч ороод кассанд байсан мөнгө, миний иргэний үнэмлэхийг хулгайч авсан гэж хэлсэн. Иргэний үнэмлэхээ яаж авах юм бол гээд байж байсан чинь цагдаагаас миний иргэний үнэмлэхийг надад өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр шинэ гэмтлийн автобусны буудлын Саммит буудлын Б1 давхарт байрлах ломбарданд “Шарф” маркийн 55 инчийн телевизор, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 дугаар байрны тоотод байрлах “Супер” нэртэй ломбарданд 6,3 грамм жинтэй монетон бөгж барьцаанд тавьж байгаагүй” гэх мэдүүлэг /6хх 114-115/ тус тус өгсөн байдаг.

Дээрхи гэрч С.Эрдэнэбилэг, Э.Баяржаргал нарын мэдүүлгээр тухайн иргэдийн эзэмшиж байсан дотоодын цэргийн албаны үнэмлэх, иргэний үнэмлэх тус бүр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэрэг/ үйлдлийн улмаас алдагдсан болох нь тогтоогддог.

Гэтэл прокуророос шүүгдэгч Г.Гг дээрхи иргэдийн албаны болон иргэний үнэмлэхийг Г.Дгийн биеэс гарч ирсэн гэж үзлэгийн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн, шүүхээс гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Хэрэв Г.Гг иргэн С.Эрдэнэбилэг, Э.Баяржаргал нарын албаны болон иргэний үнэмлэхийг Г.Дгийн биеэс гарч ирсэн мэтээр Үзлэгийн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэж үзвэл хулгайлах гэмт хэргийн улмаас алдагдсан үнэмлэхүүдийг хэзээ, хэнээс, ямар үндэслэл, журмаар олж авсан бэ? гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г, Д.Б, Д.Ч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байхад хянан шийдвэрлэсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад үндэслэлийг заагаагүй гэж өмгөөлөгчөөс үзэж байгаа тул гомдлыг хянан хэлэлцэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч А.Түвшинтөгс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолдоо “Бүлэглэн ...Хэрэг бүртгэлтийн дугаар бүхий хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ”, 14-д заасан “...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, иргэн Г.Дд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэн, холбогдогч нь тогтоогдоогүй ...дугаартай 15 хэргийг хүлээлгэх зорилгоор түүнийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд гавтай хонуулж, бие махбодь, сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан” гэжээ.

Мөн шийтгэх тогтоолд “Хохирогчийн гарыг гавласан бол хөхрөлт, няцралт байсныг тогтоогоогүй гэх боловч энэхүү хэрэг үйл явдал нь 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө гарсан, харин эрүү шүүлт тулгасан гэмт хэргийн талаарх мэдээлэл нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарч, 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Нөгөө талаас хохирогчид гав зүүснээр гэмтэл заавал учирсан байхыг эрүү шүүлт тулгасан гэмт хэргийн шинжид шаардахгүй юм. Хууль сахиулагч, эрүүгийн мөрдөгч Д.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх журмын дагуу 2019 оны 10 дугаар сарын 24-нд мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал байхгүй байгааг дурдав” гэжээ.

Гэтэл энэхүү хэргийг мөрдөн шалгах явцад иргэн Г.Дгээс гэрчийн мэдүүлэг авсан. Тус мэдүүлэгт Г.Д нь худал мэдүүлэг өгсөн. Учир нь мэдүүлэгтээ “Ирээд намайг паарнаас гавлаад маргааш өглөө чамаас мэдүүлэг авна. Юм идсэн биз дээ” гэхээр нь би “бага зэргийн өлсөж байна” гэж хэлсэн. Доод талын ТҮЦ-нээс нэг мөрдөгчөөр нь өөрийнхөө мөнгөөр гоймон авхуулж идээд тэнд паарнаас гавлаатай хоносон” гэж мэдүүлсэн.

Шүүгчдэгч Д.Ч мэдүүлэгтээ “Ажил дээр ирээд Гандалай түрүүлээд явсан. Тэгээд Батцэнгэл бид хоёр Даваацэрэнтэй уулзаад “чи хэргээ үнэн зөвөөр нь ярих юм бол чамайг явуулна” гэж хэлээд маргааш өглөө хүрээд ирээрэй, бид нар чамайг Баянзүрх дүүргийнхэнд өгөхгүй гэж хэлээд хуурч явуулсан. Батцэнгэл бид хоёрыг гарахад үүдэн дээр сууж байсан. Тэгээд бид хоёр “чи явахгүй юу хийж байгаа юм бэ” гэхэд “эхнэр ирээгүй байна” гээд сууж байсан. Тэгээд би Батцэнгэл ахлахыг хурим болж байгаа газар нь буулгасан”, гэрч Ч.Нямбаяр мэдүүлэгтээ “Би тэр өдөр 00-01 цаг хүргээд харьсан. Г.Дг тухайн өдөр эхнэр нь өгөөд явуулсан”, гэрч Т.Чадраабал мэдүүлэгтээ “Энгийн иргэн болон хэргийн холбогдогчийг хэлтсийн байранд хонуулж болохгүй. Тухайн өдөр хүн хоносон асуудал мэдэгдээгүй. Тийм байх боломжгүй. Эрүүгийн тасаг нь тусгай кодтой коридор байсан болохоор бусад албан хаагчид нэвтрэх боломжгүй байдаг”, гэрч Ю.Мэндбаяр мэдүүлэгтээ “Тухайн үед надад нэг нь гэрт ирсэн хойно утсаар яриад Г.Дг хорьж болохгүй байна явуулчихлаа гэж ярьж байсан шиг санагдаж байна” гэжээ.

Энэхүү мэдүүлгүүдээс харахад шүүгдэгч Д.Б нь иргэн Г.Дг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар гавлан, хонуулаагүй болох нь жижүүр цагдаа, мөрдөгч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Түүнчлэн шүүх шүүгдэгч Д.Бийг гэм буруутай гэж тооцохдоо хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн ээж, эхнэрийн мэдүүлэг, мөрдөгч Т.Алтангэрэлийн мэдүүлгийг үндэслэсэн. Гэтэл хохирогч болон хохирогчийн ээж, эхнэр нь хамаарал бүхий гэр бүлийн гишүүд бөгөөд энэхүү мэдүүлэг нь бусдыг гэм буруутай эсэхийг тооцоход хангалттай нотлох баримт болж чадахгүй юм. Харин Т.Алтангэрэлийн мэдүүлэгт шүүгдэгч Д.Б нь хохирогчийг хонуулсан гэх үг, үсэг байхгүй харин хохирогчоос тухайн үед муухай үнэр үнэртэж байсан тухай л мэдүүлсэн байдаг. Энэ нь бусдыг эрүү шүүлт тулгаж гавлаж хонуулсан гэж үзэхэд хангалттай нотлох баримт болж чадахгүй, нотлогдохуйц байдлын шинжүүд бүрэн хангагдаагүй гэж үзэхэд хүргэж байна. Шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй.

Мөн шүүх хуралдааны явцад өмгөөлөгчдийн зүгээс 461 дүгээр ангид хохирогчийг хүлээлгэн өгөх үед биеийн байдлыг шалгасан байх ба тухайн үед биед хөхрөлт, няцралт гараагүй байгаа тухай тайлбар хэлж байсан. Гэтэл үүнийг шүүх харгалзахгүй, тус үйл баримтыг тодруулах шаардлагагүй гэж үзэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Гэтэл энэ нөхцөл байдал нь хэрэг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой үйл баримт байсан. Учир нь хохирогч өөрийгөө өглөөний 05 цаг хүртэл паарнаас гавлуулж хонуулсан гэж мэдүүлдэг. Гэтэл 4 цагийн турш гавлаж хонуулсан гэж үзвэл тухайн хүний бугуй хэсэгт улайлт, хөхрөлт, няцралт өгөх нь тодорхой юм. Гэтэл хөхрөлт, няцралт тогтоогдоогүй тул гавлаж хонуулсан гэдэг үйл баримтыг нотлоход үгүйсгэх нөхцөл болж байна. Иймд шүүх тус үйл баримтыг тодруулаагүй, нэмэлт мөрдөн байцаалтад тогтоолгохгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй байгаад гомдож байна. Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Мөн шүүх шүүгдэгч Д.Бийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр авсан мэдүүлгийг худал мэдүүлэг авсан гэж үзэж, огт мэдүүлэг аваагүй байна гэж дүгнэжээ. Гэтэл криминалтистийн шинжээч болох Э.Балдорж 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн гэрчийн мэдүүлэгтээ “энэ хүн хулгайлсан эд зүйлээ энэ хашаанд байгаа гэж хэлсэн зургийг нь авах хэрэгтэй байна гэсэн. Тэнд очиход 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00 наг өнгөрч байсан. Тэгээд би зургийг нь авчихаад жижүүрийн бүрэлдэхүүнтэй дуудлагаар явсан” гэж мэдүүлсэн байна. Мэдүүлгийн хугацаа үнэн зөв байх бөгөөд харин мэдүүлгийг шалгасан тэмдэглэлийн хугацаа алдаатай бичигдсэн байна. Энэ нь тэмдэглэл дээр буруу бичигдэж, тэмдэглэл үйлдсэн этгээдийн буруутай, процесс алдаа байгаа болохоос бус хуурамчаар нотлох баримт үйлдсэн явдал биш байна. Учир нь гэрч болон шинжээчийн зураг зэргээс үзэхэд мэдүүлгийг газар дээр нь шалгасан хугацаа нь мэдүүлэг авсан хугацаанаас хойно байх тул мэдүүлгийг хуурамчаар авсан, мэдүүлгийн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн мэт буруутгах нь үндэслэлгүй байна.

Хохирогч Г.Дгээс шүүгдэгч Д.Б 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр мэдүүлэг авсан. Энэхүү мэдүүлгийн тэмдэглэлийг хуурамчаар үйлдээгүй болох нь гэрчийн мэдүүлгийн тэмдэглэлийн хуудас бүрийн дор зурсан хохирогч Г.Дгийн гарын үсэг өөрийнх нь мөн болох нь 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 4345 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон баримтаар нотлогддог. Тухайлбал: Шинжээчийн дүгнэлтэд “нийт 25 ширхэг гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Дгийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно” гэж тусгасан байна.

Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд хохирогч Г.Д нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тахилт” гэх газарт хулгай хийх зорилгоор явж байгаад Тахилтын зүүн талын уулан дээр байрлах, хашаатай монгол гэртэй айлын хаалганы Хятад цоожийг нь эвдэн орж, дотроос нь “Самсунг” маркын гар утас хулгайлан авч, Тахилт гэх газар эзэнгүй байшинд оруулан нуусан тухай ярьж улмаар яллагдагчаар татсан тогтоол дурдагдсан 15 хэргийг үйлдсэн тухайгаа ярьж, болсон үйл явдал, хэргийн газрыг зааж өгсөн гэдэг нь мэдүүлгээр нотлогдож байна. Гэрчийн мэдүүлгийн тэмдэглэлд “энэхүү ярьсан зүйлүүд үнэн” гэж гар бичмэлээр бичигдсэн байх ба хохирогч Г.Д гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Гэтэл 2008021840531 дугаартай хэрэгт авагдсан Г.Дгийн гэрчийн мэдүүлэгт “Батцэнгэл надаас тухайн өдөр цагдаагийн хэлтэс дээр мэдүүлэг аваагүй” гэж мэдүүлсэн нь худал мэдүүлэг болсныг шүүх тогтоогоогүй. Бодит байдалтай нийцэхгүй үйл баримтыг үндэслэл хэсэг болгосон.

Мөн гэрч болох Г.Алтангэрэлийн мэдүүлэгт “тухайн үед Г.Дгээс мэдүүлэг авч байхад тэрээр би Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт хулгайн хэрэг хийсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Учир нь тэр дүүргийн цагдаа нар намайг явуулна гэж хэлээд тэнд гарсан хулгайн хэргийг надаас асууж, хамт очиж энэ газраас хулгай хийсэн үү гээд байхаар нь намайг цагдаагийн намайг явуулчих байх гэж үзээд арга буюу хулгай хийсэн гээд худал хэлчихсэн юм” гэж мэдүүлж байсан” гэж тусгагдсан. Үүнээс харахад иргэн Г.Д нь мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байх ба тус мэдүүлгээ бусдын шахалтаар бус харин худал мэдүүлбэл өөрийг нь явуулна гэж итгэсэндээ сайн дураар мэдүүлсэн болох нь харагдаж байна. Үүнээс гадна гэрч нь үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй атал Г.Д нь зориуд, санаатайгаар худал мэдүүлж, шүүгдэгч Д.Бийг буруутгасан байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Г мэдүүлэгтээ “намайг ажил дээр очсон чинь Батцэнгэл ах Даваацэрэнг байцаагаад эхэлсэн байсан. Тэгээд нилээд хэдэн зүйл ярьсан байсан. Хулгайлсан эд зүйлсээ хаана, хаана тавьсан бэ гэхээр 3 ломбарданд тавьсан, мөнгөн аягыг нь эвдээд мөнгийг урт цагаан дээр өвгөн, эмгэн хоёрт өгсөн. Нилээн хэдэн эд зүйл нь Тахилтад нэг эзэнгүй айлд нуусан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь мэдүүлгийг нь дуусгаад даргад танилцуулсан. Тэгтэл дарга яваад очоод бүрэлдэхүүн дуудаарай гэж хэлсэн”, шүүгдэгч Д.Ч мэдүүлэгтээ “Батцэнгэл уулзаж Г.Дгээс мэдүүлэг авсан. Тэгээд үргэлжлүүлээд Гандалай биед үзлэг хийсэн. Батцэнгэл ахлах мэдүүлэг авчихаад энэ хулгайлсан эд зүйлээ Тахилтад нэг газар тавьсан байгаа гэж байна. Бүгдээрээ тийшээ очъё гэсэн”, гэрч Ч.Нямбаярын мэдүүлэгт “...ажил дээр байж байгаад би гэртээ очоод хувцсаа солиод ирэхэд Г.Дгээс мэдүүлэг авсан байсан. Тэгээд хэргийн талаар ярьсан уу гэж асуусан чинь Тахилтад нэг эзэнгүй айлын хашаанд ойрын үед хулгайлсан эд зүйл нь байгаа гэж байна гэж байсан. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүнтэй утсаар холбогдоод дахиж үзлэг хийх юм байна шүү гээд тэр хаяг руу явсан. ...би тэр үед Г.Дгээс чи энэ хашааг эзэнгүй гэдгийг яаж мэддэг юм бэ гэхэд Г.Д би энэ урд талынх нь хашаанд амьдарч байсан гэж хэлж байсан. Тэгээд тэнд үзлэг хийгдээд юмнуудыг хураагаад авчирсан.” гэх мэдүүлгүүдээр Г.Дг холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг хүлээлгэх зорилгоор мэдүүлэг аваагүй гэдэг нь тогтоогдох учиртай байсан. Гэтэл шүүх бодит байдалтай нийцэхгүй үйл баримтыг үндэслэл хэсэг болгосон.

Мөн шүүх шийтгэх тогтоолдоо шүүгчдэгч Д.Бийг нотлох баримтыг хуурамчаар бүлэглэн үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон. Тухайлбал Г.Г, Д.Б, Д.Ч нар нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 00 минутаас 21 цаг 40 минутын хооронд Г.Дгийн мэдүүлгийг шалгаж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-330 тоот хаягаас хулгайн эд зүйл хураан авсан мэтээр “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл”, “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” үйлдэж дээрх ажиллагаанд шинжээч Э.Балдорж, гэрийн эзэн Ч.Цэцэг-Очир, М.Мөнхнаран нарын оролцсон мэтээр бичиж тэдний гарын үсгийг хуурамчаар зурсан гэж гэм буруутайд тооцсон. Гэтэл хохирогч Г.Дгийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний мэдүүлэгт “2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэг ч мэдүүлэг аваагүй. Шууд нэг эзэнгүй айлын хашаанд дагуулж очиж, эд зүйл үзүүлж надаар заалгад байгаад шинжээчийн бүрэлдэхүүн дүудаж зураг даруулсан”, мөн гэрч Э.Балдорж 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн мэдүүлэгтээ “Би Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Сонгинохайрхан дүүргийн Криминалтистикийн шинжээчээр 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би тухайн өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шинжээчийн үүрэг гүйцэтгэж байсан. Дуудлагад явж байх хугацаанд шинжээч хэрэгтэй байна гээд манай жижүүрийн бүрэлдэхүүний мөрдөгч юм уу жолоочтой яриад бид нар байгаа хаяг дээр очсон” гэж мэдүүлсэн. Энэхүү мэдүүлгээс харахад криминалистикийн шинжээч Э.Балдорж хэргийн газарт ирж зураг дарж, шинжээчийн үүргээ гүйцэтгэсэн нь харагдана. Харин шинжээчийн гарын үсгийг шүүгдэгч Д.Б зураагүй бөгөөд хэн зурсныг мэдэхгүй, мөн гарын үсгийг дууриалган зурсан эсэхийг мэдэх боломжгүй юм. Гэтэл шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдпийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол ...ял шийтгэнэ” гэж заасан. Хэргийн материалд цагаатгах нотлох баримтууд байх боловч яллах дүгнэлтэд тэдгээр нотлох баримтуудыг харгалзахгүйгээр яллах нотлох баримтуудыг дурдаж үнэлсэн гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд “Мөрдөгч Г.Г, Д.Ч нартай бүлэглэж, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 00 минутаас 21 цаг 40 минутын хооронд Г.Дгийн мэдүүлгийг шалгаж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-330 тоот хаягаас хулгайн эд зүйл хураан авсан гэж “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл”, “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” үйлдэхдээ дээрх ажиллагаанд шинжээч Э.Балдорж, М.Мөнхнаран нарыг оролцсон мэтээр гарын үсэг зурж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэжээ. Энэхүү үндэслэл нь мөн тогтоогдохгүй байна.

Учир нь мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд мэдүүлгийг газар дээр нь шалгасан Г.Г, байлцсан Д.Б, Д.Ч, Э.Балдорж нар оролцсон байна. Харин байлцсан гэрийн эзнээр Ч.Цэцэг-Очир, М.Мөнхнаран нар оролцжээ. Яллах дүгнэлтэд дурдсанаар эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл үйлдэхдээ дээрх ажиллагаанд шинжээч болон гэрийн эзний газрын үсгийг оролцсон мэтээр дуурайлган зурж, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж шүүгдэгчийг буруутгасан. Дээрх 3 хүний гарын үсгийг хэн зурсныг тодруулж, нотлох үүднээс шинжээч томилж, 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 4345 дугаар шинжээчийн дүгнэлтийн 6-д “Ч.Цэцэг-Очир гэсний ард зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Г, Д.Б нарын гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй харин Д.Чын гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын заргваруудтай тохирч байна”, 8-д “Дээрх гарын үсгүүдийг харьцуулах загвараар ирүүлсэн Д.Б, Д.Ч, Г.Г нарын гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй байна” гэж тусгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно:”, мөн зүйлийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж тус тус заасан. Үүнээс харахад шүүгдэгч Д.Бийг холбогдох 3 хүний гарын үсгийг дууриалган зураагүй гэдэг нь нотлогдох ба хэн зурсныг шинжээч тогтоож чадаагүй байна. Иймээс прокурор нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотолж чадаагүй байна. Гэтэл шүүх Д.Бийг нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцсон. Иймд энэхүү шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй.

Шүүгдэгч Д.Бийн хувьд тэмдэглэлийг үйлдээгүй тухай мэдүүлэгтээ хэлсэн байдаг бөгөөд байлцсан гарын үсгийг зурсныг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ байлцсан гарын үсэг зурсан гэдэг нь нотлох баримтыг хуурамчаар үйлдэхэд хамтран оролцсон гэсэн үг биш. Хамтран оролцох гэдэг нь хоёр ба түүнээс дээш этгээд хамтын хүсэл зоригийг илэрхийлж, нэг хүсэл зоригтойгоор гэмт үйлдэл хийхийг ойлгодог. Гэтэл гэм буруугийн хувьд санаа нэгдсэн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдэл, эс үйлдэл байхгүй юм. Учир нь гэрийн эзэн ирсэн эсэхийг тухайн үед мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Мөн шүүгдэгч Д.Бийн мэдүүлэгт шинжээч Э.Балдорж тухайн өдрийн бүрэлдэхүүнд байсан, гарын үсгийн хувьд мэдэхгүй гэж тусгагдсан байна. Шинжээч Э.Балдоржийн хувьд хэргийн газарт байсан, зураг авсан тухайгаа мэдүүлэгтээ тусгуулсан. Иймээс Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй байна.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Д.Бийг хохирогч Г.Дг авч хононо, хонохгүй гэвэл хэрэг хүлээ гэж шахаж, дарамталсан зүйл огт байхгүй талаар дээр дурдсан. Харин 1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх талд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “Шүүгдэгчийн өмгөөлөгч: Сонгинохайрхан дүүргийн мөрдөгч нар хуурч мэхэлсэн, хүч хэрэглэсэн, албадсан байдлаар танаас мэдүүлэг авсан зүйл байгаа юу гэхэд, Шүүгдэгч: байгаа. Цагдаагийн дарга надтай уулзаж цагдан хорилгүй, батлан даалтад гаргаж өгье. Баянзүрхийнхэнтэйгээ яаж учраа олох чинь бид нарт хамаа байхгүй. Харин Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн 15 хэргийг хүлээн ав гэсэн. Би хоригдохоос айсан тул цагдаагийн дарга нь өөрөө хэлж байгаа юм чинь үнэн байлгүй дээ гэж бодоод хүлээн зөвшөөрсөн” /1хх 11/, хохирогч Г.Дгийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...тэр дарга нь гэх хүн манай Сонгинохайрхан дүүргийн Тахилт гэдэг газар чиний хийсэн хэргүүдтэй адил үйлдэлтэй хэргүүд байна. Чи энэ хэргүүдийг хүлээчих тэгэх юм бол чамайг явуулна. Өнөөдөр харин энд хонох байх шүү” гэсэн мэдүүлгүүдээс харахад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тасгийн дарга болох Ю.Мэндбаяр хохирогч Г.Дг сүрдүүлж, айлгасан байж болох юм. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Ю.Мэндбаяраас гэрчийн мэдүүлэг авахдаа энэ талаар огт асуугаагүй, үүрэг чиглэл өгсөн эсэхийг тодруулаагүй байна. Иймээс Ю.Мэндбаяраас дахин мэдүүлэг авч, хэргийн үнэн зөвийг тогтоох шаардлагатай байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/44 дугаар шийтгэл тогтоолыг хүчингүй болгож, тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийг 3 үйлдэлд буруутгадаг. Эхнийх нь хуурамч мэдүүлэг өгсөн гэдэг. Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгах тэмдэглэлийг үйлдсэн хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж үздэг бөгөөд хохирогчийг гавлаж хонуулсан гэх гурван шалтгаанаар буруутгадаг. Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбодь, сэтгэл санааг шаналган зовоосон бол ...ял шийтгэнэ” гэж заасан. Хэргийн материалд цагаатгах нотлох баримтууд байх боловч яллах дүгнэлтэд тэдгээр нотлох баримтуудыг харгалзахгүйгээр яллах нотлох баримтуудыг дурдаж үнэлсэн гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд “Мөрдөгч Г.Г, Д.Ч нартай бүлэглэж, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 00 минутаас 21 цаг 40 минутын хооронд Г.Дгийн мэдүүлгийг шалгаж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-330 тоот хаягаас хулгайн эд зүйл хураан авсан гэж “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл”, “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” үйлдэхдээ дээрх ажиллагаанд шинжээч Э.Балдорж, М.Мөнхнаран нарыг оролцсон мэтээр гарын үсэг зурж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэжээ. Энэхүү үндэслэл нь мөн тогтоогдохгүй байна. Учир нь мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд мэдүүлгийг газар дээр нь шалгасан Г.Г, байлцсан Д.Б, Д.Ч, Э.Балдорж нар оролцсон байна. Харин байлцсан гэрийн эзнээр Ч.Цэцэг-Очир, М.Мөнхнаран нар оролцжээ. Яллах дүгнэлтэд дурдсанаар эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл үйлдэхдээ дээрх ажиллагаанд шинжээч болон гэрийн эзний газрын үсгийг оролцсон мэтээр дуурайлган зурж, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж шүүгдэгчийг буруутгасан. Дээрх 3 хүний гарын үсгийг хэн зурсныг тодруулж, нотлох үүднээс шинжээч томилж, 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 4345 дугаар шинжээчийн дүгнэлтийн 6-д “Ч.Цэцэг-Очир гэсний ард зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Г, Д.Б нарын гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй харин Д.Чын гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна”, 8-д “Дээрх гарын үсгүүдийг харьцуулах загвараар ирүүлсэн Д.Б, Д.Ч, Г.Г нарын гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй байна” гэж тусгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, мөн зүйлийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж тус тус заасан. Үүнээс харахад шүүгдэгч Д.Бийг холбогдох 3 хүний гарын үсгийг дууриалган зураагүй гэдэг нь нотлогдох ба хэн зурсныг шинжээч тогтоож чадаагүй байна. Иймээс прокурор нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотолж чадаагүй байна. Гэтэл шүүх Д.Бийг нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцсон. Иймд энэхүү шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй. Шүүгдэгч Д.Бийн хувьд тэмдэглэлийг үйлдээгүй тухай мэдүүлэгтээ хэлсэн байдаг бөгөөд байлцсан гарын үсгийг зурсныг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ байлцсан гарын үсэг зурсан гэдэг нь нотлох баримтыг хуурамчаар үйлдэхэд хамтран оролцсон гэсэн үг биш. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр “Энэ гурван хүний хэн нь танд сэтгэл санааны хохирол үзүүлж, гавласан бэ” гэж асуухад хохирогч хариулаагүй бөгөөд энэ талаар юу ч тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх гэм буруутайд тооцож шийдвэр гаргасан байгаа юм. Хэрвээ Г.Д энэ гэмт хэргийг хийгээгүй бол тэдгээр гурван мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн байгаа. Учир нь тухайн байранд бүгд хураалттай байсан. Үүнийг хулгай хийсэн хүн л хурааж авсан байгаа. Г.Д гэдэг хүний хурууны хээ тухайн хэргийн газраас гарч ирсэн гэх үндэслэлээр тухайн хэрэгт буруутгадаг. 21 цаг 15 минутаас Ю.Мэндбаяр гэх тасгийн даргатай уулздаг. Уулзсан тухайгаа хохирогч өөрөө мэдүүлсэн. 22 цагт мэдүүлэг шалгах газарт очиход шинжээчээ хүлээсэн. Хэргийн газарт авсан зурагны цаг нь шөнийн 00 цаг байдаг. 15 хэргийг зохиосон юм бол тухайн 15 хохирогч нь бүх эд зүйлээ авчихсан юм. Тэгэхээр прокурор хэргийг бүрэн тогтоож чадаагүй. Шүүгч энэ хэргийг шүүхдээ эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр прокурорын саналаар шийдвэр гаргасан. Тухайн баримтыг үйлдсэн хүн нь гарын үсгээ зурж хариуцлагаа хүлээдэг. Бусад хүмүүс нь байлцсан гэдэг утгаараа хариуцлага хүлээж байгаа юм. Асуудал үүсэх үед доод албан тушаалтан, мөрдөгч нарт хамаг зүйлийг тохдог. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч Д.Чын өмгөөлөгч Д.Оюунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооногэж заасан байдаг боловч тухайн хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй бөгөөд холбогдох ажиллагааг бүрэн хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй. Шүүгдэгч Г.Ггийн хувьд н.Баяржаргал болон н.Эрдэнэбилэг гэх хүмүүсийн бичиг баримтыг хохирогч Г.Дгийн биеэс гарсан гэж хуурамчаар зохиомол байдлыг зориудаар бий болгож дүгнэлт үйлдсэн. Энэ хэрэгт гэрч н.Баяржаргал мэдүүлэг өгөхдөө Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Нарлаг” гэх хүнсний дэлгүүрээс шар айраг авахдаа бичиг баримтыг нь барьцаанд тавьчихсан юм” гэж мэдүүлдэг боловч тухайн үйлдэл дээр хяналт тавьж, ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Тухайн “Нарлаг” гэх хүнсний дэлгүүрийн худалдагч н.Золзаяа гэх хүн мэдүүлэг өгөхдөө Иргэний үнэмлэх н.Баяржаргал гэдэг хүн тавьсан боловч манай дэлгүүрт хулгай орох үед энэ хүний бичиг баримт алга болчихсон байсан гэж мэдүүлсэн байдаг. Тухайн дэлгүүрт болсон хулгайн гэмт хэргийг хохирогч гээд байгаа Г.Д үйлдсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдон тогтоогддог. Гэтэл энэ нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулаагүй. Мөн анхан шатны шүүх тухайн шийтгэх тогтоолыг харгалзаж үзээгүй. Бичиг баримттай холбоотой асуудлын хувьд хэд хэдэн ломбарданд тухайн бичиг баримтыг тавьсан үйл баримт яригддаг. Гэтэл Авлигатай тэмцэх газрын мөрдөгч тухайн ломбардтай холбоотой асуудлыг огт шалгаагүй. Авлигатай тэмцэх газрын ажилтан зөвхөн яллах талын нотлох баримтуудыг хуулбарлаж аваад цагаатгах талын нотлох баримтуудыг үлдээчихсэн байдаг. Г.Дг яллагдагчаар татсаны дараа н.Идэртулга гэх мөрдөгч мэдүүлэг авахад ямар ч зөрүүгүй мэдүүлэг өгсөн байдаг. Энэ асуудлыг шүүх хуралд тавихад хохирогч Г.Д Намайг хүчээр гарын үсэг зуруулж, хуурамч нотлох баримт үйлдсэнгээд байдаг. н.Идэртулга дахиад хуурамчаар нотлох баримт үйлдсэн бол яагаад тэр хүн шалгагдахгүй яваад байгаа вэ? Эрүү шүүлт тулгасан гэх асуудалд хамт байсан гэх утгаар нь бүлэглэж үйлдсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хоорондоо зөрүүтэй нотлох баримтууд байхад ямар нотлох баримт нь ямар нотлох баримтыг үгүйсгэж байгааг тайлбарлаагүй байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

            Прокурор Т.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон дараах дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Г.Гг Д.Б, Д.Ч нартай бүлэглэн Г.Дд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 15 хэргийг хүлээлгэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд гавтай хонуулж, бие махбодь, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл үйлдэхдээ шинжээч Э.Балдорж, иргэн Ч.Цэцэг-Очир, М.Мөнхнаран нарыг оролцсон гэж гарын үсгийг дуурайлган зурж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүү шүүлт тулгасан гэмт хэргийн хувьд Г.Дг хууль бусаар хорьсон байгаа юм. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийг баривчлан цагдаагийн хэлтэст авчирсан. Мөрдөгч нар сард 4 хэрэг илрүүлэх ажил үүргийн хуваарьтай байдаг ба хэрэг дотор тэр талаар хавсаргасан байгаа. Нотлох баримт хуурамчаар үйлдсэн хэргийн тухайд 12 гэрчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл зэрэг нийт 13 нотлох баримт хуурамчаар үйлдсэн. Эдгээр мэдүүлгүүдийг үндэслэж эрүү шүүлт тулгасан гэж шүүх үзээд хэргийг прокурорт буцааж байсан. Хууль бус ажиллагааны гол нотлох баримт нь цаг хугацаа юм. 19 удаагийн үйлдлийг ямар ч ой тогтоолт сайтай хүн хаяг, нэртэйн бүгдийг үнэн зөвөөр мэдүүлнэ гэж байхгүй. Г.Номинзул зэрэг нь хөндлөнгийн гэрч бөгөөд оюутан учраас тухайн хэрэг дээр оролцуулах ямар ч шаардлага байхгүй. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч А.Түвшинтөгс, Х.Баатарбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон шийтгэх тогтоол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

1. Шүүгдэгч Г.Г нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа,

Д.Б, Д.Ч нартай бүлэглэж хэрэг бүртгэлтийн дугаар бүхий хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, 14 дэх хэсэгт заасныг зөрчиж иргэн Г.Дд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэн, холбогдогч нь тогтоогдоогүй 15 хэргийг хүлээлгэх зорилгоор, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд гавтай хонуулж, бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан,

Д.Б, Д.Ч нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 00 минутаас 21 цаг 40 минутын хооронд Г.Дгийн мэдүүлгийг шалгаж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-330 тоот хаягаас хулгайн эд зүйл хураан авсан гэж “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл”, “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” үйлдэхдээ дээрх ажиллагаанд шинжээч Э.Балдорж, иргэн Ч.Цэцэг-Очир, М.Мөнхнаран нарыг оролцсон гэж гарын үсгийг нь дуурайлган зурж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

Г.Г нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Г.Дгээс Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд хэрэг бүртгэлтийн 190804890, 190804692, 190805313, 190805535, 190805529, 190805534, 190804968, 190805652, 190805563, 190805624, 190805645 дугаартай хэргүүдийг үйлдсэн гэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн,

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд Г.Дгийн биед үзлэг хийхдээ УХ96040111 регистрийн дугаартай Эрдэнэ-Очирын Баяржаргалын иргэний үнэмлэх, “Police” гэсэн логотой лидрин материалтай баримт бичгийн гэр, Б-0009744 дугаартай Сэвжидийн Эрдэнэбилэгийн дотоодын цэргийн албаны үнэмлэх гарч ирсэн мэтээр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох үзлэг хийсэн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд иргэн Ч.Цэцэг-Очироос мэдүүлэг авахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн,

2. Шүүгдэгч Д.Ч нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа,

Д.Б, Г.Г нартай бүлэглэж хэрэг бүртгэлтийн дугаар бүхий хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, 14 дэх хэсэгт заасныг зөрчиж иргэн Г.Дд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэн, холбогдогч нь тогтоогдоогүй 15 хэргийг хүлээлгэх зорилгоор, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд гавтай хонуулж, бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан,

Д.Б, Г.Г нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 00 минутаас 21 цаг 40 минутын хооронд Г.Дгийн мэдүүлгийг шалгаж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-330 тоот хаягаас хулгайн эд зүйл хураан авсан гэж “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл”, “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” үйлдэхдээ дээрх ажиллагаанд шинжээч Э.Балдорж, иргэн Ч.Цэцэг-Очир, М.Мөнхнаран нарыг оролцсон гэж гарын үсгийг нь дуурайлган зурж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Г.Дгийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахдаа Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд Г.Номинзул, Г.Чимэдцогзол нарыг уг ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцуулсан гэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

3. Шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасагт эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа:

Г.Г, Д.Ч нартай бүлэглэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, 14 дэх хэсэгт заасныг зөрчиж иргэн Г.Дд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэн, холбогдогч нь тогтоогдоогүй 15 хэргийг хүлээлгэх зорилгоор, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд гавтай хонуулж, бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан,

Г.Г, Д.Ч нартай бүлэглэж, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 00 минутаас 21 цаг 40 минутын хооронд Г.Дгийн мэдүүлгийг шалгаж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-330 тоот хаягаас хулгайн эд зүйл хураан авсан гэж “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл”, “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” үйлдэхдээ дээрх ажиллагаанд шинжээч Э.Балдорж, иргэн Ч.Цэцэг-Очир, М.Мөнхнаран нарыг оролцсон гэж гарын үсгийг нь дуурайлган зурж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 21 цаг 15 минутаас 21 цаг 53 минутын хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байранд иргэн Г.Дгээс мэдүүлэг авсан мэтээр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Г.Дгийн “...2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед хамтран амьдарч байсан Я.Солонгын гэрийн гаднаас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч нар баривчилсан. ...Намайг авч явж байх замдаа мөрдөгч Чинбат нь миний хажууд сууж байгаад “Сонгинохайрхан дүүргийн Тахилт гэдэг газарт чиний хийсэн үйлдлүүдтэй адил үйлдэлтэй хэргүүд байна. Хэрэв чамайг энэ хэргүүдийг хүлээчих юм бол Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэнд чамайг барьж өгөхгүй, зүгээр хэргээ хүлээчихээд Солонготойгоо харь, аль эсвэл чамайг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэнд хүргэж өгнө, тэгэхээр чамайг 461 дүгээр ангид хорино” гэж хэлсэн. ...Тэгээд мөрдөгчийнх нь өрөөнд орсон чинь “чи ямар ч байсан Солонгыг явуулчих, өнөөдөртөө энд хононо, манай дарга чамайг хорихгүй гэж хэлсэн биз дээ” гэж хэлсэн. ...Би Солонготой уулзаад “маргааш ирж батлан даалтад аваарай өнөөдөр ямар ч байсан эндээ хонох юм шиг байна” гэж хэлсэн. Солонгыг явуулсны дараа намайг ард гавлаж суулгаад төмөр сейфээс хайрцагтай хэргүүд гаргаж ирсэн. Нэлээн бүдүүн намхан залуу гаргаж ирсэн хэргүүдээрээ намайг цохиод “энэ чиний хэргүүд биз дээ”, паспорттай нэг үнэмлэх гаргаж ирээд “чи энэ үнэмлэхийг хохирогчид нь үзүүлээд зугтаагаа биз дээ” гэж хэлсэн. Тэнд хамт байсан 2 мөрдөгч нь нөгөө мөрдөгчдөө “наадахаа цохиод яах гэсэн юм бэ, нөгөө газрууд дээрээ очоод зураг авъя” гэж хэлсэн. Тэгээд миний дээгүүр хэсгийг тайлуулаад шарх, сорви байгаа эсэхийг үзэж байна гээд зураг авсан. ...Гурван мөрдөгч намайг дагуулаад нэг хашааны гадаа очиж зогсоод нэг нь түрүүлж ороод гэрэл тусгаж хашаан дотор нь явж, явж байгаад “за наадахыгаа буулгаад ир” гэсэн. Тэр хашаанд 2 давхар байшин байсан, ...үүдний довжоон дээр нь хэт хутга, зурагт, ээмэг, бөгж байсан. Тэд нарыг заагаад зогс гэж хэлсэн. Хулгайлсан эд юмсаа өвсөн дотор айлын хашаанд нуусан байсан гэж хэлээрэй гээд шинжээчийн бүрэлдэхүүн дуудсан. Шинжээчийн бүрэлдэхүүн ирээд зураг авчхаад яваад өгсөн. Тэр 3 мөрдөгч цагдаагийн хэлтэс дээр авчраад намайг паарнаас гавлаад “маргааш өглөө чамаас мэдүүлэг авна” гэж хэлсэн. ...тэнд паарнаас гавлаатай хоносон. Өглөө нь нөгөө 3 цагдаа чиний мэдүүлгийг газар дээр нь шалгана гээд цуг газар дээр нь мэдүүлэг шалгахаар явсан. ...хавтаст хэргийнхээ хаягаар явж хулгай орсон гэх айл болгоны гадаа очсон. Би тэр айлуудыг нь мэдэхгүй байсан чинь “юундаа маяглаад байгаа пизда вэ, маяглаад байвал тэр Баянзүрх дүүргийн цагдаа руугаа яв” гэж байсан. ...очсон айл болгоных нь үүдэн дээр буугаад зааж байгаа байдлаар зургаа авхуулсан. Чинбат нь утсаар яриад “паспортынх нь овог, нэрээр хаана, хаана ямар эд зүйл тавьсан байна олоод мэдээдэх, наадахыг чинь батлан даалтад өгчихөөр эргэж ирэхгүй дахиад зугтаагаад яваад өгнө гялс ломбардыг заалгая” гэсэн. ...3, 4 дүгээр хороолол, Орбит, 21 дүгээр хороололд ломбардын үүдэнд очоод мөн зураг даруулсан. Тэгээд шууд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн, ...ирсэн чинь манай ээж, Солонго ирсэн байсан. ...ээжид хүүхдээс чинь мэдүүлэг авч нэг зүйл тодруулаад явуулъя гэсэн. Тэгээд ороод мөрдөгч Гандалай нь мэдүүлэг авсан. Надаас мэдүүлэг авч дуусаад намайг гавлаад гадаа коридорт гарсан чинь Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн ирсэн байсан. ...би Алтангэрэл мөрдөгчид Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн намайг худлаа хэрэг хүлээлгэсэн талаар хэлж, мэдүүлэг дээрээ бичүүлж байсан. Тэгээд намайг цагдан хорих 461 дүгээр ангид хүргэж өгсөн. ...Намайг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч нар цагдаагийн хэлтэс дээрээ авчраад даргатайгаа уулзуулсан. Надаас тэр өдөр ямар ч мэдүүлэг аваагүй. Шөнө дагуулж гаргаад хулгайн эд зүйл нуусан эзэнгүй хашаа, байшин дээр очоод зураг авсан. ...Тэр айлын эзэд байхгүй, ямар ч хүнгүй байсан. Мөрдөгч нар өөрсдөө бууж хашааных нь хаалгыг онгойлгосон. ...Эрдэнэ-Очирын Баяржаргал, Сэвжидийн Эрдэнэбилэг гэх бичиг баримтууд миний биед яваагүй. Миний биеэс гарч ирсэн гэх бичиг баримтуудыг тухайн үед хавтаст хэрэг дотроосоо гаргаж ирээд чи энэ бичиг баримтуудыг хохирогчид үзүүлээд зугтаагаа биз дээ гээд байсан. Шөнө мэдүүлэг шалгачхаад ирээд чиний бие дээр гэмтэл шарх байна уу гээд миний дээгүүр хувцсыг тайлуулаад зураг авсан. ...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн ирэхээс өмнө гэрчээр мэдүүлэг авна гээд мөрдөгч Гандалай 1 удаа мэдүүлэг авсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн ирчхээд байж байхад мөрдөгч Чинбат нь нэлээн олон хуудас дээр уншиж танилцах боломж олгохгүй гавтай байхад гарын үсэг зуруулаад байсан. ...Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр мөрдөгч нарынхаа өрөөнд паарнаас гавлаад хонуулсан. Тухайн өдөр надтай цуг Гандалай, Чинбат, бас нэг мөрдөгч байсан. ...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэг ч мэдүүлэг аваагүй. Шууд нэг эзэнгүй айлын хашаанд дагуулж очиж эд зүйл үзүүлж зураг дарсан. Тэгээд шинжээчийн бүрэлдэхүүн дуудаад зураг даруулсан. Тэгээд ажил дээрээ авчраад паартай гавлаад хонуулсан. ...Орбитоос цаашаа Тахилт гэдэг газарт очоод хашааны гадаа очоод гараараа заа гэж хэлээд надаар хашааны хаалгыг заалгаад миний зургийг дараад байсан. ...Надаас гадна нөгөө гурван мөрдөгч байсан. Миний таслагдсан хэрэг дотор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хулгайн 15 хэрэг байхгүй. ...Цагдаагийн хэлтсийн байрны гаднаас урд өдрийн унаж явсан приус-20 маркийн машинтай Батцэнгэл, Гандалай, Чинбат нар намайг авч явсан. Авч явахдаа Гандалай машин бариад Батцэнгэл нь Гандалайн хажууд суугаад Чинбат нь надтай хойно суусан. Тэгээд цаасан дээр бичсэн хаяг үзүүлээд яваад байсан. ...Би наадахыг чинь мэдэхгүй байна гэхэд Чинбат нь ...цаасаараа толгой руу цохиод, ...мөн хөл рүү нудраад байсан. Тэгээд айлуудын хашааны гадаа зогсож намайг зогсоож, гараар хашааны хаалга руу заалгаж зураг дарж байгаад хэлтсийн байранд ирсэн. Тэгээд намайг мэдүүлэг авах өрөөнд оруулж гавтай суулгаж байгаад мөрдөгч Гандалай нэг удаа мэдүүлэг авсан. ...Намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Алтангэрэл, мөрдөгч Даваацэцэг хоёр ирж авсан. ... Миний биед мөрдөгч Гандалай үзлэг хийгээгүй. Хэлтсийн байранд дөнгөж авчирсны дараа цээж нүцгэн зураг авсан. Тэр хүмүүсийн бичиг баримт миний биеэс гарч ирээгүй. ...Паарны хажуу талд суулгаад наана нь хаасан байсан сээткэн модон хаалтыг аваад паарны шугамаас нэг гараас гавласан. Тэнд суугаагаараа үүр цайтал суусан. ...Цагдаагийн хэлтэс дээр хонуулаад маргааш нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэнд хүлээлгэж өгсөн. ...Мөрдөгч Гандалай надаас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 удаа мэдүүлэг авсан. ...Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн орж ирээд намайг аваад явах гэхэд мөрдөгч Гандалай орж ирээд наадахаар чинь гарын үсэг зуруулъя гээд нэлээн олон цаасан дээр надаар гарын үсэг зуруулж авсан. Мөрдөгч Батцэнгэл надаас нэг ч удаа мэдүүлэг аваагүй. ...Тухайн үед ахлах мөрдөгч Алтангэрэл надаас мэдүүлэг авахад нь би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн надаар хийгээгүй хэрэг хүлээлгэсэн тухайгаа мэдүүлж, тэмдэглэлд нь бичүүлсэн. ...” /6 хх 44-48, 7 хх 64-67/,

 

гэрч Т.Буянтын “...2019 оны 10 дугаар сарын 24-нд намайг цагдаагийн хэлтэс дээр 21 цагийн үед очиход манай хүү Г.Дг гаднаас хоёр мөрдөгч гавтай цагдаагийн хэлтэс дээр оруулж ирж байсан. Тэгээд ганц хоёрхон зүйлд тодруулаад явуулна гэж хэлсэн, ...хүүгээ хүлээгээд орой 23 цаг хүртэл цагдаагийн хэлтэс дээр суусан. ...Надтай уулзаад танай хүүгээс тодруулах зүйл гараад байна, Цагдаагийн хэлтэс дээр саатуулж хонуулна, өглөө ирж аваарай гэж хэлсэн. Маргааш өглөө нь ...би ажилтай явж байгаад 14 цагийн орчим цагдаагийн хэлтэс дээр очсон. Намайг цагдаагийн хэлтэс дээр очиход маршрут шалгах гээд аваад явсан гэж хэлсэн. Орой 17 цаг өнгөрч байхад манай хүүг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. ...Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн манай хүүг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээрээс аваад явахад манай хүү Г.Д надад “ээжээ энэ хэрэг хилс хэрэг шүү, ээжээ би өлсгөлөн зарлана, би ямар ч байсан энэ хэргийг хүлээхгүй” гэж хэлж байсан. ...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай хүүг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн саатуулсан гэхээр нь 21 цагийн орчим очсон. 23 цаг хүртэл цагдаагийн хэлтэс дээр хүлээж суухад энгийн хувцастай залуу гарч ирээд “та одоо Г.Дг хүлээгээд байх шаардлагагүй, тодруулах зүйл байгаа учраас энд саатуулаад хонуулна. Маргааш өглөө ирээд авчих” гэж байсан. Манай хүүг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хэлтсийн байран дээрээ хонуулаад маргааш нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэнд хүлээлгэж өгсөн. ...” /6хх 52-53/,

 

гэрч Я.Солонгын “...2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчим Г.Д манай гэрт ирчихээд гарсан чинь манай орцон дотор хүн орилолдоод байхаар нь би гэрээс гарсан чинь Г.Дг хоёр талаас нь 2 хүн барьсан, ...гарыг нь өргөсөн байдалтай байсан. ...Би цагдаагийн хэлтсийн хүлээлгийн өрөөнд шөнийн 01 цаг хүртэл хүлээсэн. ...шөнийн 01 цаг өнгөрч байхад нэг цагдаа дуудаад Г.Дг явуулах боломжгүй, энд хонуулна гэсэн. ...би ямар учраас цагдаагийн хэлтэс дээр хонуулах гэж байгаа юм бэ гэхэд байцаалт авах дутуу байна, чи Г.Дгийн биед байгаа зүйлийг аваад яв гэхэд Г.Д надад түрүүвчээ өгсөн. ...чи Г.Дг маргааш өглөө 08-09 цагийн хооронд ирээд авчих гэж тэр цагдаа хэлсэн. ...маргааш өглөө нь 11 цагийн орчим охиноо тэврээд цагдаагийн хэлтэс дээр очсон боловч Г.Дтэй уулзуулаагүй. Тэгээд нэлээн орой болсон хойно Баянзүрх дүүргийн цагдаагаас Г.Дг авах гэж ирсэн. ...Г.Д надтай зөрөхдөө энэ цагдаагийнхан надад 10 хэдэн хэрэг тохох гээд байна гэж хэлсэн. ...Г.Дг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01 цагийн орчим надтай уулзуулчихаад явуулах боломжгүй байна, маргааш ирээд авчих гэсэн. Г.Дг цагдаагийн хэлтсийн байранд хонуулсан байх. ...” /6хх 55-59/,

 

гэрч Ч.Цэцэг-Очирын “...Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас “танай хашаанд хулгай орсон байна, энэ талаар ирж уулзана уу” гээд манай нөхөр М.Мөнхнаран бид хоёрыг дуудсан. Бид хоёр очиж уулзсан чинь “хулгайч нь танай гэрт байрлаад хулгайлсан эд зүйлээ танай гэрт нуусан байсныг илрүүлсэн. Өчигдөр шөнө энэ ажиллагаагаа хийсэн. Та нарыг дуудаж чадаагүй. Эзэмшигч нар нь байхгүй тохиолдолд энэ ажил хийгдэхгүй” гээд надаас мэдүүлэг аваад гарын үсэг зуруулсан. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл”, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” дээрх гарын үсэг нь нөхөр бид хоёрын гарын үсэг биш байна. Нөхөр бид хоёр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр нэг л удаа очсон. Тэр ажиллагаанд оролцоогүй. Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлтэй танилцлаа. Энэ тэмдэглэл дээрх гарын үсгүүд нөхөр бид хоёрын гарын үсэг биш байна. ...Он, сар, өдрийг нь санахгүй байна. Нөхөр бид хоёрыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудахад нь нөхөр бид хоёр 1 удаа очиж би нэг удаа мэдүүлэг өгсөн. Тухайн үед надаас миний биеийн байцаалтыг асуусан. Энэ байшинд хэн, хэн амьдардаг байсан, хэр хугацаанд эзэнгүй байсныг асуугаад гарын үсэг зуруулсан. Надаас өөр зүйл асуугаагүй. Тэмдэглэлтэй танилцахад “2079 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Жуков дахь гэртээ байж байхад цагдаагийн байгууллагаас танай хашаанд үзлэг хийх хэрэгтэй байна гэхээр нь 22 цагийн орчим Тахилтын 7-330 тоот хашаанд нөхөр Мөнхнарангийн хамт ирсэн. Бид хоёрыг ирэхэд цагдаа нар манай хашааны гадаа нэг гавтай хүнтэй хамт зогсож байсан. Манай хашааны хаалгыг блокоор тагласан байхаар нь тэрийг холдуулан хашаандаа ороод байшин руу алхаад очиход үүдний орчимд зурагт, мөнгөн аяга болон нэлээд тооны тагшнууд байсан. Тэр эд зүйлсийг цагдаа нар хураагаад авсан. Би байшиндаа нөхрийнхөө хамтаар орж үзэхэд манай гэрээс алдагдсан зүйл байхгүй байсан. Хүн амьдарч байгаагүй учраас эд зүйл байгаагүй. Ийм л зүйл болсон. Асуулт: Танай хашаанд ямар шалтгааны улмаас цагдаагийн ажилтнууд үзлэг хийх болсон талаараа тайлбарлан өгсөн үү? Хариулт: Манай хашаан дотор цагдаа нартай хамт байсан нэг залуу хулгай хийсэн эд зүйлсээ хадгалсан гэж хэлсэн. Тэгээд манай хашаанд үзлэг хийж болох уу гэхээр нь би зөвшөөрч нөхөртэйгөө хамт байлцаж байгаад хашаандаа үзлэг хийлгэсэн. Асуулт: Та эд зүйл хулгайлсан гэх тэр залууг харсан уу? Хэрэв харсан бол та тэр хүнийг таних уу? Урьд өмнө харж байсан уу? Хариулт: Би хулгай хийсэн гээд цагдаа нартай хамт байсан залууг харсан. Танихгүй хүн байна лээ. Урьд өмнө харж байгаагүй манай гэр бүлээс ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. 2018 оны 1 дугаар сараас хойш манай байшин эзэнгүй байсан. Хааяадаа эргэж очдог учраас эзэнгүй байдаг гэдэг нь илт мэдэгддэг болохоор эд зүйлээ нуусан юм шиг байна лээ. Асуулт: Танай хашаанаас хураан авсан эд зүйл дунд танай гэрийн эд хөрөнгө байсан уу? Хариулт: Цагдаа нарын хураасан эд зүйлийг нэг бүрчлэн харсан. Манай гэрийн эд зүйл байхгүй байсан...” гэх зүйлийг би огт хэлээгүй. ...“Танай хашаанаас хулгайчийн нуусан эд зүйлийг хураан авсан юм. Та цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаад гарын үсэг зураад өгнө үү” гэхээр нь гарын үсэг зурж өгсөн. ...Нөхөр бид хоёрын гарын үсэг биш гэдэгт итгэлтэй байна. Бид хоёрын гарын үсэг биш. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хашаан дээр цагдаа нартай очсон зүйл байхгүй. ...” /6хх 71-72/,

 

гэрч М.Мөнхнарангийн “...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-330 тоот хаягт байрлах хашаа, байшин нь манай эхнэрийн нэр бүртгэлтэй байдаг. ...Он, сарыг, өдрийг санахгүй байна, танай хашаа байшинд хулгай ороод хулгайчийг нь барьсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүрч ирээд уулзаач гэхээр нь эхнэртэйгээ цуг очиж уулзсан. Тэгсэн чинь яаралтай ажиллагаа явагдаж байсан учраас танай хашаа байшинд орсон. Уг нь бол эзнийг нь байлцуулаад ордог юм. Зүгээр үү гэхээр нь зүгээр гэж хэлж байсан. Бид хоёрыг цуг байхад манай эхнэрээс юм асуугаад байсан. Би 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдүүлгийг нь газар нь дээр нь шалгасан тэмдэглэл”, “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл”-тэй танилцлаа. Энэ ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй. ...Надад танилцуулсан “Мэдүүлгийг нь газар нь дээр нь шалгасан тэмдэглэл”, “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл”-үүд дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Тийм болохоор тэмдэглэлийг хаана, хэрхэн бичсэнийг хэлж мэдэхгүй байна. ...Энэ тэмдэглэлүүд дээрх гарын үсэг миний гарын үсэг биш гэдэгт итгэлтэй байна. ...” /6хх 73-74/,

гэрч Т.Алтангэрэлийн “...Г.Д нь манай цагдаагийн хэлтэс дээр хулгай хэргийн учир шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтаас оргон зайлсан. ...Г.Д нь Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч нарт саатуулагдсан байсан талаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очсон. Г.Дг хүлээн аваад 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21 цаг 20 минутаас 21 цаг 40 минутын хооронд мэдүүлэг аваад цагдан хорих 461 дүгээр ангид хүргэж өгсөн. Тухайн үед Г.Дгээс мэдүүлэг авч байхад тэрээр “Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт хулгайн хэрэг хийсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Учир нь тэр дүүргийн цагдаа нар намайг явуулна гэж хэлээд тэнд гарсан хулгайн хэргийг надаас асууж, хамт очиж энэ газраас хулгай хийсэн үү гээд байхаар нь намайг явуулчих байх гэж үзээд арга буюу хулгай хийсэн гээд худал хэлчихсэн юм. Тэр цагдаагийн нэрийг мэдэхгүй, хэд хэдэн газраас хулгай хийсэн үү гээд асуухаар нь хулгай хийсэн гээд худал хэлчихсэн” гэж мэдүүлж байсан. ...” /6хх 60-61/,

 

гэрч Л.Даваацэцэгийн “...Даваацэрэнгээс мэдүүлэг авах гээд урдаа суулгахад муухай үнэртээд байсан. Тэгэхээр нь ахлах мөрдөгч Т.Алтангэрэл “чи ямар муухай үнэртэй юм бэ” гэхэд Даваацэрэн “энд хоносон юм чинь аргагүй шүү” гэж хэлсэн. ...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс над руу залгаад “хүнийг чинь барьсан” гэхэд мэдсэн. “Очоод авъя” гэхэд “манай эрүүгийн мөрдөгч нар мэдүүлэг шалгах гээд аваад гарсан байна.” гэсэн. Маргааш нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ...Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээрээс очиж авсан. ...Даваацэрэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хоносон юм чинь гэж байсан. ...” /6хх 69-70/,

 

гэрч Э.Балдоржийн “...Тухайн хаягт намайг очиход Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч Г.Г, Д.Б, Д.Ч нар болон хулгай хийсэн гээд нэг залуу байсан. ...Эзэн нь гэж хүн байгаагүй. Эзэнгүй хашаа байшин байсан. ...Миний хувьд тухайн хаяг дээр очоод 7 кадр зураг авчихаад яваад өгсөн. Гэрэл зургийн аппаратын огноо, цаг, минут зөрөхгүй учир зураг авсан цаг, хугацаанд би очиж 7 кадр зураг авчихаад яваад өгсөн. Тухайн үед тэмдэглэл бичээгүй. ...Гэрч Г.Дгийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлтэй танилцлаа. Тэмдэглэлтэй танилцахад дээрх 2 тэмдэглэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч Г.Г, Д.Б, Д.Ч нар болон хулгай хийсэн гээд Г.Д тэр дөрөв байсан. Өөр хүн байгаагүй. Байшин нь цоожтой эзэнгүй байсан. ...” /6хх 79-80/,

 

гэрч Г.Номинзулын “...Дадлага хийх хугацаандаа мөрдөгч нарын хийж байгаа ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцдог байсан. Энэ ажиллагаанд бол оролцоогүй. Мөрдөгч хөндлөнгийн гэрчээр оролцсон гээд гарын үсэг зуруулсан. ...Хэлтэс дээр бичээд Г.Чимэдцогзол бид хоёроор гарын үсэг зуруулсан. Дадлага хийж байгаа болохоор мөрдөгч нар зурчих гэхээр нь гарын үсэг зурчихсан юм. ...” /6хх 81/,

 

гэрч Г.Чимэдцогзолын “...Тухайн үед дадлага хийж байхад олон мэдүүлэг шалгах ажиллагаа, эд мөрийн баримт хураан авах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр зөндөө оролцож байсан. Энэ ажиллагааны хувьд сүүлд хэлтэс дээр гарын үсэг зурсан. Мэдүүлэг шалгах ажиллагаанд нь бол яваагүй. ...” /6хх 82/,

 

гэрч С.Эрдэнэбилэгийн “...2019 оны 9 сарын сүүл, 10 сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 2-36 дугаар тоот байрны гэрийнхээ цонхон доор өөрийн эзэмшлийн “Приус 11” маркийн 50-52 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээс өөрийн албан үнэмлэх... хулгайд алдсан. ...” /7хх 95/,

 

шинжээч Г.Хулангийн “...Г.Дгийн гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн бүтэц, ерөнхий хэлбэр, элементийн дараалал, бичих чадвар, хөдөлгөөний хурд, маяг, зонхилох хэлбэр, чиглэл, налалт, хэмжээ, сунгалт, холболт даралт, гарын үсгийн чиглэл, гарын үсгийн элементүүдийн доод хэсгийн хэлбэр зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон элементүүдийн хөдөлгөөний харилцан байдал, хэмжээ, хөдөлгөөний холболт, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байсан. Дээрх шинж тэмдгүүд нь харьцангуй тогтвортой, адилтгалын ач холбогдол өндөртэй байсан тул дүгнэлт өгөх үндэслэл болсон.

Э.Балдоржийн гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн бүтэц, ерөнхий хэлбэр, элементийн чиглэл, дараалал зонхилох хэлбэр, зонхилох чиглэл, сунгалт, холболт, даралт, гарын үсгийн элементүүдийн доод хэсгийн хэлбэр зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирохгүй байх тул Э.Балдоржийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай бүтцээрээ тохирохгүй гэх дүгнэлт өгөх үндэслэл болсон. Шинжилгээнд ирүүлсэн баримтууд дээрх Э.Балдорж гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь уншигдах "Б” үсэг болон үл уншигдах элементүүдээс бүтсэн байсан тул Д.Б Д.Ч, Г.Г нарын бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй байсан.

Ч.Цэцэг-Очирын гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн ерөнхий хэлбэр, элементийн чиглэл, дараалал, хөдөлгөөний хурд, зонхилох хэлбэр, зонхилох чиглэл, налалт, хэмжээ, холболт, даралт, гарын үсгийн чиглэл, гарын үсгийн элементүүдийн доод хэсгийн хэлбэр зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон элементүүдийн харилцан байрлал, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний эхлэлийн байрлал, хөдөлгөөний хэмжээ, хөдөлгөөний дараалал зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байсан тул дээрх дүгнэлтийн үндэслэл болсон. Дээрх шинж тэмдгүүдээр эдгээр гарын үсгийг Ч.Цэцэг-Очир зураагүй гэж ойлгож болно.

Д.Чын бичгийн хэвийн ерөнхий хэлбэр, элементийн дараалал, хөдөлгөөний эвсэл, бичиг техник хөдөлгөөний хурд, маяг, зонхилох хэлбэр, зонхилох чиглэл, бичгийн налалт, хэмжээ, сунгалт, даралт, бичгийн чиглэл, элементүүдийн доод хэсгийн хэлбэр зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон “Ц” үсгийн эхлэлийн хөдөлгөөний байрлал, чиглэл, “Ц” үсгийн эхлэлийн хөдөлгөөний хэлбэр, мөрийн доод гогцоо элементийн хэмжээ “О+ч” үсгүүдийн хоорондох харилцан байрлал, хэмжээ, “ч” үсгийн хөдөлгөөний хэлбэр, “и” үсгийн хөдөлгөөний хэмжээ, “р” үсгийн хөдөлгөөний үйлдэц зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байгааг харьцангуй тогтвортой адилтгалын ач холбогдол өндөртэй байсан тул дээрх дүгнэлтийн үндэслэл болсон.

М.Мөнхнарангийн гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн бүтэц, ерөнхий хэлбэр, элементийн чиглэл, дараалал, хөдөлгөөний хурд, хөдөлгөөний маяг, зонхилох хэлбэр, налалт, сунгалт, холболт, даралт, гарын үсгийн чиглэл, гарын үсгийн элементүүдийн доод хэсгийн хэлбэр зэрэг ерөнхий шинж тэмдгүүдээрээ тэмдгүүдээрээ тохирохгүй байсан тул М.Мөнхнарангийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай бүтцээрээ тохирохгүй гэх дүгнэлт өгөх үндэстэй байсан. Дээрх шинж тэмдгүүдээр эдгээр гарын үсгийг М.Мөнхнаран зураагүй гэж ойлгож болно. Шинжилж буй М.Мөнхнаран гэсний урд зурагдсан гарын үсгүүд нь шинж тэмдэг тогтворгүй, үл уншигдах элементүүдээс бүтсэн байх тул харьцуулах загвараар ирүүлсэн Д.Б, Д.Ч, Г.Гн гэх гарын үсгийн болон бичгийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй байсан. ...” /7хх 47-51/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний 4345 дугаартай “...1/ Шинжилгээнд ирүүлсэн эрүүгийн 2006000001992 дугаартай хэргийн 1 дүгээр хавтаст материалын 21-22 дугаар хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” гэсэн баримтын 2 дугаар хуудасны доод хэсэгт “Мэдүүлгээ газар дээр нь шалгуулсан гэрч” гэсний ард, “Г.Д” гэсний урд зурагдсан гарын үсэг, 23 дугаар хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” гэсэн 1 хуудас баримтын арын нүүрэнд “Байлцсан” гэсний ард, “Г.Д” гэсний урд зурагдсан гарын үсэг, 56-58 дугаар хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Гэрчид эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл” гэсэн 3 хуудас баримтын 1,2 дугаар хуудасны доод хэсэгт байх гарын үсгүүд, 2 дугаар хуудасны дунд хэсэгт “Танилцсан: Гэрч” гэсний ард, “Г.Д” гэсний урд байх гарын үсэг, 3 дугаар хуудсанд “Танилцаад, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасан гэрч” гэсний ард.Т.Даваацэрэн” гэсний урд байх гарын үсэг, 59-62 дугаар хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” гэсэн 4 хуудас баримтын 1, 2, 3 дугаар хуудасны доод хэсэгт байх гарын үсгүүд, 4 дүгээр хуудасны дунд хэсэгт “Мэдүүлэг өгсөн: Гэрч” гэсний ард, “Г.Д” гэсний урд байх гарын үсэг, 65 дугаар хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл" гэсэн 1 хуудас баримтын доод хэсэгт “Оролцогч: Үзлэг хийлгэсэн:” гэсний ард, “Г.Д” гэсний урд байх гарын үсэг, 103, 104, 141, 142, 189, 190 дүгээр хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 'Тэрчид эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл” гэсэн тус бүр 2 хуудас баримтуудын 1 дүгээр хуудасны доод хэсэгт байх гарын үсэг, 2 дугаар хуудасны дээд хэсэгт “Танилцсан: Гэрч” гэсний ард, “Г.Д” гэсний урд байх гарын үсэг, 2 дугаар хуудасны доод хэсэгт “Танилцаад, үнэн зөв мэдүүлэг өгөхдөө илэрхийлж, баталгаа гаргасан: гэрч” гэсний ард, “Г.Д” гэсний урд байх гарын үсэг, 105, 106, 143, 144, 191, 192 дугаар хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” гэсэн тус бүр 2 хуудас баримтуудын 1 дүгээр хуудасны доод хэсэг байх гарын үсэг, 2 дугаар хуудасны дунд хэсэгт “Мэдүүлэг өгсөн: Гэрч” гэсний ард, “Г.Д” гэсний урд зурагдсан нийт 27 ширхэг гарын үсгүүд болон эрүүгийн 2006000001992 дугаартай хэргийн 2 дугаар хавтаст материалын 12, 13 дугаар хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Тэрчид эрх, үүргийг танилцуулсан тухай тэмдэглэл” гэсэн 2 хуудас баримтын 1 дүгээр хуудасны доод хэсэгт байх гарын үсэг, 2 дугаар хуудасны дунд хэсэгт “Мэдүүлэг өгсөн: Гэрч” гэсний ард, “Г.Д” гэсний урд байх гарын үсэг, 14, 15 дугаар хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Тэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” гэсэн 2 хуудас баримтын 1 дүгээр хуудасны доод хэсэгт байх гарын үсэг, 2 дугаар хуудасны дунд хэсэгт “Танилцсан гэрч" гэсний ард, “Г.Д” гэсний урд байх гарын үсэг, 2 дугаар хуудасны доод хэсэгт “Танилцаад, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасан: гэрч” гэсний ард, “Г.Д” гэсний урд байх гарын үсэг, 110, 111, 162, 163 дугаар хуудсуудад байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Тэрчид эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл” гэсэн тус бүр 2 хуудас баримтын 1 дүгээр хуудасны доод хэсэгт байх гарын үсэг, 2 дугаар хуудасны дээд хэсэгт “Танилцсан гэрч” гэсний ард, “Г.Д” гэсний урд байх гарын үсэг, 2 дугаар хуудасны доод хэсэгт “Танилцаад, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасан: гэрч” гэсний ард, “Г.Д” гэсний урд байх гарын үсэг, 112, 113, 164, 165 дугаар хуудсуудад байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Тэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” гэсэн тус бүр 2 хуудас баримтын 1 дүгээр хуудасны доод хэсэгт байх гарын үсэг, 2 дугаар хуудасны дунд хэсэгт “Мэдүүлэг өгсөн: Гэрч” гэсний ард, “Г.Д” гэсний урд зурагдсан нийт 15 ширхэг гарын үсгүүд, эрүүгийн 2006000001992 дугаартай хэргийн 3 дугаар хавтаст материалын 22, 23, 60, 61, 101, 102, 145, 146, 220, 221 дүгээр, дугаар хуудсуудад байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Гэрчид эрх, үүргийг танилцуулсан тухай тэмдэглэл” гэсэн тус бүр 2 хуудас баримтын 1 дүгээр хуудасны доод хэсэгт байх гарын үсэг, 2 дугаар хуудасны дээд хэсэгт “Танилцсан гэрч” гэсний ард, Т.Даваацэрэн” гэсний урд байх гарын үсэг, 2 дугаар хуудасны доод хэсэгт “Танилцаад, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасан: гэрч” гэсний ард, “Г.Д" гэсний урд байх гарын үсэг 24, 25, 62, 63, 103, 104, 147, 148, 222, 223 дугаар хуудсуудад байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” гэсэн тус бүр 2 хуудас баримтын 1 дүгээр хуудасны доод хэсэгт байх гарын үсэг, 2 дугаар хуудасны дунд хэсэгт “Мэдүүлэг өгсөн: Гэрч” гэсний ард, “Г.Д” гэсний урд зурагдсан нийт 25 ширхэг гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Дгийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно.

2/ Дээрх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Дгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байх тул Д.Б, Д.Ч, Г.Г нарын гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжлэх шаардлагагүй гэж үзлээ.

3/ Эрүүгийн 2006000001992 дугаартай хэргийн 1 дүгээр хавтаст материалын 21-22 дугаар хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдүүлгийг газар дээр нь шапгасан тэмдэглэл” гэсэн баримтын 2 дугаар хуудасны доод хэсэгт “Криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч” гэсний ард, “Э.Балдорж” гэсний урд зурагдсан гарын үсэг болон 23 дугаар хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” гэсэн 1 хуудас баримтын арын нүүрэнд “Криминалистикийн шинжээч:” гэсний ард, “д/ч Э.Балдорж” гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Э.Балдоржийн гэх харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай бүтцээрээ тохирохгүй.

4/ Дээрх гарын үсгийг харьцуулах загвараар ирүүлсэн Д.Б, Д.Ч, Г.Г нарын гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй байна.

5/ Эрүүгийн 2006000001992 дугаартай хэргийн 1 дүгээр хавтаст материалын 21, 22 дугаар хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” гэсэн баримтын 2 дугаар хуудасны доод хэсэгт “Байлцсан гэрийн эзэн: 1.” гэсний ард, /Ч.Цэцэг-Очир/ гэсний урд зурагдсан гарын үсэг болон 23 дугаар хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” гэсэн 1 хуудас баримтын арын нүүрэнд “Тахилт 7-330 тоотын эзэмшигч:” гэсний ард, /Ч.Цэцэг-Очир/ гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Ч.Цэцэг-Очирын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй.

6/ Эрүүгийн 2006000001992 дугаартай хэргийн 1 дүгээр хавтаст материалын 21-22 дугаар хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” гэсэн баримтын 2 дугаар хуудасны доод хэсэгт “Байлцсан гэрийн эзэн: 1.” гэсний ард, /Ч.Цэцэг-Очир/ гэсний урд зурагдсан гарын үсэг болон 23 дугаар хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” гэсэн 1 хуудас баримтын арын нүүрэнд “Тахилт 7-330 тоотын эзэмшигч:” гэсний ард, /Ч.Цэцэг-Очир/ гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Г, Д.Б нарын гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй, харин Д.Чын гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна.

7/ Эрүүгийн 2006000001992 дугаартай хэргийн 1 дүгээр хавтаст материалын 21-22 дугаар хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” гэсэн баримтын 2 дугаар хуудасны доод хэсэгт “Байлцсан гэрийн эзэн: 2.” гэсний ард, /М.Мөнхнаран/ гэсний урд зурагдсан гарын үсэг болон 23 дугаар хуудсанд байх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” гэсэн 1 хуудас баримтын арын нүүрэнд “Тахилт 7-330 тоотын эзэмшигч:” гэсний ард, /М.Мөнхнаран/ гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн М.Мөнхнарангийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай бүтцээрээ тохирохгүй байна.

8/ Дээрх гарын үсгүүдийг харьцуулах загвараар ирүүлсэн Д.Б, Д.Ч, Г.Г нарын гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй байна. ...” /6хх 211-250, 7хх 1-42/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

Давж заалдах шатны шүүх хууль ёсны байдлыг дүгнэн, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын хангалттай, нотолгооны ач холбогдолтой байдлыг харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Г.Г, Д.Ч, Д.Б нарыг бүлэглэж хэрэг хүлээлгэх зорилгоор бусдын бие махбод, сэтгэл шанааг шаналган зовоож эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт, мөн тэднийг ганцаараа болон бүлэглэж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт цуглуулах, үнэлэх эрхгүй оролцогч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх болон түүнийг хууль сахиулагчид гаргаж өгөхийг гэмт хэрэгт тооцсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тийм эрхтэй оролцогч буюу хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч Г.Г, Д.Б, Д.Ч нарын бүлэглэж хэрэг бүртгэлтийн дугаар бүхий хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, 14 дэх хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ.”, “...Өөрөө өөрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.” гэж заасныг тус тус зөрчиж иргэн Г.Дд эзэн, холбогдогч нь тогтоогдоогүй 15 хэргийг хүлээлгэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд гавтай хонуулж, бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.Г, Д.Б, Д.Ч нарын ганцаараа болон бүлэглэж “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл”, “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” үйлдэхдээ дээрх ажиллагаанд шинжээч Э.Балдорж, иргэн Ч.Цэцэг-Очир, М.Мөнхнаран нарыг оролцсон гэж гарын үсгийг нь дуурайлган зурж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

мөн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Г.Дгээс Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд хэрэг бүртгэлтийн 190804890, 190804692, 190805313, 190805535, 190805529, 190805534, 190804968, 190805652, 190805563, 190805624, 190805645 дугаартай хэргүүдийг үйлдсэн гэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн,

мөн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд Г.Дгийн биед үзлэг хийхдээ УХ96040111 регистрийн дугаартай Эрдэнэ-Очирын Баяржаргалын иргэний үнэмлэх, “Police” гэсэн логотой лидрин материалтай баримт бичгийн гэр, Б-0009744 дугаартай Сэвжидийн Эрдэнэбилэгийн дотоодын цэргийн албаны үнэмлэх гарч ирсэн мэтээр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох үзлэг хийсэн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

мөн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд иргэн Ч.Цэцэг-Очироос мэдүүлэг авахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн,

 мөн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Г.Дгийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахдаа Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд Г.Номинзул, Г.Чимэдцогзол нарыг уг ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцуулсан гэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж байгаа аливаа үйлдэл, үйл ажиллагаа, түүний дотор хууль сахиулах үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн байх, Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүний үндсэн болон салшгүй эрхүүдийг хангаж явагдах ёстой байдаг. Эдгээр салшгүй эрхүүдийг аль ч тохиолдолд зөрчиж, дордуулж, хязгаарлаж болохгүй хүний эрхийн нэг бол эрүү шүүлтээс ангид байх эрх байдаг.

Нэгдсэн үндэстний байгууллагын “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенцид “эрүүдэн шүүх” талаар ойлголтыг тодорхойлж, эрүүдэн шүүхийг үнэмлэхүй агуулгаар хориглосон төдийгүй, энэхүү хориглолт нь түгээмэл харьяаллын шинж чанартайгаар хэрэгжиж байхаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйл, Ромын дүрмийн 7 дугаар зүйл зэрэг олон улсын хүний эрхийн талаарх эрх зүйн бичгүүдэд тусгалаа олсон байдаг.

Учир нь “эрүүдэн шүүх” хэмээх ухагдахуун нь эрүү шүүлтээс ангид байх хүний салшгүй эрхийг сахин хамгаалах нөхцөлийг хангах үүднээс гэмт хэргийн шинжид багтсан байх ёстой үйлдэл, эс үйлдэхүйн хамгийн наад захын ойлголтыг тусгасан олон улсын эрх зүйн хэм хэмжээ байх бөгөөд гэрээний тал улс орнууд уг ухагдахууны агуулгаар хязгаарлахгүй, харин олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн дагуу эрүүдэн шүүх гэмт хэргийн шинжийг илүү өргөн утгаар тодорхойлж хэрэглэж болохыг мөн тусгажээ.

Тодруулбал, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан агуулгад үндэслэн тайлбарлаж буй нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж буй асуудал биш, харин Эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчимд нийцсэн, эрх зүйн хэм хэмжээ болон хууль тогтоомжийн хүчин чадал, түүнийг хэрэглэх үндсэн зарчмын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд заасан хэм хэмжээнд тулгуурлан хууль зүйн ухагдахууныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбарлан хэрэглэж байгаа хууль ёсны ажиллагаа юм.  

 

            Шүүгдэгч Г.Г, Д.Б, Д.Ч нарын бүлэглэж хэрэг бүртгэлтийн дугаар бүхий хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны эсрэг явуулсан нь төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулахдаа хууль зөрчих, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах тохиолдолд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн албаны хууль ёсны байх эрх ашиг давхар хөндөгдөж байдаг бөгөөд тухайн үйлдлийн  улмаас Цагдаагийн хэлтсийн байранд иргэн Г.Дг гавтай хонуулж, бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгаж, хэргүүдийг үйлдсэн гэж гарын үсгийг нь дуурайлган зурж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн нь хүний хууль ёсны эрхийг хүндэтгэж харьцах, албаны шаардлагыг зөв хэлбэрээр илэрхийлэх зэрэг хууль сахиулагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ тус тус хэрэгжүүлж ажиллагаагүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Г, Д.Ч, Д.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гг 7500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Ч, Д.Б нарыг 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч А.Түвшинтөгс, Х.Баатарбилэг нар нь “...шийтгэл тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Хавтаст хэргээс үзэхэд, хохирогч Г.Д нь болсон хэргийн талаар тодорхой, тогтвортой мэдүүлдэг, түүний мэдүүлгүүд нь гэрч Т.Буянт, Я.Солонго, Ч.Цэцэг-Очир, М.Мөнхнаран, Э.Балдорж, Г.Номинзул, Г.Чимэдцогзол, Ц.Түмэнбаяр нарын мэдүүлгүүд болон Криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон бөгөөд Монгол Улсын 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа үйлдлийг хэлнэ” гэсэн тодорхойлолтод хамаарч байх тул  нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч А.Түвшинтөгс, Х.Баатарбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч А.Түвшинтөгс, Х.Баатарбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ        

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ