Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0044

 

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0044

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Б.Цэ*****дийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б.Цэ*****дээс ирүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ... Б******* овогтой Цэ*****д миний бие нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан өргөдлөө буцаах хүсэлттэй байна. Дээрх гаргасан гомдлын талаарх шийдвэрээ татсан учир миний нэхэмжлэлийг цуцалж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэ*****дээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан ...Нийслэлийн 2020 оны төсвийг батлах тухай тогтоолын Автозам ашигласны хураамжийг 5 дахин нэмэгдүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Цэ*****д нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Цэ*****д нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримт-д гарын үсэг зурсан болно.

          Иймд Б.Цэ*****дийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан ...Нийслэлийн 2020 оны төсвийг батлах тухай тогтоолын Автозам ашигласны хураамжийг 5 дахин нэмэгдүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цэ*****дийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан ...Нийслэлийн 2020 оны төсвийг батлах тухай тогтоолын Автозам ашигласны хураамжийг 5 дахин нэмэгдүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Цэ*****дээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ             Ц.ОДМАА