Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 379

 

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ш.Ш бусдын хөрөнгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Ш.Ш-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.           

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ш.Ш-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял эдлэхийг тогтоосугай.

4. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ш.Ш-т  оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.                                      

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ш.Ш-с  599.000 /таван зуун ерэн есөн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Амгаланбаатарт олгосугай.                                                                

6. Ш.Ш энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.                                                                    

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Ш.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2017 оны 11 сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.                      

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                     

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Ш-т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ү.ТҮМЭНЖАРГАЛ